antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 11, 2011 1 comment

МУИС-ийн оюутнууд захиралтайгаа зөвшилцжээ

нийтлэсэн Admin

МУИС-ийн оюутнуудын тэмцэл намжих нь бололтой. Оюутнууд сургуулийнхаа удирдлагуудыг эсэргүүцэн жагсаал хийж, арваад шаардлагыг хүргүүлээд байсан юм. Харин сургуулийн захиргаанаас оюутнуудтай уулзаж, шаардлагыг нь хүлээн авч хариу өгсөн учраас тэмцлээ зогсоосон тухай мэдээлэл өглөө. Энэ талаар өчигдөр МУИСийн Эдийн засаг, хөгжлийн бодлогын асуудал эрхэлсэн проректор Б.Даваасүрэн, сургуулийн оюутны холбооны конгрессийн гишүүд хамтран хэвлэлийн хурал хийсэн юм.

Оюутнууд хичээлийн зарим байрны засвар үйлчилгээг яаралтай дуусгах, дахин сурах хичээлийн кредитийн төлбөрийг хөнгөлөх, сургалтын үйлчилгээний төлбөр хураамжийг багасгах, сургалтын төлбөрийн нэмэгдлийг ил тод болгох, оюутны дотуур байрны нөхцөлийг сайжруулж, сантехникийн засвар үйлчилгээг сайжруулж, интернэтэд холбох, сургалтын орчин сайжруулах зэрэг асуудлыг яаралтай шийдэж сурах орчинг бүрдүүлж өгөхийг шаардсан байна.

Харин энэ шаардлагын хариуд сургуулийн проректор Б.Даваасүрэн “Энэ сарын 3-нд МУИС-ийн оюутнуудын хийсэн жагсаал бүх хэвлэл мэдээллээр цацагдаж, нэлээд шуугиан тарих шиг боллоо. Сургуулийн удирдлагууд оюутнуудын тавьсан шаардлагад хариу өгч тодорхой шийдвэрт хүрээд байна. Энэ тухай албан ёсоор зарлахаар ирцгээлээ. Сургуулийн байрны засварын ажилд энэ жил 500 сая төгрөг зарцуулсан. Энэ жил хамгийн их хөрөнгө зарцуулсан гэж хэлж болно. Засварын ажил хугацаандаа дуусахгүй удсан ч одоо ажлын хэсэг томилогдсон учраас дуусах шатандаа явж байна. Манай сургуулийн хамгийн том асуудал бол төвлөрсөн номын сан байхгүй явдал юм.

Оюутнууд сурах орчинг сайжруулж, номын сан, сурах бичиг шаардах нь зөв юм. Оюутны дотуур байрны хувьд сантехникийн асуудлыг эхнээсээ шийдэж байна. Дотуур байрны төлбөрийг 2012, 2013 онд нэмэхгүй байхаар тогтлоо. Сургуулийн 3, 6 дугаар хичээлийн байр хуучирч, мэргэжлийн байгууллагуудаас акталсан байгаа. Гэхдээ нураах шаардлагатай гэж үзээгүй, харин засвар үйлчилгээг сайн хийх хэрэгтэй гэсэн акт гарсан. Үүнийг манай зарим оюутнууд нураах ёстой байранд хичээл орж байна гэж яриад байгаа юм. Төсев мөнгөний асуудлыг шийдвэл нураагаад шинэ байр барих шаардлагатай юм” гэв.

Харин сургуулийн оюутны холбооны дэд тэргүүн Х.Мөнхбаяр “Сургуулийн захиргаанаас оюутнуудын тавьсан асуудалд тодорхой хариулт өгөхгүй байсан учраас бид жагсаал хийсэн юм. Оюутнуудын тэмцэл үр дүнгээ өглөө гэж бодож байна. Тодорхой асуудлыг шийдэж чадлаа. Одооноос оюутнууд жагсаал хийхгүй, сургуулийнхаа удирдлагуудтай нэг ширээний ард сууж ярилцаж, асуудлаа шийдэж байхаар тохирлоо. Хэрвээ зүйд нийцэхгүй, оюутнуудын эрхийг зөрчвөл бид тэмцэж, дуу хоолойгоо гаргах болно. Бидний шийдсэн гол асуудал бол дахин судлах хичээлийн төлбөрийг бүтнээр биш гуравны нэгийг нь төлөхөөр боллоо. Энэ нь оюутнуудын хувьд чухал байсан юм. Бүтнээр төлсөн оюутнуудын төлбөрийг буцаан олгохоор болсон” гэв.

Х.ЦЭНД-АЮУШ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (October 12, 2011 5:14:09 am )

    ene novshnuudiig yaydaa baiz

antalya rent a car