antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 30, 2017 26 comments

Зи-гээс тамга гардах С.Эрдэнэ АН-ын шинэчлэлийг салхинд хийсгэх үү?

нийтлэсэн Admin

ad0a757852951ee2afe1c4b438bcb13f

Ардчилсан намын даргын сонгууль болж, С.Эрдэнэ ялалт байгуулаад байна. Зи дарга тамгаа анхнаасаа түүнд өгөхөөр хүлээж суугаа талаар бор шувуу нисэж байсныг хэлэх хэрэгтэй.  Ямартай ч тэгээд нийслэлийн бүхэл бүтэн дүүргийг өөрөөрөө овоглож  ирсэн С.Эрдэнэ  АН-ын толгойд гараад суучихлаа. Нэр сүрийн хувьд С.Эрдэнийн  тухайд адармаатай. Цаг бусаар, харамсалтайгаар амиа алдсан нэрт сэтгүүлч Лунтангийн Болормаа агсны сүүлчийн нийтлэлүүдээс С.Эрдэнэ гуайтай холбоотой анхаарал татсан олон мэдээллийг уншигч та бэлхнээ харж болно. Тэрчлэн АН-ын шинэчлэлийн тухай яриа хэдийнэ салхинд хийсчих шиг болов. Сайд даргаар ажиллах хугацаандаа салбартаа тэргүүн шиг байж чадаагүй тэр намынхаа дарга болж байна. С.Эрдэнэ намын дарга болсноор Зи нь Ерөнхийлөгчийн сонгуульд үзэх үү гэдэг асуултын хариулт тун удахгүй тодорхой болох биз. Намаа ялагдуулсан З.Энхболдын тухайд уг нь тэгээд хөөрөөд байх тохиромжгүй л харагдана л даа. Гээд яахав. Харж л байя.

За харин намын дарга болж тодроод буй  С.Эрдэнийг ороох асуудал олон бий. Түүний тансаг өргөөд хийгээд сайдын хувиар хариуцсан салбарынх нь но-той ноцтой асуудлуудын талаар сэтгүүлчид нэхэн сурвалжилахад гэмгүй болов уу. Мөн түүнийг сайд байх үед талийгаачдын нэрээр тэтгэвэр шилжүүлж луйвар хийсэн нийгмийн даатгалынхны хэрэг хэрэгсэхгүй болсон талаарх мэдээллийг нь эргэн сануулъя. Нийгмийн даатгалынхан хүний санаанд оромгүй байдлаар хууль зөрчиж,  нэгэнтээ энэ хорвоогоос явсан талийгаачдыг  амар тайван байлгахгүй байгаа нь ёс зүйн хувьд ч дэндүү муухай хэрэг тул, С.Эрдэнийг салбарын сайдаар ажиллаж байх үед гарсан  хэргийн мэдээллийг хүргэж байна.

С.Эрдэнэ гишүүнийг  уг салбарын сайд байх он жилүүдэд нийгмийн даатгалынханд иргэд талийгаач болсон ахмад настныхаа бичиг баримтыг хүргүүлдэг ч талийгаачийн нэрийг улсын бүртгэлээс хасалгүйгээр, улсаас тэтгэврийг нь хэдэн жил, сараар авсаар,   улсыг 6 тэрбум төгрөгөөр хохироосон гэх энэ хэрэг хяналтын шатандаа хаагдаж,  хэрэгсэхгүй болоод байгаа юм. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Бясман хэвлэлийнхэнд хэлэхдээ  “ Нийслэлийн дүүргүүдийн нийгмийн даатгалын хэлтсийн холбогдох албан тушаалтнууд, тэтгэвэр хариуцсан байцаагч нар хууль тогтоомжийн дагуу албан үүргээ биелүүлээгүйгээс улсад хохирол учруулж, хувьдаа мөнгө завшсан хэрэгт Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж шалгасан. Энэ хэрэг Чингэлтэй дүүргийн хяналт дор явагдсан байгаа. Дээрх хэрэгтэй холбогдуулан эрх бүхий нийгмийн даатгалын хэлтсийн албан тушаалтнуудыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 256.3, 272.2-т зааснаас яллагдагчаар татаж мөрдөн байцаалтын ажиллагааг явуулсан. Ингэхэд тэдгээр албан тушаалтнууд тухайн гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон. Гэвч хөөн хэлэлцэх хугацаа буюу эрүүгийн хариуцлагад татаж болох хугацаа нь өнгөрсөн байсан учир Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 72.1.1, 24.1.1, 208.1.1-т зүйлд заасан үндэслэлээр шалгагдаж байсан хүмүүсийн хэрэг хэрэгсэхгүй болсон. Өөрөөр хэлбэл мөнгө идэж уусан нь тогтоогдсон ч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан болохоор хэргийг хаасан” гэж ярьсан байдаг.

Тэгэхээр мөнгө идэж уусан нөхдүүд хуулийн ямар ч хариуцлага хүлээхгүй ажлаа хийгээд явж байна гэсэн үг. Энэ бол дэндүү харамсалтай мэдээ юм. Талийгаачдыг амь мэт болгож, нэр дээр нь тэтгэврийг нь авч луйвар хийдэг байсан хүмүүс цаашид ч нийгмийн даатгалын салбарт гэм зэмгүй мэт ажиллаад явж байх уу. Талийгаачдын зүгээр явуулахгүй байгаа хүмүүс дахиад өөр ямарч хэрэг үйлдэж мэдэх ёсзүйн тураалтай нөхдүүд л гэж ойлгогдож байна.

Сануулахад, Polit.mn сайтад С.Эрдэнэтэй холбоотой мэдээллийг нийтэлснээс харахад  нас барсан иргэдийн нэрээр мөнгө завшигчидтай холбоотой хэрэгт С.Эрдэнийг шалгаж байгаа гэх мэдээллийг  цагдаагийн байгууллагаас өгч байсан удаатай ч, сүүлдээ уг асуудлаар юм дуугарахаа больсон гэх.Хамгийн харамсалтай зүйл бол хэдийнэ энэ орчлонгийн хүн биш болсон эцэг эх, эмээ өвөөгийнх нь нэрээр тэтгэвэр шилжүүлснийг нь хэчнээн Монгол хүн мэдээгүй өнгөрсөн бол доо. Өглөө босохдоо, орой унтахдаа төрдөө залбирч, төрөө дээдэлдэг Монголчуудаа өөд болсон хойно нь, ясыг нь амраахгүй зовоодог төр байна гэдэг, дэндүү харамсалтай хэрэг биш гэж үү?

Нийгмийн даатгалын салбарт нуугдаж байгаа тун ноцтой асуудлыг дэлгэсэн “Нас барагсдыг амьдруулах “шидтэн”-үүд нийгмийн даатгалд одоо ч байна” нэртэй материал “Өнөөдөр” сонинд өнгөрсөн оны аравдугаар сард нийтлэгдэж байсан билээ. Тэнд өгүүлснээр бол Нийгмийн даатгалын газрын нэрээ хэлэхийг хүсээгүй эх сурвалж “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн зургадугаар зүйлд “Өндөр насны тэтгэврийг авсан өдрөөс эхлэн нас барсны дараагийн сар дуустал олгоно” гэж заасан байдаг юм. Уг нь нас барсны хоёр дахь сараас нь тэтгэврийн санхүүжилт зогсох ёстой. Гэтэл манай зарим албан тушаалтан хууль зөрчин, 45.9 тэрбум төгрөгийн тэтгэврийн санхүүжилт олгосон хэрэгт холбогдон шалгуулж байгаа. “ хэмээн ярьсан байдаг. Тэрчлэн 2006 оноос хойшхи судалгаагаар улсын хэмжээнд 14 мянга гаруй хүнд нас барсны дараа сарын тэтгэвэр олгосон бөгөөд зөвхөн нийслэлд л гэхэд нийгмийн даатгалынхан дээрх нас барсан хүмүүсийн 500 гаруйд тэтгэвэр олгохоо зогсоолгүй, амьд байгаа мэтээр тэмдэглэл хийн, 1000 гаруй удаагийн гүйлгээгээр 1.5 тэрбум төгрөг шилжүүлсэн талаар, за мөн тэтгэврийн эрх нээлгэж, арилжааны банкуудаас, зээл авчихаад байгаа гэх асуудлыг, зээлийн эргэн төлөлт нь нийгмийн даатгалын сангаас төлөгдөөд байгаа талаар, нас барсан хүн өдгөө амьд мэт тэтгэврээ аваад зогсохгүй, түүнийгээ барьцаалан зээл авч, төлөөд явж байж болох уу гэхчлэн асуудлуудыг тус нийтлэлд хөндсөн байдаг.

Харин С.Эрдэнэ сайдын хувиар сонгуулийн өмнхөхөн  НДЕГ-ын дарга Д.Мэндбаяр нартай хамт  мэдээлэл хийх үеэрээ энэ асуудлаар дуугарсан. Д.Мэндбаярын хэлж байгаагаар бол Нийгмийн даатгалынхан хуулиа зөрчин тэр их хэмжээний мөнгийг шилжүүлсэн нь хоёр шалтгаантай болохыг холбогдох шат дараалсан зургаан удаагийн хяналт шалгалтын үр дүнд холбогдох байгууллагууд тогтоосон гэнэ. Тухайлбал, 2006-2008 онд төрийн байгууллагын уялдаа холбоо сул байсан нь нэгдүгээр шалтгаан гэнэ. Үүнээс болж мэдээллийг нэг сарын хоцрогдолтой солилцож байсан гэлээ. Харин хоёрдугаар шалтгаан нь нас барсан гэх бүртгэлийг ар гэрийнхэн нь 1-2 сараар хугацаа алдаж бүртгүүлдэг байсантай холбоотой гэж хэлэв. Нас барсан гэх мэдээллийг нийгмийн даатгалын байгууллага сарын дараа авч байсан, энэ хугацаанд тэтгэвэр, тэтгэмжийн мөнгө банкны данс руу шилжчихсэн байдаг. Ингээд нас барсан гэдгийг нь мэдээд данснаас нь мөнгөө эргүүлж татах үйлдэл хийсэн гэх зүйлийг тэр хэлж байгаа юм. Тэгэхээр албаны хүний эл тайлбар бас л эргэлзээ дагуулсан хэвээрээ л байгаа гэдгийг энд тодотгоё. За мөн дээрх нийтлэлд өгүүлсэн анхаарал татсан бас нэг асуудал бол гадаадын харьяат болсон хүмүүст тэтгэвэр, халамжийн мөнгө олгосон үйлдэл байгаа аж.Монгол Улсын харьяатаас гарч буцаж харьяатын эрхээ сэргээлгээгүй 2000 орчим иргэнд бас л 1.5 тэрбум төгрөгийн тэтгэвэр олгосон байдаг. Хууль хяналтын байгууллагаас тогтоосноор 10 мянга орчим иргэнд нас барсны дараа нь тэтгэвэр олгож, Нийгмийн даатгалын сангийн найман тэрбум төгрөгийг завшсан байж болзошгүй гэх асуудал байсан. За харин НДЕГ-ын дарга Д.Мэндбаярын хэлж байгаагаар бол “150-300 орчим хүний мөнгө нас барснаас хойш нэг сарын дараа данс руу нь шилжсэн гэх тооцоог шалгалтаар гаргасан. Нас барсан гэдгийг нь мэдээд энэ мөнгөний 90 хувийг харилцах данснаас буцаан татсан. Одоо 19 сая төгрөгийн асуудал шүүхийн шатанд явж байна.” гэж байгаа юм. За мөн түүний хэлснээс ойлгоход тэдэнд алдах эрх бол байгаа юм байна. Учир нь тэрбээр, Олон улсын нягтлан бодох бүртгэлээс зөвшөөрөгдөх алдааг нэрлэсэн байдаг. Бид сард 100 орчим тэрбум төгрөгийн тэтгэвэр, жилд нэг их наяд тэтгэвэр тэтгэмжийг 360 гаруй мянган иргэнд олгодог. Ийм нөхцөлд дээрх алдааг зөвшөөрөгдөх хэмжээ хэмээн тооцдог.” хэмээн хэлж суусан. Ямартай ч тус газраас мэдэгдэж байгаагаар холбогдох байгууллагуудаас хийсэн шалгалтын мэдээллүүд тодорхой зөрүүнүүдтэй байдаг. Түүнчлэн хэрэг үйлдсэн нөхдүүдтэй хариуцлага ярихгүй болж, хэрэгсэхгүй болгоод байсан бол салбарыг өдгөө хариуцаж байгаа  сайд Н.Номтойбаяр нийгмийн даатгалын санд шалгалт оруулахаа мэдэгдсэн. Чухам харин шалгалт хаа хүрч, хэр уудлахыг л харж, хүлээж байгаа.

Тэгэхээр АН-ын ирэх жилүүдэд залахаар сонгогдсон С.Эрдэнэтэй холбоотой асуудал энэ мэтээр олон юм.

Эх сурвалж:  Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

26 Comments

  • Dadjm (January 30, 2017 9:31:15 am )

    Odo ehneree yurhi narin bichgin dargaa bolgn biz

  • dagvadorj (January 30, 2017 9:44:36 am )

    mun ch butelgui har murtei hereg garval heniig ch usgaj medeh eruugiin element garch de yahav de nuhduudiin songolt hoino.ene hun ireeduid erunhii said bolno geed bod do ard tumen min

  • bek (January 30, 2017 10:11:05 am )

    Дарга болоход мөнгө тараагаад л гүйцээ шүү дээ Ард түмнийг дорд үзсэн гарууд ганц кг чихрийн үнээр л санал худалдаж авч байна Монголчууд жоохон юм өгөхөд л саналаа худалддаг увайгүй хүмүүс болждээ хөөрхийс

  • 2016 (January 30, 2017 10:27:12 am )

    ан- д чинь сул дорой хүмүүс их бдаг. тэднийг хоол чихрээр л хуурч саналыг авдаг. бгд”-г ийм болгосон. дандаа хулгай луйвраар явна гэвэл амаргүй дээ. ийм хүн -нд -г самарсан. одоо ан–ы сонгуулийг самарлаа. цаашлаад нам — улс-г яаж самрах бол? аймшиг?

  • Иргэн (January 30, 2017 10:32:09 am )

    Эрдэнийг арай ч сонгохгүй байх гэж бодсон. Арай юмаа. Үнэн санал мөн юм болуу. Батзандан эсвэл Алтанхуяг гэж найдсан юмсан.

  • Chance@XXK (January 30, 2017 10:37:12 am )

    Hudaldaa naimaa Online chigleleer ajilah baraa buteegdehuun borluulah
    Surtahclah ajiluudiig hiij huitsetgene.
    Ta doorhi linkeer orj delgerengui medeelel awna uu ? BURTGUULSNII DARAA TANII MAIL RUU /SERTIFICATTAI BONUSTAI BELEG OCHIH BOLNO.
    http://Cash4Visits.com/ref.php?refId=345172 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.

  • иргэн (January 30, 2017 10:39:53 am )

    Хэнийг хэн байсан нтр гэж элдвээр хэлж гойчилох хэрэггүй Одоо хэн болсон юу хийж чадах вэ гэдэг л чухал Эрдэнэ чадна Ачаа даах хэмжээний эр шүү Хийж бүтээх нас арвин их туршлага бий

  • иргэн (January 30, 2017 10:51:13 am )

    арай ч дээ ан-ынхан алуурчин луйварчинаа сонгосон байна. үнэн бол уу саналаа мөнгөөр худалдсан юм биш үү. эрдэнэ та нарыг элгээр чинь мөлхүүлнэ дээ удахгүй мэднэ ээ халим амалсан шаар

  • Anonymous (January 30, 2017 11:29:31 am )

    ehneree alsan hvn nam udirdaj chadah uu aninhaaaaaan

  • Зочин99 (January 30, 2017 11:30:33 am )

    Энэ “томчуул” гэж нэрлээд байгаа хүмүүс дотор идээгүй, уугаагүй хүн нэг ч байхгүй гэдэг биз дээ. Одоо байгаа хөрөнгөө сарынхаа цалингаар буй болгосон гэвэл ёстой худлаа.
    Эрдэнэ дарга болоход юу нь болохгүй гэж. Харин Зика-г ерөэхийлөгчид нэр дэвшүүлбэл ард түмэн жинхэнэ дургүйцэх биз.

  • irgen (January 30, 2017 11:34:57 am )

    ЁО ЁО ЯМАР ГЭЭЧ ХҮНЭЭ СОНГОЦГООГООД БАЙГАА ЮМ БЭЭ

  • зочин (January 30, 2017 11:35:47 am )

    АН ингээд ГАЗРЫН ХӨРСӨНӨӨС АРЧИГДАХ НҮХЭЭ УХЛАА.2020ОНЫ СОНГУУЛЬД Ч ЭВГҮЙ ДЭЭ

  • zochinzocuin (January 30, 2017 11:57:18 am )

    yamar teneg yum be.jiriin gishuud uneheer ene uuhun nuurtiig songoloo gej uu. zuumtgai beltreg erdene naraas salaagui tsagt ene nam shinechlegdeh uu.yostoi bulshaa uhlaa daa.

  • зочин (January 30, 2017 12:00:56 pm )

    ХОХЬ НЬ ийм л ядуу нам шүү дээ ха ха ха

  • Зөвцэцэг (January 30, 2017 12:14:12 pm )

    Эдний үнэн дүр төрх энэ шүү дээ

  • zochin (January 30, 2017 12:58:14 pm )

    АН-ынхан ингээд бүр мөсөн дуусав ,, эднииг ингээд хая,, өөр нэг гаигүи хүмүүс нь нэгдээд нам байгуулвал харин элсэнэ шүү,, Эрдэнэ байхдаа яахав дээ арай арай

  • хөхөө (January 30, 2017 1:02:44 pm )

    батзандан хаачив

  • зочин (January 30, 2017 1:09:31 pm )

    Ардын намын олигаркууд,хулгайч луйварчидаа,офшорчид,фашист,коммунистуудаа..яргачидаа!!!Та нар монголын төр засаг,ард түмний толгой дээр луйврийн бузар булай, харгис хэрцгий аргаа ашиглан 96 жилийн турш зайдагнан суулаа.Ардчилсан хүчний удирдагчдыг гүтгэх аргаа олж ядахдаа одоо бүр үхсэн хүний нэр барьж гүтгэдэг болж бузар мангасууд!!!Юутайч гэсэн та нарыг ард түмэн цаг хугацаа өнгөрөх тутам ойлгож,та нарын хордуулсан тархи нь эрүүлжин сэхэж байгаа шүү.Уулын чинээ харыг туулайн чинээн цагаан дийлнэ гэдэг дээ

  • Anonymous (January 30, 2017 2:19:41 pm )

    Үүх түүх, боловсрол, авир ариншин, төрөөс төрсөн тэрбумтан цол гээд мөн ч хэцүү хүндээ.АН-ыг шинэчлэгдэнэ гэж найдаж байсан залуусын ой гутаж, МАН-ыхан л хагартлаа баярлаж байх шив. Ардчиллын заяа төөрөг юм байлгүй

  • зочиняг (January 30, 2017 2:39:41 pm )

    битгий солиороод байцгаа малуудаа? Эрдэнээ юм хийсэн хүн гэж би хувдаа боддог,тэтгэвэр тэтгэмжийг хэн нэмсэн эрдэнээ нэмсэн учраас буян нь ирж бгаа юм? та нар аядаа харна? дараагын сонгуульд АН аяндаа ялна МАН удахгүй сөнөнө? дахиад босохгүй би мэдэж бна,,,,

  • GALSAN (January 30, 2017 3:19:10 pm )

    minii erdnee ax shig mundag xulgaich xalx tab shavi dorvon xosnuund baixgui. buyan zaya n giij tom namiin darga bolloo.udaxgui eronxii said eronxiilogch bolj maniigaa jargaax ni naran ogloo manaddag shig unen bogood lavtai yumshuu… saixan bna…

  • цэцгээ (January 30, 2017 3:42:34 pm )

    ээ бүү үзэгд ардчилсан нам том тэнэгтлээ

  • bi (January 30, 2017 4:03:41 pm )

    lubariin soguuli bolloo

  • zochin (January 30, 2017 4:43:31 pm )

    S.Erdened amjilt husie chi chadnaa

  • Anonymous (January 30, 2017 8:50:25 pm )

    Энэ хулгайч бол хулгайчаас гадна олон хvн цааш нь харуулсан алуурчин хvн. Уруудахад буруудах гэдэг юм. Одоо АН – ын хойтохыг ард уншаад øгчих байхаа.

  • зочин (January 31, 2017 9:17:15 am )

    Эрдэнээс өөр сонгох сонголт хэн байна.Алтанхуягийг хэрэгт ороогоод угаасаа дээш гаргахгүй Баянгол дүүргийг хар даа

antalya rent a car