antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 1, 2017 6 comments

Сүлжээний бизнест элсэхгүй байхыг анхааруулж байна.

нийтлэсэн Admin

 Эдийн засгийн нөхцөл байдал хүнд, зарим аж ахуйн нэгжүүд цалин мөнгөө тавьж чадахгүй байгаа өнөө үед хүмүүс сүлжээний луйврын өгөөш болсоор байна.”Ажлынхаа хажуугаар их мөнгө олох сайхан боломж байна. Зүгээр сууж байхад дансанд чинь мөнгө орж ирнэ. Доороо хоёрхон хүн элсүүлээд хоёрхон сарын дотор 8000 ам.доллартой болмоор байна уу” гэх  мэтчилэн зарууд сошиал ертөнцөөр дүүрэн мэдээллүүд. Эдийн засгийн  хямралтай энэ үед нээрээ ч тийм юм болов уу хэмээн итгэж элсэнэ. Нэгэнт өөрийн мөнгөөр элсчихсэн хүн дараагийн нүнээ бас л дээрх аргаар элсүүлэнэ. Зарим нь элсэх хүн олдохгүй болохоор хий лл мөнгөө салхинд хийсгэн хоосон үлдэнэ. Ийм л дүр зургууд хаа сайгүй.

vip1-063302-1446133809

Сүлжээний бизнес дотроо хоёр янз байдаг. Нэгдүгээрт, бизнес нь бараа, бүтээгдэхүүн дээр суурилж, бараа эргэлтэн дээрээ анхаардаг олон шатлалт маркетингийн арга. Мөн л хүн элсүүлж, сүлжээ үүсгэн, бараагаа олон хэрэглэгчид хүргэх тактиктай.  Хоёрдугаарт, гарт баригдах бодит эргэлтгүй боловч их мөнгө амлаж, хүн элсүүлдэг пирамид тогтолцооны луйвар. Үүнд GTime, Алтан өндөг, Баяндалай, Easy 1up, 1-9-90, Ерхөг зэрэг сүлжээний бизнесүүд багтана.

Gtime нь Казахстаны ядуурлыг бууруулах төсөл явдаг бөгөөд манай улсад өнгөрсөн онд орж ирсэн. Хуримтлалын, Үндсэн, VIP, Автомашины гэсэн дөрвөн хөтөлбөртэй. Үүнээс манайхан хамгийн их хамрагддаг нь Үндсэн болон VIP.

Монгол Улс хуулиараа пирамид хэлбэрийн бизнес хийхийг хориглодог. Gtime төсөл бол луйвар” хэмээн анхааруулаад байхад зээл тавин байж тус сүлжээнд нэгджээ. Элсэхдээ өгсөн 2.3 саяас гадна 8000 ам.доллар авахын тулд хүн элсүүлэх шаардлагатай болно. Чадахгүй бол тэгээд л хохироод дуусч байгаа юм.

Сүлжээний бизнес нь 1997 оноос Монгол Улсад анх орж иржээ. Манай улсад үйл ажиллагаа явуулж буй сүлжээний компаниудын 90 гаруй хувь нь хууль бус сүлжээний бизнесээр толгой цохидог ОХУ-аас орж ирсэн компаниуд юм. ОХУ-д сүлжээний бизнес эрхэлдэг 2000 гаруй компани байдгийн дөнгөж 100 гаруй нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн албан ёсны эрхтэй юм байна. Санхүүгийн пирамид буюу хууль бус сүлжээний бизнес нь хууран мэхлэх арга залийг өөгшүүлж, шударгаар хөдөлмөрлөж мөнгө олох сэтгэлгээг боогдуулах муу талтай мөн олон мянган хүнд эдийн засгийн хохирол учруулж цөөн хэдхэн хүн л ашиг олдог. Пирамид тогтолцооны луйврыг ихэвчлэн хяналт сул зах зээл дээр улс дамжин хийж гаршсан мэргэшсэн луйварчид нэвтрүүлдэг.
Сүлжээний бизнест элссэн хүмүүсийн 87-88 хувь нь хохирч үлддэг гэнэ. Иймээс хууль эрх зүйн орчин бүрдээгүй манай улсыг ашиглаж иргэдийг хохироон, их хэмжээний мөнгийг гадаад зах зээл рүү гаргаж, эдийн засагт хохирол учруулж буй шударга бус үйл ажиллагааг таслан зогсоох цаг болсон нь өнөөдөр харагдаж байна.

“Бусдыг элсүүлэх эрх олж авахын тулд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт шаардан, бусдыг элсүүлсний төлөө мөнгө өгөх бизнесийн үйл ажиллагааг хууль бус пирамид тогтолцооны луйвар” гэж үзэж Дэлхийн олон улс орнуудад, тухайлбал, ОХУ, АНУ, Англи, Франц, Герман, Казахстанд хуулиар хориглосон байдаг.

Хүлээлгэх хариуцлага нь ч чанга. Тухайлбал, АНУ-д пирамид тогтолцоог үүсгэн байгуулсан, түүнийг явуулж гүйцэтгэхэд тусалсан хүнийг 10 мянган ам.доллароор торгох, албадлагын хөдөлмөр хийлгэх, эсвэл арван жил хорих ялаар шийтгэх хуулийн заалттай.

Харин манай улсын хувьд пирамид хэлбэрийн бизнесийг хориглодог хууль нь бий ч хэрэгжилт нь төдийлөн үр дүнгээ өгөхгүй байна. Иймээс ард иргэд та бүхнийг сүлжээнп элсэхгүй байхыг анхааруулж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Зочин (February 01, 2017 1:37:10 pm )

    62500 төгрөгөөр элсээд дахин нэг хүн элсүүлж 187 мянган төгрөг авдаг сүлжээ Хөвсгөл аймагт ид явагдаж байна. Энэ тал дээр арга хэмжээ авах нь зөв болов уу

  • Anonymous (February 01, 2017 8:18:08 pm )

    en suljee ali hediin ai,aguudaar ywaad ehelchihsen bainlee huu humuus ur zeel tawiadl orj bainleedee

  • Anonymous (February 01, 2017 9:47:05 pm )

    албан ёсоор буртгэгдээд монголын татварын албанд татвараа телдег бас ниислэлиин мэргэжлиин хяналт эко бутээгдэхуун гээд зевшеерсен юм биш уу…хурал дээрээ тэгж яриад узуулээд бнлээ…

  • Mmmm (February 01, 2017 11:25:59 pm )

    G time bol ulsdaa busad svljee shig bish sanagdsan 10% tatbar tuldugiim bnlee bas tegj hudalaa shuurch bolohgvil bh busad svljee tegj zubshuurul abj chadaagvil bailtai bayndalai erhug ed nar bol ugasa barag 1 ezentei bsannbhaa

    • ynen haa bnaa (February 02, 2017 1:16:06 am )

      yu yildverleed bn gej bodoov !!!

  • зочин (February 02, 2017 12:01:20 pm )

    энэ сүлжээг шалгах цаг н болсон доо ,олон жил ч боллоо, баахан хүмүүсийг залилаад толгой хэд нь хамаг мөнгийг нь аваад л , юу болж байгаа. сүлжээнд ор гэж шалахийг нь яанаа

antalya rent a car