antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 2, 2017 1 comment

МУИС-ийн оюутнууд суурь хураамжны асуудлаа шийдвэрлүүлэнэ.

нийтлэсэн Admin

num

 МУИС-ийн оюутнууд өнгөрөгч даваа гарагт өөрсдийн эрх ашгаа хамгаалахаар сургуулийнхаа үүдэнд томоохон хэмжээний жагсаал зохион байгуулсан. Тэд сургуулийн удирдлагуудынхаа үйл ажиллагааг шүүмжилж, оюутнуудаас хурааж авсан суурь хураамжийн 224000 төгрөгийг хэрхэн зарцуулсанаа тайлагнахыг шаардсан юм. Тодруулбал МУИС бакалаврын ангийн оюутнаас сургалтын төлбөрөөс гадна суурь хураамж болгож 224000, магистрын ангийн оюутнаас 336000 төгрөг авдаг байна. Харин  энэ мөнгө юунд зарцуулагдаж байгаа талаар оюутнууд тайлбар шаардаж жагсаал зохион байгуулсан билээ. Сургуулийн зүгээс энэ мөнгөө сургалтын орчин, нөхцөлийг сайжруулахад зарцуулдаг хэмээн мэдэгддэг байна. Гэвч оюутнуудын судалж үзсэнээр  уг мөнгөөр тус сургуулийн удирдлагууд гадаад  дотоодод удаа дараа аялж, зорчсон  байсан гэдгийг тус сургуулийн оюутан  жагсаалын үеэр мэдэгдсэн юм. МУИС-ийн оюутны конгрессын тэргүүн Б.Хосбаатарын мэдээлснээр өнгөрсөн хичээлийн жилд гэхэд суурь хураамж гэж 5.8 тэрбум төгрөг хурааж авсан ч энэ их мөнгөөр  оюутнуудад ээлтэй нэг ч ажил хийгээгүй  аж. Адаглаад  сургуулийн интернет орчин маш хангалтгүй мөн өвлийн улиралд халаалт маш муу хэмээн оюутнууд жагсаалын үеэр хэлж байлаа. Гэвч энэ мөнгийг улсаас өгөх ёстой гэсэн дүгнэлтийг  Үндэсний аудитын газраас гаргасан байна.  Өөрөөр хэлбэл уг мөнгө хууль бус гэсэн үг. Гэсэн хэдий ч МУИС энэ мөнгөө авсаар байгаа тул оюутнууд жагсаж, тэмцэхээр өөр аргагүй болжээ. Тэд  20 мянган оюутнаас хураасан энэ мөнгөөр юу хийдгээ ил тод нээлттэй тайлагнахыг шаардаж байгаа юм.  Өмнө нь хэд хэдэн удаа шаардлага хүргүүлж байсан ч МУИС-ийн удирдлагууд хариу өгөөгүй тул тэд ийнхүү жагссан юм.
Тэгвэл уг асуудлаар БСШУСЯ-ныхан өчигдөр оюутнуудын төлөөллийг хүлээн авч уулзжээ. Энэ талаар тус яамны Боловсролын бодлогын газрын дарга Д.Эрдэнэчимэг “Өнөөдөр БСШУСЯ-ын сайд оюутнуудын болон сургуулийн “Багш нарын холбоо”-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа. Бид оюутнуудынхаа санал, хүсэлт, эрх ашигт хүндэтгэлтэй хандах ёстой. Тиймээс ч шаардлагыг нь хүлээн авч холбогдох арга хэмжээг хэрэгжүүлнэ. МУИС-ийн суурь хураамж бол төлбөрийн бүрэлдэхүүн хэсэгт хамаардаг. Сургалтын төлбөрийг Удирдах зөвлөлийн хурлаар шийдвэрлэдэг. МУИС-ийн Удирдах зөвлөл  /2017.01.31/-нд хуралдаж, суурь хураамжийн асуудлаар ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэгт оюутан, багш нарын төлөөлөл багтсан байна . Хамтдаа асуудлыг хэлэлцэж, хамтдаа шийдвэрлэнэ” гэлээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • ЗОЧИН (February 02, 2017 3:59:23 pm )

    дээд сургууль ч дээрмийн газар болж дээ

antalya rent a car