antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 11, 2011 Comments are off

УТАА ҮЙЛДВЭРЛЭГЧ ГИШҮҮД

нийтлэсэн Admin

Нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянзүрх, Баянгол дүүргийн 48 хорооны айл өрхүүдэд утаагүй зуух, түлш хэрэглүүлж хэвш үүлэх гэж Засгийн газар, “Цэвэр агаар” сан мэрийхээрээ мэрийж байна. Даанч тэр ажил нь нэг л бүтэл муутай. Улаанбаатарын салхин талд байрлаж буй эдгээр гэр хорооллын 75 мянган өрхийн утааны үйлдвэрийг утаагүй зуухаар солихоор хичээж байгаа ч өнгөрсөн жилээс эхэлсэн энэ ажил дөнгөж 20 гаруйхан хувьтай явна. Засгийн газар, “Цэвэр агаар” сан 250-450 мянган төгрөгийн үнэтэй “Хас”, “Өлзий” хэмээх сайхан нэртэй зуухныхаа үнийг 95 хувь хүртэл хөнгөлж, 23500 төгрөгөөр аваач гэж иргэдээс гуйгаад ч төдий л үр дүнд хүрэхгүй байна. Утаатай хийх төрийн тэмцэл нэг л тиймэрхүү, арга ядахдаа “Хүний хөгжил” сангийн мөнгөнийх нь оронд утаагүй зуух өгье гэсэн санал ч гарч, ядаж цөхөж байхад төр түшилцсэн түшээд түүнд нь туслахын оронд харин ч эсрэг зүйл хийж явдаг нь гайхалтай.

УИХ-ын гишүүн Д.Очирбат өнгөрсөн долоо хоногт Чингэлтэй дүүргийн 1-19 дүгээр хорооны амьдралын боломж тааруу, хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настан, өрх толгойлсон, орон гэргүй 105 иргэнд гэр олгохоор заримыг нь Тусгаар тогтнолын талбайд бариулж байгаад өөрийн биеэр очиж гардуулав. Тойргийнхоо иргэдийг халамжилж буй сайхан дүр зураг наана нь дурайвч сонгогчдоо татах гээд арай л аргаа олоогүй, ядарсан ажил цаанаас нь бултайгаад болсонгүй. Тус дүүргийн 12-18 дугаар хороог утаагүй бүс болгосон. Нийслэлийн Засаг дарга энд түүхий нүүрс түлүүлэхгүй байх захирамж гаргаад жил болж буй ч өнгөрсөн хугацаанд огт хэрэгжээгүй. Өнөө өвөл ч хэрэгжих янз алга. Айлуудын яндангаас хар утаа баагиж, хоолой хорсгосон гашуун утаа оройдоо улам өтгөрөөд Улаанбаатар уурын зуух болж хувирдаг улирал хэдийнэ ирчихлээ. Энэ үетэй зэрэгцээд УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга хэмээх өндөр албатай энэ хүн нийгмийн бодлогынхоо өөдөөс ийн сөрөх нь юу билээ.

Д.Очирбат гишүүн сонгогчдодоо гэр өгөхдөө гар татдаггүй. Үүнээс өмнө гэр хорооллын өрхийг, утааны үйлдвэрийг 280-аар нэмсэн өгөөмөр хүн дээ. Энэ сарын сүүлчээр дахиад 60-70 иргэнд гэр гардуулах юм гэсэн. УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил энэ оны зургадугаар сарын 10-нд Баянгол дүүргийн 80- аад иргэнд бас л гэр олгосон. Тэр олон гэрийг авахад зарцуулсан мөнгийг Ц.Мөнх-Оргил гишүүн хөөцөлдөж байж улсын төсвөөс гаргуулсан юм билээ. Тус дүүрэг энэ онд утааны үйлдвэр 169-ийг байгуулахаар төлөвлөжээ. Утаа үйлдвэрлэгч гишүүдийг энэ мэтээр нэрлэвэл барагдахгүй, утааных нь үйлдвэрийг тоолбол дуусахгүй. Иргэдэд гэр өгсөн тухайгаа телевизээр нэвтрүүлж, тэр оройдоо сонгогчдынхоо хойморт залрахаа ч тэд мартахгүй. Гэр авсан иргэд “Өөрийн гэсэн дулаан гэр оронтой болгож, ахуй амьдралыг маань сайжруулж, тусалж дэмжиж байгаа УИХын гишүүн …-д маш их баярлаж байна” гэж ирээд л талархлаа илэрхийлэхэд нь тэд маадгар. Өөрсдөө утаанаас зугтаж, Зайсан толгойн өвөр, Богд уулын бэлд амьдрах атлаа анчны тавьсан майнд угаартаж байгаа тарваганаас ч долоон дор нөхцөлд өвөлжин үгээ барж, үйлээ үзэх иргэдээ тавлаж буй мэт утааны үйлдвэр олшруулаад байдаг нь юу вэ.

Монгол гэр хөдөө, малчин өрхөд зохицсон сайхан сууц болохоос хот суурин га зарт огт тохирохгүй эд гэдгийг амаараа ярьчихаад гараараа өөр зүйл хийгээд байж болохгүй. Улаанбаатар нэрээ гээж Утаанбаатар болчихоод байгаа нийслэлээ утаа угаараас салгахад УИХ-ын гишүүд манлайлан орол цох ёстой ч манай 76 харин ч гэр хорооллын хаяаг тэлж, утааг өтгөрүүлэх эсэр гүү зүйл хийсээр ирэв. Уг нь тойргийнхоо иргэдийн авч хүч рэхгүй байгаа “Өлзий”, “Хас” зуухыг аваад өгчихвөл нү дээ олсон халамж болно доо. Мян ганы сорилтын сангийн мэдээллээс үзвэл өнгөрсөн өв лөөс хойш өнөөдрийг хүртэл ердөө 10 мянган иргэн л утаагүй зуух авчээ. Орчин үеийн гэр мод муутай, шивтрийг нь арилгаагүй ноосоор эсгий хийчихдэгээс бороонд жаахан нороход бүрээс шарлуулж, шивтэр ханхалдаг гээд иргэд ам муутай. Тойргийнхоо иргэдэд ийм гэр өгч, сонгуулиар санал горьдож явахаар утаагүй зуухтай болгочихвол нүүр бар дам байхгүй юу. Нэг айлд гэр авч өгөх мөнгөөр 20 гаруй өрхийг “Хас” зуухтай болгочихно.

Аймгийн төвүүд ч бас сүүлийн үед утаатай болоод байгааг хэн хүнгүй анзаарч, одоо л арга хэмжээ авахгүй бол Улаанбаатарын араас орох нь хэмээн халаглаж байгаа. Гэтэл орон нутгаас сонгогдсон гишүүд хотын хорт утааг хөдөө халдаах гэсэн мэт аймгийн төвүүдэд гэр тарааж, утааны үйлдвэрийн тоог хэдэн арваар олшруулах болов. Жишээ дурдахад, УИХын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Я.Батсуурь энэ оны нэгдүгээр сард Дорноговь, Говьсүмбэр аймгийн 50 иргэнд, түүний амьдай УИХ-ын гишүүн Ж.Батсуурь Говьсүмбэрийн 15 жилийн ойд оролцохдоо 10 гэр бэлэглэсэн гээд жагсаагаад байвал нэлээд урт жагсаалт гарах янзтай.

Өвөрхангай аймгаас УИХ-д сонгогдсон З.Энхболд, Г.Батхүү, Д.Зоригт нар тойрогтоо “Гэр” хөтөлбөр хэрэгжүүлж, энэ оны есдүгээр сард албан ёсоор нээс нээр 75 айлд гэр өглөө. Тэд Өвөр хангайд утааны үйлдвэр нийтдээ 320-ыг барихаар төлөвлөжээ. Иж бүрэн нэг гэрийн өртөг 1.2 сая төгрөг болжээ. Уг хөтөлбөрийн эхний ээлжийг хэрэгжүүлэхэд 384 сая төгрөг зарцуулсан байна. Хөдөө бол нийтийн подхийсэн байр босгочихоор л мөнгө. Байгаль хамгаалах иргэний хөдөлгөөний эвсэл гээч байгууллагаас “Ногоон од”-оор тодруулсан гурван гишүүний нэг нь Г.Батхүү. Байгальд ээлтэй гишүүн гэж түүнийг Г.Баярсайхан, Ц.Сэдванчиг нартай хамт ийн өргөмжлөхдөө агаар бохирдуулж, утаа үйлдвэр лэдгийг нь анзаараагүй бололтой.

Утаа үйлдвэрлэгч гишүүд гэр тараахдаа амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой, амьдралын боломж тааруу, өрх толгойлсон зэрэг эвийлсэн тодорхойлолт дагуулдгийг анзаараарай. Зүдэрсэн сонгогчдоо халамжлах гэвэл гэр өгөхөөс өөрөөр санаа тавих арга мундахгүй дээ, уг нь. Тэр олон хүнд гэр олгож, агаар, хөрсний бохирдлыг гааруулж байхаар нийтийн орон сууц бариад оруулчихвал нэг биш олон асуудлыг хамтад нь шийдсэн гарц болно доо.

Х.БОЛОРМАА


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car