antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 2, 2017 3 comments

Америкт “жийгдсэн” Мексикчүүд Хятадын автомашины үйлдвэрийг байгуулахаар боллоо

нийтлэсэн Admin

116fe6_jac_motors_x974АНУ-тай харилцаа муудаж байгаа энэ үетэй зэрэгцэн Мексикчүүд өөрийн төвийн бүсийн Идалго мужид Хятадын автомашин угсралтын үйлдвэр байгуулах $212 саяын гэрээнд гарын үсэг зуржээ.

Мексикийн Giant Motors Latinamerica, Хятадын төрийн өмчийн JAC Motors компаниуд энэхүү гэрээг байгуулсан тухай Идалго мужийн захирагч Омар Файад өчигдөр болсон хэвлэлийн бага хурал дээр зарласан байна.

Мехико хотоос зүүн хойд зүгт 65 км зайнд байрлах үйлдвэрт хоёр төрлийн SUV ангиллын автомашин үйлдвэрлэх ба эхний бүтээгдэхүүнээ энэ оны сүүлээр үйлдвэрээс гаргах гэнэ.

Эхний ээлжинд жилд 11,000 автомашин гаргах бол цаашдаа 40,000-д хүргэх төлөвлөгөөтэй байгааг Омар Файад мэдээлжээ.

Мөн шууд 1,000 ажлын байр, шууд бус 4,500 ажлын байр бий болгох аж.

Эхлээд Мексикийн зах зээлд бүтээгдэхүүнээ гаргаж, цаашдаа Латин Америк даяар борлуулах юм байна.

“Made in Mexico” бичигтэй үйлдвэрлэгдэх шинэ машин нь Идалго мужийн бахархал байх болно хэмээн Файад ярьжээ.

Экспортын 80 хувиа АНУ-д гаргадаг Мексикчүүд ийнхүү нэг зах зээлээс хэт хамааралтай байдлаа өөрчлөх алхам хийж эхэлсэн байна. Файад захирагч Мексик улс цаашдаа зөвхөн Хятадаар зогсохгүй, Латин Америкийн орнууд, Ази, Европ, Ойрхи Дорнодтой худалдаагаа эрчимжүүлэх тухай энэ үеэр ярьжээ.

Эх сурвалж: Ikon.mn ,  South China Morning Post


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (February 02, 2017 3:41:51 pm )

    ХЯтад нээрэн сиймхий болгоныг ашиглах юмаа

  • Anonymous (February 02, 2017 5:57:01 pm )

    hytdiin uildveruud gadaadad garahaaraa baahan hytad ajilchdaa avch ochdog zantai. mexic hujaa ajilchdiig medehgui l dee muuhai l yum boloh baih.

  • зочин (February 03, 2017 11:07:10 am )

    Мөнгөтэй болох арга http:// http://Cash4Visits.com/ref.php?refId=345626 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.

antalya rent a car