antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 30, 2017 1 comment

И.Ярыганы тэмцээнээс медалийн ургац хураалаа

нийтлэсэн Admin

1485736771588e8b43831f3

Олимпийн хошой аварга, дэлхийн аварга И.Ярыгиний нэрэмжит “Алтан Гран-При” олон улсын уламжлалт тэмцээн ХХҮIII дахь удаагаа ОХУ-ын Красноярск хотын “Футбол-Арена Енисей” спортын ордонд 3 өдөр үргэлжилж дууслаа.

58 кг-ын жинд Э.Гантуяа нэгдүгээр тойрогт С.Цэрэнчимэдийг 9:7, хоёрдугаар тойрогт оросын бөх Ходижат Муртазалиеваг 10:0 онооны харьцаагаар ялж хагас шигшээ барилдаанд киргизийн бөх Айсулуу Туныбековад цэвэр ялагдаж хүрэл медалийн төлөө оросын бөх Мария Матушенког 7:0 хожжээ. Э.Гантуяа нь киргизийн бөхөд өнгөрсөн жилийн азийн аварга шалгаруулах тэмцээнд ялагдаж байсан бол П.Орхон олимпийн сонгон шагаруулах тэмцээнд алтан медалийн төлөө барилдаанд хожигдож байсан юм.

60 кг-ын жинд З.Болортунгалаг хоёрдугаар тойрогт О.Оюунтуяаг 7:4 онооны харьцаагаар хожиж гуравдугаар тойрогт оросын бөх Динара Соликоваг цэвэр дарж хагас шигшээ барилдаанд оросын бөх Юлия Пронцевичид 0:7 онооны харьцаагаар ялагдаж хүрэл медалийн төлөө АНУ-ын бөх Элисссон Маркензи Рагантай барилдаж цэвэр ялагджээ.

Б.Шоовдор хоёрдугаар тойрогт оросын бөх Светлана Липатоваг 6:2 онооны харьцаагаар ялж гуравдугаар тойрогт японы бөх Кацуки Сакагамид 0:10 онооны харьцаагаар ялагдаж дагах барилдаанд оросын бөх Назира Аманзоловаг 5:0 онооны харьцаагаар хожиж хүрэл медалийн төлөө барилдаанд оросын бөх Жаргалма Цыреновад 0:5 онооны харьцаагаар дийлджээ. Б.Шоовдор нь оролцсон тэмцээн бүрээсээ медаль хүртдэг уламжлалаа энэ удаа тасалдуулав.

69 кг-ын жинд О.Насанбурмаа нэгдүгээр тойрогт оросын бөх Юлия Максимоваг 6:0, хосрдугаар тойрогт Ш.Түмэнцэгийг 8:3 онооны харьцаагаар ялж хагас шигшээ барилдаанд оросын бөх Ксения Бураковаг цэвэр ялж алтан медалийн төлөө барилдаанд АНУ-ын Тамира Менсахтай барилдаж 4:8 онооны харьцаагаар хожигдож мөнгөн медаль дээр буужээ. Ийнхүү О.Насанбурмаа нь энэ тэмцээний хошой мөнгө, алт, хүрэл медальт бөх болов.

Ш.Түмэнцэцэг нэгдүгээр тойрогт оросын бөх Анастасия Братчиковаг цэвэр ялж хоёрдугаар тойрогт О.Насанбурмаад 3:8 онооны харьцаагаар хожигдож дагах барилдаанд Юлия Максимоваг 10:0 онооны харьцаагаар буулган авч хүрэл медалийн төлөө барилдаанд оросын бөх Ксения Бураковаг 12:5 онооны харьцаагаар өвдөг сөхрүүлж энэ тэмцээнээс 3 дахь хүрэл медалиа авлаа.

57 кг-ын жинд бөх өрсөлдөгчөө илүүрхэн ялж алтан медаль хүртсэн “дагестаны машин” гэж нэрлэгдсэн 21 настай бөх Заур Угуевийг энэ тэмцээний нээлт гэж үзсэн байна.

Тэмцээний эхний өдрийн дүн

Эрэгтэй чөлөөт бөх

57 кг               1. Заур Угуев /ОХУ, залуучуудын дэлхийн аварга/

                        2. Артём Гебеков /ОХУ/

                        3. Нариман Испарилов /ОХУ, европийн аварга/

                        3. Зелимхан Абакаров /ОХУ/

74 кг               1. Ахмед Гаджимагомедов /ОХУ/

                        2. Ацамаз Санакоев /ОХУ/

3. Радик Валиев /ОХУ/

3. Кахабер Хубежты /ОХУ/

Эмэгтэй чөлөөт бөх

48 кг               1. Юу Сусаки /Япон/

                        2. Дарья Лексина /ОХУ/

                        3. Милана Дадашева /ОХУ/

                        3. Миглена Селишка /Болгар/

58 кг               1. Айсулуу Туныбекова /Киргиз, азийн аварга/

                        2. Вероника Чумикова /ОХУ/

                        3. Энхбатын Гантуяа /“Хилчин” спорт хороо, азийн аварга

                            шалгаруулах тэмцээний хүрэл медальт /

                        3. Акиа Ханая /Япон/

60 кг               1. Кацуки Сакагами /Япон/

                        2. Юлия Пронцевич  /ОХУ, европийн аварга шалгаруулах

                           тэмцээний хүрэл медальт/

                        3. Жаргалма Цыренова /ОХУ, европийн аварга шалгаруулах

                           тэмцээний мөнгөн медальт/

                        3. Элиссон Раган /АНУ, ДАШТ-ний мөнгөн медальт /

69 кг               1. Тамира Менсах /АНУ/

                        2. Очирбатын Насанбурмаа /“Алтай констракш”

                            компани, ДАШТ-ний 3 хүрэл медальт, азийн аварга/

            3. Элис Маналова /Азербайжан/

3. Шархүүгийн Түмэнцэцэг /“Хилчин” спорт хороо, азийн

    аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт/

Өнөөдөр эрэгтэй 61, 86, 125 кг, эмэгтэй 53, 55, 63, 75 кг-ын жингүүдийн барилдаан болно.

Эмэгтэй 53 кг-ын жинд нэгдүгээр тойрогт Г.Отгонжаргал Н.Лхагвадуламтай, Э.Сумьяа Б.Хатантуултай, Д.Отгонцэцэг оросын бөх Наталья Малышеватай, Б.Болор-Эрдэнэ оросын бөх Оршуш Стальвиратай, 55 кг-ын жинд нэгдүгээр тойрогт А.Батцэцэг хийлж Э.Даваачимэг П.Шинэхүүтэй, 63 кг-ын жинд П.Орхон оросын бөх Анна Щербаковатай, Э.Цэвэгмид оросын бөх Анжелика Фоменкотай, Э.Дэлгэрмаа казахстаны бөх Зорина Кунанбараеватай, 75 кг-ын жинд Ц.Баярзаяа казахстаны бөх Ирина Казулинатай, Г.Уртнасан оросын бөх Дарья Шистероватай сугала таарчээ.

П.Орхон нэгдүгээр тойрогт ялсан тохиолдолд хоёрдугаар тойрогт европийн спортын наадмын аварга Валерия Лазинскаятай таарах магадлал байна.

Эрэгтэй 61 кг-ын жинд Б.Нэмэхбаяр оросын бөх Андрей Бекреневтэй, 86 кг-ын жинд нэгдүгээр тойрогт П.Өнөрбат хийлж Б.Нямбаяр ираны бөх Мухаммадджавад Эбрахимитэй, 125 кг-ын жинд Н.Золбоо оросын бөх Балдан Цыжиповтой, М.Лхагвагэрэл оросын бөх Казбек Хабеловтой оноолт таарчээ.

Эмэгтэй 53 кг-ын жинд Д.Отгонцэцэг нэгдүгээр тойрогт оросын бөх Наталья Малышеваг 10:0, хоёрдугаар тойрогт Э.Сумьяаг 10:0 онооны харьцаагаар хожиж хагас шигшээ барилдаанд оросын бөх Оршуш Стальвираг 5:2 онооны харьцаагаар ялж алтан медалийн төлөө японы бөх Маю Мукаидатай барилдаж 0:5 онооны харьцаагаар ялагдаж мөнгөн медаль авчээ. Тэрбээр тус тэмцээний алт, мөнгө, хүрэл медалийн бүрэн цуглуулгатай болжээ.

Г.Отгонжаргал нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт Н.Лхагвадуламыг цэвэр ялж гуравдугаар тойрогт оросын бөх Любовь Сальниковад 4:12 онооны харьцаагаар хожигдож явахдаа хоёр гарыг нь хумин хавчиж эргэн цэвэр ялж хагас шигшээ барилдаанд японы бөх Маю Мукаидад 0:10 онооны харьцаагаар дийлдэж хүрэл медалийн төлөө оросын бөх Екатерина Полещуктай өрсөлдөж 5:7 онооны харьцаагаар хожигджээ.

Э.Сумьяа хоёрдугаар тойрогт Б.Хатантуулыг 11:0 онооны харьцаагаар ялж гуравдугаар тойрогт Д.Отгонцэцэгт 0:10 онооны харьцаагаар дийлдэж дагах барилдаанд оросын бөх Наталья Малышеваг хожиж хүрэл медалийн төлөө оросын бөх Оршуш Стальвиратай барилдаж 11:1 онооны харьцаагаар хожиж тус тэмцээний 3 дахь хүрэл медалиа хүртжээ.

55 кг-ын жинд А.Батцэцэг нэгдүгээр тойрогт киргизын бөх Бекмет Нурланбекзуг 11:0, хоёрдугаар тойрогт оросын бөх Александра Ниценког 10:0, гуравдугаар тойрогт оросын бөх Нина Менкеноваг 10:4 онооны харьцаагаар ялж хагас шигшээ барилдаанд японы бөх Сае Нанжод 2:8 онооны харьцаагаар хожигдож хүрэл медалийн төлөө барилдаанд Э.Даваачимэгийг 2:1 онооны харьцаагаар хожжээ. Тэрбээр тус тэмцээний хошой хүрэл, мөнгөн медальт бөх болов.

63 кг-ын жинд П.Орхон хоёрдугаар тойрогт оросын бөх Анна Щербаковаг 15:4 онооны харьцаагаар ялж хагас шигшээ барилдаанд японы бөх Аяка Итог 10:0 онооны харьцаагаар дийлж алтан медалийн төлөө Инна Тражуковаг 7:6 онооны харьцаагаар хожиж энэ тэмцээний анхны хошой алтан медальт бөх болоход нь түүний багш Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр түүнээс дутахгүй баярлаж байлаа.

75 кг-ын жинд Г.Уртнасан хойрдугаар тойрогт киргизийн бөх Айпери Медет Кузуг 7:2 онооны харьцаагаар хожиж хагас шигшээ барилдаанд Ц.Баярзаяаг 10:3 онооны харьцаагаар ялж алтан медалийн төлөө оросын бөх Алёна Стародубцеваг 11:7 онооны харьцаагаар буулган авч олон улсын тэмцээнээс анхны том амжилтаа гаргаж эмэгтэй хүнд жинд шилдэг бөх төрж байгаагаа зарлалаа. Гавьяат дасгалжуулагч З.Дүвчингийн шавийн алтан медаль нь манай бөхчүүдийн тус тэмцээнээс авсан 10 дахь алтан медаль байснаараа тэмдэглүүштэй үйл явдал болов.

Ц.Баярзаяа хоёрдугаар тойрогт казахстаны бөх Ирина Казулинаг 10:0 онооны харьцаагаар ялж хагас шигшээ барилдаанд Г.Уртнасанд 3:10 онооны харьцаагаар ялагдаж хүрэл медалийн төлөө барилдаанд киргизийн бөх Айпери Медет Кузуг цэвэр ялжээ.

Манай эмэгтэй бөхчүүд энэ тэмцээнд амжилттай оролцож хошой алт, мөнгө, 5 хүрэл нийт 9 медаль хүртжээ.

Эрэгтэй 125 кг-ын жинд Н.Золбоо нэгдүгээр тойрогт оросын бөх Виталий Голоевийг 0:5 онооны харьцаагаар хожиж хоёрдугаар тойрогт оросын бөх Анзор Болтукаевт 1:3 онооны харьцаагаар өвдөг шороодож дагах барилдаанд оросын бөх Адлан Ибрагимовыг 3:1 онооны харьцаагаар ялж хүрэл медалийн төлөө барилдаанд ираны бөх Сейедреза Моусавиканийг 2:2 онооны харьцаагаар хожжээ.

Тэмцээний хоёр дахь өдрийн дүн

Эрэгтэй чөлөөт бөх

61 кг               1. Ахмед Чакаев /ОХУ/

                        2. Гажимурад Рашидов /ОХУ/

3. Реи Хигучи /Япон, олимпийн мөнгөн медальт/

                        3. Виктор Рассадин /ОХУ/

86 кг               1. Даурен Круглиев /ОХУ/

2. Мохаммажавад Эбрахими /Иран/

3. Ахмет  Магамаев /ОХУ/

3. Владислав Валиев /ОХУ/

125 кг             2. Алан Хугаев /ОХУ/

                        1. Анзор Болтукаев /ОХУ, европийн аварга/

3. Нацагсүрэнгийн Золбоо /”Хүч” спорт хороо, азийн аварга

    шалгаруулах тэмцээний мөнгө, хошой хүрэл медальт/

3. Садехзадехноукоулаей /Иран/

Эмэгтэй чөлөөт бөх

53 кг               1. Маю Мукаида /Япон, дэлхийн аварга/

                        2. Даваасүхийн Отгонцэцэг /”Хасу-Мегастарс” клуб, ДАШТ-ний

                           мөнгөн медальт, азийн аварга/

                        3. Екатерина Полещук /ОХУ/

                        3. Эрдэнэчимэгийн Сумьяа /”Хилчин” спорт хороо, ДАШТ-ний

                           мөнгөн медальт/

55 кг               1. Сае Нанжо /Япон/

                        2. Сара Хильдбрандт /АНУ/

                        3. Алтанцэцэгийн Батцэцэг /“Хас-Мегастарс” клуб,

   залуучуудын дэлхийн аварга/

                        3. Александра Андреевна /ОХУ/

63 кг               1. Пүрэвдоржийн Орхон /”Алдар” спорт хороо, азийн аварга

                           шалгаруулах тэмцээний мөнгөн медальт/

                        2. Инна Тражукова  /ОХУ, европийн аварга шалгаруулах тэмцээний

                            хошой хүрэл медальт/

                        3. Аяка Ито /Япон/

                        3. Тайбе Юсейн /Болгар, ДАШТ-ний мөнгө, хүрэл медальт/

75 кг               1. Ган-Очирын Уртнасан /“Хилчин” спорт хороо/

2. Алёна Стародубцева /ОХУ, европийн аварга шалгаруулах

                           тэмцээний мөнгөн медальт /

                                3. Цэрэндоржийн Баярзаяа /“Хас-Мегастарс” клуб, азийн

   аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгөн медальт/

            3. Елена Перёпелкина /ОХУ, европийн аварга/

65 кг-ын жинд Н.Лхамгармаа нэгдүгээр тойрогт Хүрэлбаатарын Шинэбилэгийг 10:0, хоёрдугаар тойрогт казахстаны бөх Дамир Толейкеновыг 11:8, гуравдугаар тойрогт ХБНГУ-ын бөх Александр Семисоровыг 10:8 онооны харьцаагаар ялж хагас шигшээ барилдаанд оросын бөх Чермен Валиевт цэвэр ялагдаж хүрэл медалийн төлөө барилдаанд ираны бөх Еганехджафари Мухамадмехтид 0:2 онооны харьцаагаар дийлджээ.

70 кг-ын жинд нэгдүгээр тойрогт Б.Цогтгэрэл оросын бөх Халиль Аминовт 2:12 онооны харьцаагаар, Б.Нямдорж оросын бөх Дулустан Ситцевт цэвэр ялагджээ.

97 кг-ын жинд Болдбаатарын Одсүрэн казахстаны бөх Думан Бултриковт 6:10 онооны харьцаагаар дийлджээ. Мөнхжаргалын Билгүүтэй хятадын бөх Гингилбауг 2:1 онооны харьцаагаар ялж хоёрдугаар тойрогт АНУ-ын Кайл Снайдерт 1:11 онооны харьцаагаар дийлдэж дагах барилдаанд хятадын бөх Цагаанзааныг 3:2 онооны харьцаагаар ялж хүрэл медалийн төлөө барилдаанд ираны бөх Ромезаниан Хоссейнд 0:8 онооны харьцаагаар ялагджээ.

 Тэмцээний гурав дахь өдрийн дүн

Эрэгтэй чөлөөт бөх

65 кг               1. Ильяс Бекбулатов /ОХУ/

2. Чермен Валиев /ОХУ/

3. Еганехджафари Мухамадмехти /Иран/

                        3. Алан Гагаев /ОХУ, европийн аварга/

70 кг               1. Исмаил Касумов /ОХУ/

2. Заурбек Сидаков /ОХУ/

3. Алибек Акбаев /ОХУ/

3. Кадимагомедов Магомедхабиб /ОХУ/

97 кг               1. Кайл Снайдер /АНУ, олимпийн болон днлхийн аварга/

                        2. Расул Магомедов /ОХУ/

3. Юрий Белоновский /ОХУ/

3. Ромезаниан Хоссейн /Иран/


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • mansag (January 30, 2017 12:03:04 pm )

    Эрчүүд нь яасан муу байнаааа

antalya rent a car