antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 31, 2017 1 comment

Үндэслэлгүй халагдсан мөн цалин хөлсний маргаан 57 хувиар өсчээ

нийтлэсэн Admin

xxxxx

Өнгөрсөн онд ажлаас үндэслэлгүй халагдсан, цалин хөлсний маргаан 230-300 хэргээр буюу 33-57 хувиар өссөн болохыг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдээллээ. Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн маргаан 2015 онд 1487 байсан бол өнгөрсөн онд 2220 болон өсчээ.

2016 онд анхан шатны шүүх 64030 нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авч, шийдвэрлэсэн иргэний хэргийн тоо өмнөх оноос 5499 хэрэг буюу 13.5 хувиар өссөн байна. Үүнд: худалдах-худалдан авах болон арилжаатай холбоотой маргаан 1810 хэргээр буюу 32.1 хувиар, зээлийн гэрээний маргаан 1184 хэргээр буюу 19.1 хувиар, банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлтэй холбоотой маргаан 554 хэргээр буюу 30.7 хувиар тус тус өссөн байна.

Захиргааны хэрэг 2016 онд 23.7 хувиар өсчээ. Энэ нь УИХ болон аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчийн сонгуультай холбоотой аж. Харин давж заалдах, хяналтын шатны шүүхийн эрүүгийн хэрэг буурсан байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • ИРГЭД МАН ГИШҮҮН (January 31, 2017 12:22:41 pm )

    ЭНЭ ХҮМҮҮСИЙГ ХЭН ХАЛЖ БАЙНА,МАН буюу тугал новш энхболд пяздаа юм,чамааг хугацаанаас нь өмнө огцоруулна? танай нам боловсон хүчин үнэхээр байхгүй юм,би ман гишүүн хүн би л хуьдаа батлахыг чинь урж олны хөлд хаялаа,,,,,бусдыг ч уриална,,,,

antalya rent a car