antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 2, 2017 2 comments

“Вэйсис” ХХК-тай хамтарч авто зогсоолын шинэ шийдлийг нэвтрүүлнэ

нийтлэсэн Admin

16443014_1304202829654252_646037236_o

Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү Нидерландын Вант улсын “Вэйсис” ХХК-ийн Зөвлөх зөвлөлийн ерөнхийлөгч Пол Стаартжес нар хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.  Санамж бичгийн хүрээнд Улаанбаатар хотын авто зам, зогсоол, нийтийн тээврийн салбарт сүүлийн үеийн дэвшилтэт техник технологи болон шилдэг менежментийн шийдлүүдийг нэвтрүүлэхэд хамтран ажиллах юм байна. Түүнчлэн  авто зогсоолын шинэ шийдлүүдийг нэвтрүүлж, түгжрэлийг бууруулах үр дүнд хүрэх зорилготой аж.

Санамж бичигт гарын үсэг зурсныхаа дараа нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү “Уг санамж бичгийн хүрээнд Улаанбаатар хотод “Ухаалаг авто зогсоол” төслийг хэрэгжүүлэхээр боллоо. Ажлын хэсгийг байгуулж, төслийн ажлыг нэн даруй  эхлүүлнэ” гэв. Харин “Вэйсис” ХХК-ийн Зөвлөх зөвлөлийн ерөнхийлөгч Пол Стаартжес “Хамтарч хийх бүтээн байгуулалтын ажлуудыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод амжилттай хэрэгжүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна” гэсэн юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • иргэн (February 02, 2017 1:55:08 pm )

    ХОТЫН ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛЯ ГЭЖ БОДЖ БГА БОЛ 1995 ОНООС ХОЙШ ХОТОД ШИЛЖИЖ ИРСЭН ХӨДӨӨНИЙ ХҮМҮҮСИЙГ НУТАГТ НЬ БУЦАА ХОТЫНХОО УУГАН ИРГЭДИЙГ АЖЛЫН БАЙР ОРОН СУУЦААР ЭХНИЙ ЭЭЛЖИНД ХАНГА

  • иргэн (February 02, 2017 1:57:06 pm )

    ХОТЫН ДАРГА С.БАТБОЛД ЗОРИГТОЙ ШИЙДВЭР ГАРГАХ ХЭРЭГТЭЙ ТЭГЖ БЖ ХОТ ХОТ ШИГ БОЛНО

antalya rent a car