antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 27, 2017 28 comments

“Өдий хүртэл явсан энэ карьераа улстөрч болгож тээр доош нь унагах хэрэггүй”

нийтлэсэн Admin

12358_21

Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан сэтгүүлч Б.Ганчимэгт ярилцлага өгчээ. Тэрбээр  “Улс төр рүү ороход сэтгүүл зүй бол маш дөт зам. Магадгүй Л.Мөнхбаясгалан улс төр рүү орохыг үгүйсгэх аргагүй ч юм шиг …? гэсэн асуултад  “Сүүлийн үед хүмүүс надаас ингэж асуудаг болсон. Миний мөрөөдөл бол сэтгүүлч болох л байсан. Би ерөөсөө сэтгүүлч болох л гэж төрсөн. Над шиг хурц, түрэмгий зантай хүн улс төрд ороод амжилт олохгүй. Намын эрх ашиг, фракцийн эрх ашгийн өмнөөс худлаа ярьж чадахгүй. Харин над шиг хүн сэтгүүл зүйдээ байгаад энэ хэвээрээ ажиллаж байвал нийгэмд илүү тус хүргэнэ гэж боддог. Өдий хүртэл явсан энэ карьераа улстөрч болгож тээр доош нь унагах хэрэггүй. Харанхуй засагт бурангуй түшмэл таяг болсон энэ үед төрөөс хол явсан нь дээр. Төрийн саалийн үнээг нэг хөхөж үзсэн хүн тэр үнээнийхээ махыг нь идэж үзэх юмсан гэж боддог юм гэнэ билээ. Шуналаа тэвчиж сурсан хүнд шунал нь хязгааргүй болсон тэр орон зайд үсэрч ороод олны хөлд үйрч үхсэнээс энэ муу үзгээ бариад бороохойдуулах үед нь бороохойдуулаад, гүтгүүлээд доромжлуулаад унаж босч явсан нь дээр юм. “ хэмээн хариулжээ. Мөн тэрбээр  “Сэтгүүлч хүн ямар ч юманд бэлэн байх хэрэгтэй. Та тухайлбал сониныхоо бүх нүүрэнд өөрийнхөө тухай бичвэл бичнэ ш дээ. Таны эрх. Гэвч тэгдэггүй. Тэгж болохгүй гэсэн дүрэм байхгүй. Гэхдээ бидний мэргэжлийн соёл, ёс зүй үүнийг зөвшөөрдөггүй. Яг тийм амьдралаар ёс зүйгээр би өнөөдрийг хүртэл явсан. Өнгөрсөн жил надад 10-15 жилийн ялтай зохиомол эрүүгийн хэрэгт холбож шалгаж хилийн хориг тавьж хэрдээ л намайг “зовоов”. Түүнээс өмнө миний бэлтгэсэн хоёр гурван нэвтрүүлгийг телевизүүдээр гаргахыг хориглосон. Хөдөөний телевизүүд гаргая гэж аваад цаг төлөвлөнгүүт Засаг дарга нь болиулчихаж байх жишээтэй. Хаанаас хэний нударга ирж байгааг, тэр хүн юу хүсч байгааг  надад бүтэн таван сарын турш маш сайн ойлгуулсан. Би маш сайн ойлгосон. Хязгааргүй шуналаа, увайгүй, дээрэнгүй үзэл бодлоо хангалттай тулгасан. Би тэвчээртэй сонссон. Хариу болгож тэр нөхөрт нэг ч үг хэлж амжаагүй явна. Харин одоо танай сониноор дамжуулаад нэг үг хэлье.  Тэр хүн олон жилийн өмнө надтай уулзахдаа ингэж хэлсэн юм. Өөрөө санах байх. “Энэ олон даган баясагчид, тойрон эргэлдэж байгаа найз нөхөд бүгд мөнх биш. Ихэнхи нь худлаа. Харин үхсэн хойно оршуулган дээр минь ганц цэцэг бариад ирэх хүн л одоо хэрэгтэй” гэж. Энэ үгийг  түүнд  эргүүлж хэлмээр санагдаад удаж байна.  Миний хэлэх үг бол “Тиймээ, эргэн тойрон эргэлдэж байгаа тойрон хүрээлэгчид, найз нөхөд гэх хүмүүс бүгд худлаа. Тэд мөнх биш. Харин оршуулган дээр чинь шавсан олон дүр эсгэгчдээс бүүр хойно мартагдаж балрахын цагт булшин дээр чинь цэцэг бариад чин үнэнээсээ ирэх хүн хэд үлдсэн бол…” гэж хэмээн ярьжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

28 Comments

  • naruto (January 27, 2017 7:00:43 pm )

    чадалтай ч, царайлаг сайхан бүсгүй

  • Oyun (January 27, 2017 7:13:55 pm )

    Uneheer chadaltai setguulch. Uuntei margah hun tsoon baih bolov uu

  • Anonymous (January 27, 2017 8:10:35 pm )

    ok dajgui shu. ulam amjilt. yag uugeeree bgarai da

  • narka (January 27, 2017 8:15:35 pm )

    bayr hurgie. ok dajgui shu. ulam amjilt.

  • Nam bus (January 27, 2017 10:06:08 pm )

    Ene ardchilsan geh niigmiig ham shinj undes ugaar n medej medersen ohindo shudraga unnii toluuh temceld chni amjilt husy bolgoomj iluudehgui shuu

  • Anonymous (January 28, 2017 2:01:01 am )

    мундаг сэтгуулч шуу.

  • tumur (January 28, 2017 8:15:44 am )

    YAAG ZUV HELJEE ULS TURCH GEMT HEREGTEN 2 NEG TEREGNII 2 DUGUI GESEN UG! AMJILT HUSIE

  • Гах гах (January 28, 2017 9:47:33 am )

    Аль ч улс оронд эмэгтэй хүнийг нэг дорд үзэж зайлуулах гсн арга байхынмаа, учир нь эмэгтэйчүүд аливаа нэг асуудал болоод бгаа буруу зүйлийг тэвчиж өнгөрөөж мэдэн будлиад явах дургүй зөв юмы нь олоод харчих юмсан гсн гэгээхэн бодолтой явдаг хүмүүс. Өөрөөр хэлбэл эхийн цагаан сүү шигээ ариухан зөөлөн энэрэнгүй юм бгаан. Тэгтэл тийм хүмүүсийг нугачин дарж айлган сүрдүүлэгчид нь араатнаас дор эрэнцрүүд бдаг. Ичмээр холдмоор бузартмаар аймаар бохир хүмүүс

  • Anonymous (January 28, 2017 9:51:06 am )

    ЭНЭ СЭТГҮҮЛЧ БҮСГҮЙ ОДОО НАС 40 ДАВЧЛАА, ЕР НЬ НИЛЭЭН ДАЙЧИН САНАГДДАГ. МУНДАГ СЭТГҮҮЛЧ Л ИНГЭЖ ДАЙРУУЛЖ ДОРОМЖУУЛЖ ШАЛГУУЛДГИЙН. ЧИ ХЭН Ч БСАН ЧАДВАРГҮЙ УТСАН ХҮҮХЭЛДЭЙ ЧАДАЛГҮЙ СЭТГҮҮЛЧ БСАН БОЛ ХЭНЧ ТООХГҮЙ. ТИЙМЭЭС БИТГИЙ БУУЖ ӨГ ЗӨВ ЮМНЫХАА ХОЙНООС ТЭМЦ ҮРГЭЛЖЛҮҮЛ. АМЖИЛТ ХҮСЬЕ. МАНАЙД ИЙМ СЭТГҮҮЛЧ МАШ ХОВОР БН

  • зочин (January 28, 2017 10:51:59 am )

    амжилт хүсье.

  • od (January 28, 2017 11:26:36 am )

    harj l baiya

  • unen (January 28, 2017 12:24:03 pm )

    yrih bol amarhan gehdee meregjiliin ur chadvar eos zui gedeg oor

  • сайхнаа (January 28, 2017 12:34:36 pm )

    оффшорчид хулгайчдыг сандаргаж байгаагийнхаа хариунд дарамтлуулж байгаа биз дээ

  • Xvnmon (January 28, 2017 3:42:58 pm )

    Талийгаач Дашбалбар агсан, шоронгийн Нямлхагва, өөрийнхөө нүүрийг сахлын хутгаар зүссэн гээд л хийсэн бүхнийг эргээд санахаар энэ хүнээс би л хувьдаа үнэхээр айдаг . Юу ч хийж мэдэх хүн. Харин сэтгэгдэл бичсэн магтсан хүмүүс энэ бүхнийг мартсан уу, эсвэл мэддэггүй байх л даа. Их увайгүй, зорьсондоо хүрэхийн төлөө яаж ч магадгүй хүн л гэж хэлэх гээд байна.

    • нараа (January 29, 2017 2:43:57 am )

      Санал нэг байна. Шоронд хурим хийж байсан гэж шоронгийн тухай бичсэн номноос уншиж байсан юм байна.

  • zochin (January 28, 2017 4:30:18 pm )

    Sain setguulch bolno gedeg ikh ersdel daguulna, herev IH gishuun bolbol hussen huseegui namiin shiidver dagana,teheer ta eeriin itgel unemshildee unench baij chadah uu, Sarangerel metiin ayldan dagagch yavah yum uu

  • mongol (January 28, 2017 4:57:10 pm )

    balai avgai nudnees dald orog

    • итгэл (January 28, 2017 8:45:27 pm )

      Өөрөө далд ор

  • зочин (January 28, 2017 6:19:14 pm )

    Луйварчдыг хамгаалах, гэмгуйг нь хилмэгдуулэхэд их дэм болж ажилладаг хун шиг санагддаг. Ер нь захиалгын юманд нугасгуй хун харагддаг?!

    • Ene Shudraga (January 29, 2017 3:14:58 am )

      ENE SHUDARGA SETGUULCHIIG MANAH -OFFSORE CID L DARANGUILJ BAIDAG BOLGOOMJTOI L BAIGAARAI DAA

  • Anonymous (January 28, 2017 6:37:18 pm )

    Зөв хүн шүү. Амжилт хүсье.

  • Anonymous (January 28, 2017 9:41:32 pm )

    Mongoliin setguul zuid muuhai jishig bolson, bodit medeelliig bish ezniihee daalgavariig l guitsetgedeg. Ezniihee ugeer baigaagui busdiig gutgej doromjlohdoo l garguud.

  • Монгол (January 29, 2017 10:29:16 am )

    Цэцэрхэх мэдэмхий малуудад хэлэхэд бусдаасаа тохой дээр сэтгуулч гэхээс

  • zochin (January 29, 2017 1:15:31 pm )

    Unen bol sain l bn

  • zochin (January 29, 2017 5:06:37 pm )

    Neg ih oligtoi huuhen yavchihsan bishee. Ter baij baigaa n.

  • ЗОЧИН (January 30, 2017 10:45:07 am )

    Нөгөө офшорчдыг илрүүллээ, бүх материал гарт орлоо гээд байсан нь хаана бнаа, гарт орсон материалаа гаргаж ил болгохгүй байгаа нь шударга сэтгүүл зүй юмуу шал худлаа шоучин нөхөр

  • zochin (January 30, 2017 10:53:35 am )

    amjilt

  • zochin (January 30, 2017 12:15:29 pm )

    хүн өөрийнхөөрөө байх нь чухал шүү,гаднаас хэн юу гэж хэлэх нь түүний л хэрэг.хүн хүн өөр өөрийн бодолтой явдаг.

antalya rent a car