antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 4, 2017 Comments are off

Нойр булчирхайг сархинагаар эмчлэх арга

нийтлэсэн Admin

image017

Нойр булчирхайн өвчнийг \панкреатит\ хонины салбант сархинагаар бүрмөсөн эмчилдэг.

Материал: Хонины салбант сархинаг 7 ширхэг \ заавал хониных\

Бэлдэх ажиллагаа: Баасыг жирийн аргаар цэвэрлэнэ. \зумлахгүй\ Нэг сархинагийг уртааш нь тэнцүү гурав хуваана. Нэг удаа хэрэглэхдээ 1\3 хэсэг сархинагийг 250гр усанд хийж 200гр болтол буцалгаж болгоно.

Хэрэглэх: Болгосон сархинагийн шөлөө унтахын өмнө орондоо орж байгаад сархинагаа шөлтэй нь хамт халуунаар нь хүртээд унтана. Долоо хоног ингэж хэрэглэнэ. Дараа нь Долоо хоног завсарлана. Дараа нь 2 долоо хоног үлдсэн сархинагаа дээрхи аргаар 14 хоног алгасахгүй хэрэглэнэ.

Дэг: Эмчилгээний хугацаанд усанд орж болохгүй. Норж даарч болохгүй. Эмчилгээний хугацаа дууссанаас хойш 2 долоо хоногт энэ дэгээ үргэлжлүүлнэ. Зөвхөн нойтон алчуураар хөлөө арчиж болно.

Үр дүн: Энэ эмчилгээгээр нойр булчирхайн өвчний асуудал бүрэн шийдэгдэнэ. Юуг яаж идэх, ууж байсан , тэрнийгээ айлтгүй идэж ууж байж болно. Тэгэхдээ мэдээжийн хэрэг жор дэгээ яг баримталсан тохиолдолд шүү дээ.

Эх сурвалж: Худалдааны техникумын багш агсан өндөр настан Минжүүрийн Норов энэ жорыг өгч буян болсон юм. Жорыг тэмдэглэж авсан Л.Базаррагчаа 2007-09-17


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car