antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 31, 2017 5 comments

Хурдан эдгэрмээр байна хэмээж байсан А.Хүчитбаатар таалал төгсчээ

нийтлэсэн Admin

83ba843059340100big

“Жил бүр эмнэлгийн үзлэгт ордог байсан чинь ийм юм болох гэж…” хэмээн дэвжээний багшдаа ярьж байсан  Токитэнкү А.Хүчитбаатар өвчний улмаас таалал төгсчээ. Тэр бол японы мэргэжлийн сумод Монгол хүчтэнүүдийн нэгэн тод төлөөлөл бол явсан бөх байсан юм.  Тэрбээр 2002 онд сүмогийн дэвжээнд хөл тавьснаасаа хойш зодог тайлах хүртлээ макүүчи зиндаанд 63 башёд барилдсан байдаг. Түүний эрүүл мэндийн байдал сайнгүй болох нь, цусны хорт хавдартай болох нь оношлогдсноор, өнгөрсөн оны наймдугаар сард зодог тайлсан юм.

Сүмогийн ордонд Маэкажира дэвжээнд барилдаж байсан А.Хүчитбаатар болон түүний дэвжээний багш өнгөрсөн оны нэгдүгээр сард хэвлэлийнхэнд хандсан юм. 2015 оны арваннэгдүгээр сарын башё эхлэхээс өмнө “Хавирганы гэмтлийн улмаас хоёр сар амарна” гэсэн эмчийн бичгийг сүмогийн холбоонд гаргасан байдаг. Тэрбээр нийт хоёр башё амарсан учраас нэг дэвжээ буурсан билээ. Гэвч А.Хүчитбаатар гэмтлийн улмаас бус  цусны хорт хавдар гэсэн хүнд өвчинтэй тэмцэж буйгаа  тус хурлаар олон нийтэд мэдээлсэн юм.

Түүний дэвжээний багш хэлэхдээ “Бид цусны хорт хавдар өвчин туссан гэдгийг эрт мэдсэн. Тиймээс тэрбээр хавдрын эсрэг эмчилгээг эрчимтэй хийлгэж байгаа. Мэдээж анх өвчнийхөө талаар сонссон түүнд их хэцүү байсан гэж бодож байна. Надад Токитэнкү “Жил бүр эмнэлгийн үзлэгт ордог байсан чинь ийм юм болох гэж…” гэж ярьж байсан. Хавдар нь эхний үедээ явж байгаа учраас эрчимтэй эмчилгээг өнгөрсөн оны аравдугаар сарын сүүлээс эхлэн хийлгэж байна. Анх 141 кг жинтэй байсан ч өвчний улмаас 15-20 кг жин хассан. Мөн үс нь шингэрсэн. Гэхдээ одоогоор амь насанд нь хоргүй. Та бүхний ачаар эмчилгээ нь сайн хийгдэж байгаа гэж ярьсан байдаг.

Харин А.Хүчитбаатар хэлэхдээ “Эмнэлэгт олон хүн өвчинтэйгөө тэмцэж байна. Эдгээр хүмүүсийн төлөө ч гэсэн би хамаг хүчээрээ хичээж байгаад хурдан эдгэрмээр байна. Хурдан эдгэрээд дэвжээгээ ахиулмаар байна. Намайг дэмжиж байдаг хүмүүс болон нийт хэвлэл мэдээллийнхэнд цаашид ямар нэгэн байдлаар төвөг удах байх. Тиймээс тийм үеүдэд маань намайг халуун дотноор угтан авч байгаарай” гэж байсан юм.

Тэрбээр 2015 оны долоодугаар сарын Нагояа башёгын үеэр  баруун хавирга нь өвдөж эхэлсэн тул башё дуусаад эмнэлэгт үзүүлэхэд хавирганд цууралт үүссэн гэсэн хариу сонсчээ. Гэвч есдүгээр сарын башёгийн дараа өвдөлт ихэссэн учир эмнэлэгт дахин үзүүлэхэд цусны хорт хавдартай гэсэн хариу гарсан байдаг юм.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Anonymous (January 31, 2017 10:26:27 am )

    um sain amgalan boltugai

  • zochin (January 31, 2017 10:32:40 am )

    um mani bad mi hum

  • Жумдаан (January 31, 2017 11:01:09 am )

    Ум ма ни бад мэ хум

  • 40 мянгат (January 31, 2017 11:55:44 am )

    ум ман ни бад мэ хум

  • Anonymous (January 31, 2017 7:10:34 pm )

    ум ман ни бад мэ хум

antalya rent a car