antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 2, 2017 Comments are off

МУИС-ийн удирдлагууд зөрчлөө арилгах ёстой

нийтлэсэн Admin

80cf817737f83160442e613b977eeede

МУИС-ийн оюутнууд  суурь хураамжийн 5.8 тэрбум төгрөг хэрхэн зарцуулагдсаныг асууж, жагсаал хийгээд байгаа билээ.  Тэд МУИС-аас улирал тутамд авдаг 224  мянган төгрөгийн суурь хураамжийг зогсоохыг шаардаж буйгаа мэдэгдсэн. Тэгвэл өчигдөр БСШУСЯ-ны Боловсролын бодлогын газрын дарга Д.Эрдэнэчимэг, Хуулийн хэлтсийн дарга П.Чулуунбаатар нар суурь хураамжийг эсэргүүцэн тайван жагсаал хийсэн МУИС-ийн оюутны төлөөллийг хүлээн авч уулзжээ. БСШУСЯ-ны Боловсролын бодлогын газрын дарга Д.Эрдэнэчимэг “Өнөөдөр БСШУС-ын сайд оюутнуудын болон сургуулийн Багш нарын холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа. Бид оюутнуудынхаа санал, хүсэлт, эрх ашигт хүндэтгэлтэй хандах ёстой. Тиймээс ч шаардлагыг нь хүлээн авч холбогдох арга хэмжээг хэрэгжүүлнэ.Аудитын газраас суурь хураамжийг хуульд нийцэхгүй байна хэмээн дүгнэлт гаргаж, зөрчлийг арилгахыг сургуулийн удирдлага, Удирдах зөвлөлд хүргүүлсэн. МУИС-ийн суурь хураамж бол төлбөрийн бүрэлдэхүүн хэсэгт хамаардаг. Сургалтын төлбөрийг Удирдах зөвлөлийн хурлаар шийдвэрлэдэг. МУИС-ийн Удирдах зөвлөл нэгдүгээр сарын 31-нд хуралдаж, суурь хураамжийн асуудлаар ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэгт оюутан, багш нарын төлөөлөл багтсан. Асуудлыг хэлэлцэж, хамтдаа шийдвэрлэнэ” гэсэн байна.

Тэмцэл эхлүүлээд байгаа оюутнууд хэлэхдээ “Оюутан бүрээс улирал бүрт сургалтын төлбөрөөс гадна нэмж авдаг энэ мөнгөөр сургууль оюутны сурах орчинг сайжруулах, интернэт орчноор хангах зэрэг үйлчилгээ үзүүлдэг гэж тайлбарладаг ч үнэндээ нам дагасан бүлэглэлүүдийн гадаад дотоодын аялал зугаалганд зарцуулагдаад дуусдаг”  гэж байгаа юм.  Тус сургууль нь улирал бүр бакалаврын түвшний оюутнуудаас 224 мянган төгрөг, магистр болон докторын түвшинд суралцаж буй оюутнуудаас 336 мянган төгрөг авдаг. Улирлаар болон жилээр чөлөө авах, өнжих тохиолдолд ч энэхүү суурь хураамжийг төлөх ёстой гэсэн шинэчилсэн журам гарсан байдаг. Гэтэл ийм төрлийн суурь хураамжийг бусад төрийн гэх тодотголтой сургуулиуд авдаггүй, яагаад зөвхөн МУИС авч байгаа юм бэ гэсэн асуулгыг  оюутнууд тавьж байгаа юм.

МУИС-ийн захирал Р.Бат-Эрдэний тухайд ямар нэг тайлбар хийхгүй байгаа юм.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car