antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 27, 2017 32 comments

Ард түмэн ялах эцсийн боломж

нийтлэсэн Admin

1485506556588b07fccaa26

АН-ын даргад нэр дэвшигч Н.Алтанхуягийг өчигдөр орой “дууджээ”. Яллагдагчаар татна гэсэн байх юм. Энэ бол ёстой нөгөө болдог юм болдгоороо болж байгаа хэрэг.

Н.Алтанхуяг их цаашдаа ч их зовно доо. Хэрэв намын дарга болчихвол “Дүрмээр Ерөнхийлөгчид дэвшүүлэхгүй…” гэж бооно. Тэгээд АН-ын нэр дэвшигчийг МАНАН хавсайдаж унагачихаад Н.Алтанхуягаас намын даргыг нь булааж аваад өөрсдөө зайдлахыг хүснэ. Эсвэл Ерөнхийлөгчид өөрөө дэвшинэ гэж зүтгэвэл энэ хэргээр сэжигтэн учраас дэвшүүлэхгүй гэж бооно.
Энэ бүхнийг хийх эрх нь одоохондоо Ц.Элбэгдорж, М.Энхболд хоёрт байгаа. Гэхдээ…

Н.Алтанхуягтай ноцолдох тусам “эрх” нь “ял” болох алхам хийж байгаагаа тэд мэдэхгүй байна уу? Яагаад Н.Алтанхуягаас ингэтлээ айгаад байна вэ? Ядаж л Увс хүн учраас халх голдуу сонгогч дэмжихгүйгэж тооцох байх гэтэл үнэндээ “гадаадын харъяатуудын айдас” дотоодын биднийхээс их өөр байдаг юм байна л даа. Тэр комплексийг нь бид нар үхэн үхтлээ мэдрэхгүй учраас гайхаад байх шиг. Хоёрт Н.Алтанхуяг Ерөнхий сайд байсан, ҮАБЗ-ийн гишүүн байсан учраас одоо энэ МАНАН-гийн тухай ярьж байгаа нь дам “эх сурвалж” төдий биш, өөрөө баталгаа гэдэгт асуудлын гол нь байна. АН-ын 5 нэр дэвшигч “3:2” буюу Лу.Гантөмөр, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбаатар ба Н.Алтанхуяг, Ж.Батзандан гэсэн фронтод хуваагдчихаад байна. Судлаач Ц.Ганхуягийн дүгнэлт АН-ынханд бүдэг бадаг санагдаж байсан ч өчигдөр оройны үйл явц гарцаагүй үнэн болохыг баталчихлаа шүү дээ.

Эцэстээ санал хуваагдахдаа нэг талд гурав, нөгөө талд хоёр хуваагдахаар аль цөөн хуваагдсан тал нь цохиод гараад ирэх болчхож. Ийм нөхцөлд Ц.Элбэгдорж хуваагдлын ноогдворыг өсгөхийн тулд хүнээ цөөлж болох ч тэртасан хүнийх нь санал өөрийнх нь талд очихгүй болчихсонд энэ үйл явцын гол зангилаа байна. Тиймээс Энхбаярдах гэж үзэж тарж байгаа юм л даа.

Үнэндээ Ц.Элбэгдоржийн төрийн суудлыг АН-ын Н.Алтанхуяг залгамжилбал энэ түүх буцаад давтагдана, ерөнхийлөгч асан АТГ-ын үүдэнд чулуу няслана, харин өөрийнх нь МАНАН намын М.Энхболд ялбал мань эр АН дээр бэхжихийг оролдоно. Гэтэл ахиад л Н.Алтанхуяг гай болж байгаа байхгүй юу. Ц.Элбэгдорж М.Энхболдод бүрэн итгэхгүй байгаа учраас буумагцаа АН-ыг мэдэлдээ авахын тулд чөтгөртэй ч нийлж байна.

Тэгэхээр тоглоом өрөг “один чёрт”. Намын дарга Н.Алтанхуяг болсон ч, Ц.Элбэгдорж хожим ирж булааж авсан ч АН-ынхан АТГ-ын үүдэнд конторлоно. Гэхээ нэг л ялгаа бий, Н.Алтанхуяг намаа, Ц.Элбэгдорж амиа бодож байгаад.

Өчигдөр бол ёс зүйн хувь нэг зүйл гарцаагүй анхаарал татаж байна. Хэн нь ч намын дарга болсон АН-ынхныгаа хамгаалах үүрэгтэй. Ялангуяа нам сонгуульд ялагдаж сөрөг хүчин болсон үед эрх баригчид голлох сөрөг хүчнээ ингэж дарж авдаг нь жишиг болсон. Үүнээс хэн ч хазайхгүй. Ийм үед намын даргаас “Зориг Зориг, бас дахин Зориг” шаардана. Харин тэр үүргээ ухамсарлаж байгаа цорын ганц зоригтой хүн нь Ж.Батзандан байна. АН-ынхан бас дахиад энэ Зоригийг “алчихгүй” байлгүй дээ. Бусад нь МАНАН-тай хуйвалдаж, өөрийгөө бодож гараа хумхин суусаар 2020 оны сонгуулийн өмнө нэр дэвшигчдээ шоронд илгээхдээ тулах нь байна. Тайзан дээр намынхныхаа дунд байхдаа би зоригтой гэж хашгирах нэг хэрэг, харин тайзнаас буугаад гудамжинд гараад тэр эр зоригоо харуулах шаал өөр юм гэдгийг харав уу? таминь.

Ж.Батзандан бусдаасаа өөр гэдэг нь энэ шүү дээ. Тэр намын даргын хамгийн гол ажлыг болоогүй байхдаа ч хийж байна. Ийм хүн л өнөөгийн АН-д хамгаас чухал.

Одоо бол АН-ыг энэ МАНАН дэглэмээс түүний хавсарга болгохоос аврах цорын ганц арга үлджээ. Н.Алтанхуяг нэрээ татаад бүх дэмжигчдээ Ж.Батзанданд санал өгөхийг уриалаад, өөртөө цэвэр үзэл сурталчийн үүргийг хүлээн авах нь, МАНАН-гийн булай булхайг илчлэхэд гол анхаарлаа тавих нь зөв. Тэгэхгүй бол энэ урхи яг Н.Энхбаярыг яаж байсан түүн шиг л чивчирсээр байгаад АН бутрахдаа тулах нь байна. Яг одоо харвал МАХН МАН-ын хавханд яаж тэлчилж байлаа, түүн шиг АН МАНАН-гийн урхинд тэлчилсээр мөхөхдөө тулах нь.

Үнэндээ Ц.Элбэгдорж бүхий л найдлагаа “Эрдэнэт”-д тавьж байга боловч одоо тэр нь ёстой манан болон замхарч байна. УИХ-д нэг салхи үлээхэд ХХБ-тайгаа арилна. Тиймээс АН бол нэр нүүрээ барсан этгээдүүдийг тосож авах зөөлөн матраас л болох нь. Уг нь нэр хүндээ алдсан шуналтнуудыг хатуухан унагавал улсдаа ч, намдаа ч хэрэгтэй юм.

Харин Ж.Батзандан Н.Алтанхуягт “алтан баталгаа” өгөх ёстой. Түүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлнэ ээ гэж. Н.Алтанхуяг л МАНАН-гийнханд сөрсөн базаа хийж чадна, бусад нь “тоглоом” болоод л өнгөрнө.

АН-ын хувь заяа өнөөдөр Н.Алтанхуяг Ж.Батзандан нараас л хамаарах болчихлоо. Хэрэв Ж.Батзандан намын дарга болоод аль ч фракцын нөлөөнд ордоггүй зөрүүд зангаараа намын эрх ашгаа урьтал болгож Н.Алтанхуягийгаа эцсээ хүртэл хамгаалаад Ерөнхийлөгчид ялуулж чадвал түүний үүрэг ердөө л энэ.

Зайлшгүй үйл явцын дундаас санамсаргүй хүн л асуудлыг хамгийн зөвөөр шийддэг дээ…

Доктор Д.Ганбат.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

32 Comments

  • ЗОЧИН (January 27, 2017 5:07:19 pm )

    ЭЛБЭГДОРЖ УЛС ТӨРИЙН ЭДИЙН ЗАСАГИЙН АЛУУРЧИН АРД ТҮМЭН МАШ ДУРГҮЙ ХУРДАН ШОРОНД ОРУУЛАХ ЕСТОЙ ГЭЖ БОДОЖ БАЙНА Н АЛТАНХУЯГТ АМЖИЛТ ХҮСЬЕ

  • mongol (January 27, 2017 5:29:59 pm )

    bitgii xuts

    • Эх оронч (January 29, 2017 3:22:01 pm )

      Хамгийн боломжит хувилбар бол Алтанхуягийг АН-ын даргаар сонгох асуудал бөгөөд үүний дараа ерөнхийлөгч хэн байхыг шийдэх, магадгүй Батзанданг ч ерөнхийлөгчид нэр дэвшүүлж болох юм.

  • хөвсгөлийн иргэн (January 27, 2017 5:37:31 pm )

    хуцваа.одоо энэ луйварчин монголын аварлаа юу

    • Эх оронч (January 29, 2017 3:21:13 pm )

      Хамгийн боломжит хувилбар бол Алтанхуягийг АН-ын даргаар сонгох асуудал бөгөөд үүний дараа ерөнхийлөгч хэн байхыг шийдэх, магадгүй Батзанданг ч ерөнхийлөгчид нэр дэвшүүлж болох юм.

  • Оюунсанаа (January 27, 2017 6:15:07 pm )

    НА ерөнхийлөгч болвол Монгол улс улам бүр доройтно .ЕС байхадаа алсан юм чинь Е болбол бүр дуусгана.Аюултай , ичих нүүргүй , айхавтар зальтай нөхөр дөө .

  • АН (January 27, 2017 7:31:51 pm )

    АРЧААГҮЙ АМИН ХУВИА БОДОГЧ АЛТАНХУЯГААС ӨӨР ХҮН АРДЧИЛСАН НАМААС ГАРЧ ЧАДАХГҮЙ БАЙГАА НЬ АРДЧИЛСАН НАМ БАС ИХ ДООШОО ОРСОН БАЙНА ДАА

  • эр хүн (January 27, 2017 8:01:11 pm )

    ДОКТОР ХҮН ГЭХ… ХӨӨРХИЙ…. АЛТАНХУЯГИЙГ АРД ТҮМЭН ЕРӨНХИЙЛӨГЧИД МӨН ДЭМЖИНЭ ДЭЭ…..АЛТАНХУЯГИЙН ХИЙСЭН ХҮРГЭН, ДҮҮ, НҮҮРС, ЭНЭ ТЭР ГЭЭД Л ОЛОН ТӨРД ХИЙСЭН МУУ ҮЙЛИЙГ НЬ АРД ТҮМЭН МАРТААГҮЙ БАЙГАА …ДОКТОР ГУАЙ. МУУХАН СЭТГЭЛ ЗҮЙЧ ЮМАА…ГЭХДЭЭ ЯАХАВ АРДЧИЛАЛ ЮМ ЧИНЬ.

  • Chance@XXK (January 27, 2017 8:35:30 pm )

    Ta online aar Sertificattai bonustai beleg awahiig husch baiwal zuwhun doorhi linkeer orood uz
    http://Cash4Visits.com/ref.php?refId=345172 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.

  • Ээдээ (January 27, 2017 8:45:58 pm )

    Яг үнэндээ Алтанхуяг Гантөмөрийг унагах гэж намын даргад нэр дэвшсэн юм байна, чааваас. Увсад санал хуваана гэж тооцжээ, хөөрхий. Гэтэл Гантөмөрийн аав нь Өмнөговийн харьяат хүн шүү дээ. Гантөмөр гарцаагүй ялжээ.

  • Иргэн (January 27, 2017 9:47:35 pm )

    Элбэгдорж Ерөнхийлөгч болоод авилгатай тэмцэж авилагчидыг шоронд хийснээрээ олон дайсантай болжээ.Дайснууд нь бохир мөнгөөрөө сэтгүүлч нэртэй бууны нохдыг тэжээж АН-ыг Элбэгдорж баллаа Энхболдтой нийллээ гэсэн цуу тарааж,дээр нь Хядадын тусгай албаныхан хамсаж байна.Алтанхуяг 13 тэрбум төгрөг идичхээд би гэмгүй хүн гээд орилж байна хэрэг нь шийдэгдээд ялаа авчихсан ч хэлмэгдүүллээ гэж балайтана.Ер нь нэр дэвшиж байгаа тав дотор намын дарга хийх чадвартай хүн байхгүй Энэ нам тарж гишүүд нь өөр өөрийнхөө фракцыг дагаад тусдаа гарсан нь хамаагүй дээр.

  • Туяа (January 27, 2017 10:32:10 pm )

    Энэ хүн тун алсын хараатай юм бичсэн байна

  • Anonymous (January 28, 2017 2:05:26 am )

    кккккк

  • Anonymous (January 28, 2017 9:57:03 am )

    Алтанхуяг нь арай дээр ш дээ. 5 хан хүний 2 нь увсынх байхаараа яадгийн. Гантөмөр бас увс гаршдээ. Увсынхны нам бүлэглэл болохнуу даа. Увс санаа увс бодол аймаар

  • Увс давс (January 28, 2017 9:58:26 am )

    Манай нутгийн 2 хоорондоо үзэлцээд яахнав алтанхуягийг л дэмжье арай илүү юм

  • 2016 (January 28, 2017 10:55:06 am )

    эрдэнэ зандан нар чинь шонхорынх. төрлийн албаны ажил хийж, монголыг өрөнд оруулаагүй бсан бол өдийд ард олны дэмжлэг авах блаа.

  • иргэн (January 28, 2017 11:06:10 am )

    Алтанхуягийг дэмжихгүй бол МАНАНгаас салахгүй. Ганцхан тэр л чадна.

  • ХҮН ХҮН (January 28, 2017 2:09:35 pm )

    МАН – АН нь МАНАН ба бусад гэсэн ерөнхий хоёр хэсэгт хулгайч нар хуваагдаад байна,, МАНАН, бол Эх ороноо худалдагч гадаадын тэжээвэр бууны нохой нарын бүлэглэл тэдэнд эх орноо гэсэн сэтгэлийн үнэн ч байхгүй АН ийн дотор өнөөдөр бол арай илүү шудраг нэр цэвэр хулгайч нараас өөр бодолтой хүн бол Батзандан, Үлдсэн нь хэдийгээр хулгайч эх ороноо гэсэн сэтгэлтэй хулгайч нар,

  • иргэнЗОЧИН (January 28, 2017 3:47:46 pm )

    ЭЭ ЧААВААС ДАА ГЭЖ, АЛТАНХУЯГИЙГ ИХ Л ДӨВИЙЛГӨН ҮНЭЛЖ БИЧСЭН БАЙХ ЮМ,ЭНЭ ХҮН ГАРЧ ИРЖ ЧАДАХГҮЙ Ш ТЭЭ, ЭЛБЭГДОРЖТОЙ Л ИХ ХОЛБОСОН БАЙНА, ТЭР ОРОЛЦСОН, ОРОЛЦООГҮЙ ЭНЭ ХҮН ГАРАХГҮЙ ГЭДЭГТ 200% ИТГЭЛТЭЙ БАЙНА.АЛХУЯГИЙН НЭР ХҮНД БОЛ АРД ТҮМНИЙ ДУНД ШАЛАН ДЭЭР ЯВЖ БАЙНАА.ИЙМДЭЭ Ч УВСДАА Ч УИХ-ЫН СОНГУУЛИАР ГАРЧ ИРЭЭГҮЙ ШҮҮ ДЭЭ. ТИЙМ БОЛОХООР ЭЦСИЙН БОЛОМЖ, НАЙДВАР ГЭЛТГҮЙ, ЭНЭ 2 ХҮН ГАРЧ ИРЭХГҮЙ ЭЭ, ХАРААРАЙ, ДАРАА НЬ ЭЛБЭГДОРЖ,ЭНХБОЛД НАРТАЙ ХОЛБОЖ, ЖААЛ ХУЦНА БИЗ, ӨӨР ЯМАР Ч ПАДЛИЙ АӨД ТҮМЭНД БАЙХГҮЙ, ХАРИН Ч АЛЦАНХУЯГ, БАТЗАНДАН НАР ГАРАХГҮЙ БОЛ АРД ТҮМЭН ХОЖЭНО, ӨӨР ЗҮЙЛ БАЙХГҮЙ,

  • БАТ (January 28, 2017 4:46:00 pm )

    Н.АЛТАНХУЯГИЙГ ДЭМЖИЖ БАЙНА. БИ ЖИРИЙН ИРГЭН /АЛЬ НЭГ НАМ БУС АЛБАН ХААГЧ/ ХҮНИЙ ХУВЬД Ц.ЭЛБЭГДОРЖ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХИЙЖ БУЙ ҮЙЛ ХЭРЭГ, ХЭЛЖ БУЙ ҮГ ЯРИАНД НЬ ИТГЭДЭГГҮЙ ЮМ АА!!!!! ЭНЭ УЛС ОРНЫ НҮҮР, ЦАРАЙГ ИХ МУУХАЙ ХАРАГДУУЛЖ БАЙГАА ХҮН БОЛ Ц.ЭЛБЭГДОРЖ ЯАХ АРГАГҮЙ МӨН. Ц.ЭЛБЭГДОРЖ ГЭЖ ЭНЭ ХҮНТЭЙ МОНГОЛЫН АРД ТҮМЭН ХАТУУ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЁСТОЙ ГЭЖ АРД ОЛОНДОО УРИАЛМААР БАЙНА!!!!!! Ц.ЭЛБЭГДОРЖ ГЭЖ ЭНЭ ХҮНИЙ ҮЙЛИЙН ҮРЭЭР ТӨРИЙН АЛБЫГ ЗАВХРУУЛЖ, ТӨРИЙГ ХҮЧГҮЙДҮҮЛЖ , ТӨРИЙН АЛБАН ТУШААЛ БОЛОН ЦАЛИН ИХТЭЙ АЖИЛ ДЭЭР ХЭН МӨНГӨТЭЙ ХҮН БАЙНА, ТЭР ХҮН Л ОЧИЖ АЖИЛЛАХ БОЛООД УДАЖ БАЙНА. ЭНЭ ЯНЗААРАА МОНГОЛЫН ТӨР ОРШИН ТОГНОНО ГЭВЭЛ ЭНЭ ЭНДҮҮРЭЛ БОЛОХ БАЙХ АА… ХАМГИЙН ҮНЭН БОЛ ЭНЭ ТУСГААР ТОГТНОСОН МОНГОЛЫН ТӨР, УЛСЫГ ЗӨВХӨН ТӨРИЙН МЭРГЭШСЭН АЛБАН ХААГЧИД, АЖЛАА ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ХИЙЖ ЧАДАХ МЭРГЭЖЛИЙН ХҮМҮҮС АВЧ ЯВНА ГЭДЭГТ БИ ОГТ ЭРГЭЛЗДЭГГҮЙ ЮМ… ТУХАЙЛБАЛ ЯГ ОДОО МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБАН ДЭЭР ТЕГ-ын ДАРГА Л. ЗОРИГ ГЭГЧ ХҮН БУЦАЖ ИРЭЭД ЯМАР Ч ЧАДВАРГҮЙ ХҮМҮҮСЭЭР ТӨРИЙН АЖЛЫГ ЯАЖ ТОГЛОЖ /САМАРЧ/ БАЙГААГ ШАЛГААСАЙ!!!!! БИД МАШ АНХААРАЛТАЙ АЖИГЛАЖ БАЙНА. ЭНЭ ҮЙЛ ЯВДАЛ БОЛ МОНГОЛЫН ЭМГЭНЭЛ !!!!!!!!! МОНГОЛЫН ТӨРД НАСААРАА ЗҮТГЭСЭН ЖИРИЙН ИРГЭН МИНИЙ БОЛООД ОЛОН ХҮНИЙ АМЬДРАЛААР ТОГЛОЖ ЯВААД НЬ МАШ ИХ ГОМДОЖ ЯВНА… ЦААШИД ЯАХЫГ НЬ ЦАГ ХУГАЦАА ХАРУУЛАХ БАЙХ… Л.ЗОРИГ ГЭЖ ТӨРИЙН АЛБЫГ ТӨРЛИЙН АЛБА БОЛГОСОН ЭНЭ ХҮНИЙГ ТӨРИЙН АЛБАНААС ЗАЙЛУУЛААСАЙ!!!!! ЯМАР Ч БАЙСАН ЭНЭ ХҮНИЙГ БУРХАН ЦЭЭРЛҮҮЛЭХ БАЙХ ГЭДЭГТ ИТГЭЖ ЯВДАГ!!! ЭНЭ ОРЧЛОНД АМЬДАРЧ БАЙГАА ХЭН БОЛОВЧ ХИЙСЭН МУУ ҮЙЛИЙНХЭЭ ҮРИЙГ ЭДЛЭНЭ ГЭДГИЙГ САНАЖ ЯВААСАЙ!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

  • zochinzochinzochinzochin (January 28, 2017 5:24:13 pm )

    ene 2 garahgvi bol mongol unguruu

  • zochinzochinzochinzochin (January 28, 2017 5:27:33 pm )

    aniin hylgaichyydiig nerley elbeg bathvv s\balag baliartsogt erdene batchimeg bold tegeed bas heden hylgaich bii gol ed nar

  • Зочин (January 29, 2017 2:04:33 am )

    ЭЦСИЙН БҮЛЭГТ НОРОВЫН АЛТАНХУЯГ ЯЛНА. ЭНЭ ХҮН ШУДАРГА, ЗАРЧИМЧ, ДАЙЧИН
    МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ УХААНТАЙ НЬ ЭНЭ ХҮНИЙГ ДЭМЖИНЭ

  • Монгол (January 29, 2017 10:35:40 am )

    АН ингэж чавганцын уралдаанаар даргаа сонгохоор яах болж байна. Ард тумэн ялах цаг ч гэх шиг юу гээд хуцаад байгаа балайнууд вэ. Ард тумэн луйварчдыг сонгодоггуй юм. Та нар сонгох сонголт егехгуй байна луйварчдаа

  • zochinzochinzochinzochin (January 29, 2017 12:11:25 pm )

    anamd ulguud avah uym baihgvi gants uudteiguu uursduu nyhchihsan uym chini

  • Эх оронч (January 29, 2017 3:20:13 pm )

    Хамгийн боломжит хувилбар бол Алтанхуягийг АН-ын даргаар сонгох асуудал бөгөөд үүний дараа ерөнхийлөгч хэн байхыг шийдэх, магадгүй Батзанданг ч ерөнхийлөгчид нэр дэвшүүлж болох юм.

  • Anonymous (January 29, 2017 3:29:17 pm )

    Хэн олон бөхс долоогч нартай нь ялна АН, ийн шудраг гэшүүд санал өгч чадагүй болсон байна , Үүнийг хулгайч нар найруулсан АН ийн Дарагын сонгууль бол хошгоруулах нэг арга

  • зочин (January 29, 2017 3:40:52 pm )

    Алтанхуяг л лав намын дарга биш шүү, энэ хүн хариуцлагатай алба хашиж байсны хувьд тэр луйврын асуудлынхаа үнэн учрыг олох ёстой.

  • Bat (January 29, 2017 4:04:19 pm )

    Батзандан алтанхуяг 2 хэрэггүйээ

  • хөх тэнгэр (January 29, 2017 6:18:07 pm )

    Доктор гэж саналаа биччихээр хүмүүс энэ их ухаантай учир начрыг мэддэг хүн байж таарна гэж бодоод надыг дагалдана даа гэж бодсон бололтой дог хөөрхий зайлуул хэнбугай нь ч өөрөөр чинь заалгахгуй сонголтоо хийх байлгүйдээ. Ерөнхийлөгчийг муучлах ямарч зүйл огт байхгуй, харин ч Монгол улсыг дэлхийд зөвөөр таниулж чадаж байгаа, хуулийн шинэчлэл, бусад бодлогын чанартай зөв зүйтэй асуудлыг зоригтой дэвшүүлж байгаа хийсэн ажилтай, цаашид ч Монгол орныхоо төлөө хийх олон ажилтай хүн шүү гэдгийг ард түмэн мэдэхээрээ нэг болсон шүү дээ. АН-ын даргад Гантөмөр, Эрдэнэбат хоёрын нэг нь л гарна болох ч ёстой хүмүүс мөн. Харин Батзанданг гаргах сонирхол өрсөлдөгч намынх бөгөөд энэ нь тэдэнд ашигтай байх шүү дээ. АН нам шиг нам болж олон нийтийн хүсэл сонирхолд нийцсэн бодлого явуулж чадах нь энэ сонгуулийн үр дүнгээс ихээхэн шалтгаална даа. Эрдэнэбат, Гантөмөр өөр сонголт үгүй.

  • ГАЛ (January 29, 2017 7:53:11 pm )

    Н.АЛТАНХУЯГИЙГ ДЭМЖИЖ БАЙНА…

  • зочин (January 30, 2017 9:30:24 am )

    монголд сайхан харагддаг хүн гэж байхгүй болсон, хүн бүр ардаа ямар нэгэн тодотголтой. Зарим нь хятад, эрлийз, авилгачин, бууны нохой, луйварчин гэх мэт. Бид бүгдээрээ ийм цолтой. Та нар ч гэсэн ийм л цолтой гэмгүй хүмүүс биш. Та нар юу гэж бодож байна.

antalya rent a car