antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 11, 2011 Comments are off

Ерөнхий сайд С.Батболд Засаг дарга Ж.Баянмөнхийг дуудуулсан байна

нийтлэсэн Admin

“Засаг дарга Ж.Баянмөнх зангарагтай авлигач уу” хэмээх цуврал нийтлэл гарсны дараагаар янз бүрийн хандлагууд ажиглагдах болов. МАХН-ын ёсзүйн хорооноос л гэхэд “Танай сонин дэәр гарсан Засаг дарга Ж.Баянмөнхийг манай нам элсүүлж авахгүй. Тийм шударга бус этгээдийг багтаах орон зай байхгүй” гэж мэдэгдсэн юм. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч зүгээр суусангүй. Говьсүмбэр аймгийн бүтээн байгуулалтыг гайхан биширч яваад Засаг дарга Ж.Баянмөнхтэй гэнэт таарсан тухайгаа бичих болов. Мань дарга ч хийсэн бүтээснээ гайхан шагширч “Хүн зодох зав алга” хэмээн суух аж. Түүн шиг бүтээлч, ажилсаг хүн говьд байхгүй бололтой.

Харин бидэнд ирж буй баримтуудаас үзвэл “хүний дээд” биш бололтой. Хувь хүний талаас нь улс төрийн талаас нь гээд янз бүрийн мэдээ сэлт ирж байгаа юм. Засаг дарга Ж.Баянмөнхийн говь нутагт болохгүй бүтэхгүй зүйл, газрын наймааны талаар нэлээд баримт ирж байна.

Аймаг болгонд өөрийн мэдлийн орон сууц гэж байдаг. Нөхөр Дорж Сэлэнгэд аймагт Засаг даргаар томилогдон ирлээ гэхэд хэдэн жилийн дараа чемадонаа бариад л буцдаг хуультай. Харин Ж.Баянмөнх 2007 оны 33 тоот захирамжиндаа “Аймгийн тамгын газрын өмчид бүртгэлтэй орон сууцны 15 дугаар байрны 06 тоот гурван өрөө байрыг Аймгийн Засаг дарга Ж.Баянмөнхөд балансын үнээр олгосугай” гэжээ.

Ингээд л нэг аймгийн өмч Засаг даргын өмч болоод явчихаж байгаа хэрэг.

Говьсүмбэр аймагт гарч буй хууль бус үйлдлүүд ямар нэгэн сэжмээр Засаг дарга Ж.Баянмөнхтэй холбогдох гээд байх юм. Хятад улсын хөрөнгө оруулалт бүхий “Дуньли” компани Чойр өртөөний хойд талд их хэмжээний нүүрс буулгаад орхижээ. Аймгийн тагнуулын газраас тус нүүрсийг хурааж ав гэсэн шаардлагыг тавьсан аж. Үүний мөрөөр Аймгийн мэргэжлийн хяналт 5000 тонн нүүрсийг улсын орлого болгосон байна. Хэсэг хугацааны дараа тэрхүү нүүрсийг “Би Эм Жи Эл” гэдэг компанид заржээ.

Нүүрсний үнэ болох 11 сая төгрөгийг Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Амарсайхан хувийн данс руугаа хийлгээд авсан байна.

Тэгээд тэр 11 сая төгрөгийг төрийн санд хийлгүйгээр үрэн таран хийсэн аж. Нүүрс зарсан асуудлын мөрөөр Аймгийн цагдаагийн хэлтэс шалгаад эхлэнгүүт Д.Амарсайхан “Намайг унагаах юм бол Засаг дарга Ж.Баянмөнхийг чирнэ шүү” гэсэн байна. Тэрхүү 11 сая төгрөгийг Засаг дарга Ж.Баянмөнх хуваалцсан гэх яриа байдаг аж. Аймгийн мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Амарсайхан Засаг дарга Ж.Баянмөнхтэй зууралдсаны хүчинд өршөөлийн хуульд хамрагдан гэм зэмгүй үлдсэн гэнэ. Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Амарсайхан Ж.Баянмөнхөөс 15 айлын орон сууцны байрыг сая төгрөгөөр авчээ. Тэгээд ажилчдаасаа засварын мөнгө гэж тус бүр зургаан сая төгрөг гаргуулжээ. Үүгээр ч зогсохгүй Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас байрны засварт 36 сая төгрөг гаргуулсан байгаа юм. Нийтдээ 90 сая төгрөгөөр байр засуулсан нь одоо хүртэл маргаантай хэвээр байгаа гэнэ. Засаг дарга Ж.Баянмөнхийн бүтээн байгуулалт гээд байгаа бүхний цаана иймэрхүү булхай луйвар явагддаг аж.

2008-2009 оны хооронд 100 саяын орлого олсон, нийт долоон газар эзэмшдэг Ж.Баянмөнхийг ажлаас өөрчлөх яриа эртнээс явагдсан. Анхнаасаа л арга залиар энэ суудалд суусан хүн. Ерөнхий сайд ирэх лхагва гаригт түүнийг дуудуулсан байна. Харин Засаг дарга Ж.Баянмөнх ирэх эсэх нь эргэлзээтэй байгаа юм. Тэрээр Ерөнхий сайдыг дуудахаар нь “Зүрх өвдлөө” гээд очдоггүй юм гэсэн. Мөн түүний ажлыг МАН-ын ёсзүйн хорооны гишүүд шалгаад ирсэн байна.

Харин Засаг дарга Ж.Баянмөнх “УИХ-ын гишүүн асан Л.Одончимэдийн хүү, Ерөнхий сайдын зөвлөх Одбаяр миний суудлыг булаах гээд байгаа юм” гэсэн сүржин ярилцлагуудыг өгөх болов. Манай сонины тухайд гэвэл иргэдийн мэдээллийн мөрөөр сурвалжлага хийсэн. Хэсэг иргэд Ерөнхийлөгчид хандан захиа бичсэн нь энэхүү нийтлэлүүдийг бичих сэдэл болсон билээ.

Т.ЦОГТ-ЭРДЭНЭ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car