antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 2, 2017 6 comments

“Их төгөл” эм ханган нийлүүлэх байгууллагын импортлосон дуслын системээс үс гарч ирлээ

нийтлэсэн Admin

 

14859316435891847b3c461

Хүний эрүүл мэнд гэдэг бол хамгаас  үнэ цэнэт зүйл. Гэтэл эрүүл мэндийн салбарын байгууллагууд нь хүний эрүүл мэндэд заналхийлсэн үйлдлүүд ээлж дараалан гаргасаар байгаа нь харамсалтай юм. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёл, хяналтын хэлтсээс нийслэлд эмнэлгийн үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийх үеэр  шарх угаах, гадуур хэрэглэх заалттай шингэн буюу перкисийг өвчтөний судсаар хийж байсан ноцтой зөрчил  хүртэл илэрч байсан билээ. Тэгвэл  “Их төгөл” эм ханган нийлүүлэх байгууллагын импортлодог дуслын систем дотор үс байсан гэх мэдээлэл анхаарал татаж байгаа юм. Нэгэн иргэн дусал хийлгэхээр эмийн сангаас авсан системд нь үс байсан болохоор  задалж хэрэглээгүй аж.  Тухайн хүн  эмч, мэргэжилтнүүдээс  дотроо үстэй системийг хэрэглэж болох эсэх талаар асуухад  “Болохгүй шүү. Битгий хэрэглэ. Эмийн санд нь буцаагаад аваачаад өг. Ямар аймар юм бэ. Үхэлд хүргэнэ шүү дээ” гэсэн байна. Үс  хамгийн их бактер агуулдаг. Ийм тохиолдолд системээр дамжуулж хүний цусанд бактер орж, аль нэг эрхтэнийг нь өвчлүүлэх цаашлаад үхэлд хүргэх аюултай байдаг гэх мэдээллийг тухайн иргэнд өгчээ.

 “Их төгөл” эм ханган нийлүүлэх байгууллагын импортын менежер Б.Төгөлдөр тэрхүү системйг хагалж, доторх үсийг гаргахыг оролдсон. Ингэснээр өөрсдийгөө гэм буруутайг нуун дарагдуулах оролдлого хийхээр санаархжээ. Тус компанийн зүгээс мэдээлэхдээ  “Манай байгууллага үйлдвэрлэж савладаггүй. БНХАУ-ын “Nanjing Joyful” үйлдвэрээс татаж эмийн сангуудад нийлүүлдэг” гэжээ. Мэдээллээс үзэхэд,  тус байгууллага нь 2015 онд 90 мянган дуслын систем импортлоод тэр ондоо бүгдийг нь эмийн сангуудаар тараасан гэж мэдэгдсэн. 2016 онд систем захиалж аваагүй гэсэн байна. Одоо зарагдаж байгаа дуслын системүүд  хоёр жил орчим хадгалагдаж байгаа юм. Дуслын системийг гурваас таван жилийн хугацаанд хадгалдаг аж.

За харин “Их төгөл” эм ханган нийлүүлэх байгууллагын оруулж ирсэн үстэй системээр тухайн иргэн анзаарга муутай байж байгаад дусал хийлгэчихсэн бол хэн хариуцлагыг нь хүлээх вэ. Ер нь эрүүл мэндийн салбарт үйлчилгээ эрхлэгчид хариуцлагатай баймаар байна.

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Anonymous (February 02, 2017 11:37:02 am )

    Eruul mendiin said hynalt sain taviach ee.ene olon em hangamjiin gazar chini yamarch shaardlaga gangahkgui bna.eruul mend hamgaas chuhkal bus uu.shamii Erdenechimeg olon tutsee ynzalmaar yum nugel nudeeree garna shuu.

  • Anonymous (February 02, 2017 3:30:24 pm )

    энэ эм ханган нийлүүлдэг газруудад тавих хяналтыг чангатгах хэрэгтэй

  • ххххх (February 02, 2017 5:51:56 pm )

    эрүүл мэндийн салбарын дампуурлын наад захын жишээ энэ эмя ажилгүй олон арван мэргэжилтэн дарга нар яагаад өөрсдөө гаднаас эм хэрэгсэл оруулж ирэх асуудлыг хийж болохгүй гэж төрөөс төсөвлөгдсөн мөнгийг ашгийн хойноос хөөцөлдсөн хувийн компаниудаар хийлгэж дундаас нь тендер нэрээр хуваан залгидагаа болимоор байна зах зээлээс хямд чанаргүй эм оруулж ард түмнээ хохироохоо болиосой ард түмний эрүүл мэнд төр засгийн гол анхаарах асуудал байтал төр барьж байгаа эрхмүүд тоохгүй байгаа нь өөрсдөө энэ булхайтай ажилд хутгалдаж орсон гэж ойлгохоос өөр арга алга эмя сайд цогцэцэг ажил аваад өчнөөн хонож байхад хурал цуглаан хоосон цааснаас өөр үр дүнтэй ажил алга ядаж өрхийн эмнэлгийн эмч нарынхаа мэдлэг чадвар хариуцлагыг дээшлүүлмээр байна дотор эрхтэн бүрийнхээ тоогоор эмч болгоныг дамжиж явсаар өвчнөө хүндрүүлж байна эмчилж эдгэрүүлсэн тоогоор нь ажлаа дүгнэдэг болмоор юм онош тогтоож чадаагүй байж ийш тийш нь явуулж чирэгдүүлсэнээ үзлэг хийсэн мэт мэдээ гаргаж хоосон тоогоор хөөцөлдөхөө зогсоомоор байна эрхэм сайд цогцэцэг дулаан контор зөөлөн сэнтийгээсээ үе үе ховхорч анхан шатны эмнэлгүүдээрээ явж амьдрал байдалтай танилцаж ажлаа сайжруулах цаг болсон байлтай

    • Solongoo (February 03, 2017 3:53:43 am )

      Ih togoliin heden luivarchin.

      • zochin (February 03, 2017 3:53:02 pm )

        манай монголд маш их хэмжээний эмийн байгууллага байдаг.Гадны улс орноос эм бараагаа импортолдог.Иим учраас үндэсний үйлдвэрлэлээ дэмжих нь бидний зүй ёсны хэрэг юм.

  • зочин (February 03, 2017 10:17:32 am )

    хүний эрүүл мэндийн асуудал хамгийн чухал зүйлийг хэн хүнгүй мэддэг ч ямар нэгэн зөрчил гарахаас нь өмнө хийх хяналт муу байгааг хэн хүнгүй мэдэж байгаа Ямар нэгэн эрсдэл гарахаар л сая ухаарсан мэт жүжүглэдэгээ болиоч Нийслэлийн МХА ,ЭМя холбогдох агентлаг гээд мөн ч олон мэргэжилтэн дарга нар байх нэг л сайхан юм ярисан улс .Эрүүл мэндийн асуудлаар зөрчил гаргасан мэргэжилтэн ,байгууллагуудад хүлээлгэх хариуцлага тооцох хэрэгтэй .Энэ зөрчил гаргасан байгуулагын тусгай зөвшөөрлийг түтгэлзүүлэх хэрэгтэй .Бусад эм ханган нийлүүлэх байгуулгуудад санамж болох хэрэгтэй . Хариуцлагаа сайжруулаач, эрсдлээс өмнө хяналтаа сайн хийх хэрэгтэй .Эмийн байцаагч нарыг 3-5 жил ажилуулаад дахин сонгон шалгаруулалтанд хамруулах хэрэгтэй ,мөн цалинг нь өндөр болго,тэгвэл юм өгсөн байгуулгад үйлчлэхгүй шүү дээ . Цөөн хэдэн төг-өөр аргуулахгүй шүүдээ

antalya rent a car