antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 27, 2017 3 comments

Н.Мөнхбатыг 14 хоног хориод сулласан уу?

нийтлэсэн Admin

munh

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатыгаа эрх чөлөөтэй яваа гэдгийг хэлсэн байсан.  Тэр хэлэхдээ “Урьдчилсан хорих төвд 14 хоног шалгагдаад гарсан. Шүүхээр түүнийг хорьж шалгах шаардлагагүй гэж үзээд гаргасан байгаа. Монголын шүүх засаглалыг үнэн зөвийг нь олдог байгууллага гэж би итгэдэг. Хүнийг зохиомлоор хэрэгт гүтгэж болохгүй. Манай Мөнхбат бол сайн залуу. Мэдлэг, боловсролтой. Австрид сурч, санхүүгийн боловсрол эзэмшсэн, англи, орос, герман, францаар чөлөөтэй ярьдаг, ажилдаа махруу залуу. Чингис бондыг босгох ажлын албаны дарга нь Н.Мөнхбат байсан. Би бодлогын чанартай ажлыг нь, Мөнхбат техникийн ажлыг нь хийсэн. Мөнгө олж ирсэн гол хүмүүсийн нэг л дээ. Ер нь тэгээд залуучууддаа итгэл хүлээлгэж ажиллуулах хэрэгтэй. Ингээд залуучуудынхаа урмыг хугалаад байвал цаашид яаж Монгол хөгжих юм бэ.” гэсэн юм. Тэгэхээр түүний ярианаас бол Н.Мөнхбат 14 хоног шалгагдаад л гарчээ.

Гэтэл хэвлэлүүдээр Н.Мөнхбатыг өнгөрсөн долоо хоногт батлан даалтад гарсан гэх мэдээлэл гарах болов. Хэрэв тийм бол Н.Батбаяр худлаа ярьсан уу гэдэг асуудал гарч ирж байгаа юм.Эсвэл хуулийнхан Н.Мөнхбатыг аль эрт сулласнаа нууж байгаад одоо л мэдээллийг гадагшлуулж байна уу гэдэг асуудал байгаа юм.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • dunhuu (January 28, 2017 2:21:29 pm )

    Hyyli gedeg yum chin huzuugui danzangiin omch bolohoor oilgomjtoi shuu dee… noydoo

  • Зочин (January 29, 2017 6:49:50 pm )

    Овоо шуналтай залуу байна даа ямар боловсрол эзэмшсэн юм болдоо хөөрхий

  • Monhbatad (January 30, 2017 8:24:59 am )

    Haha avstrid surahaar yadgiin luivarchin min luivaraa bitgii ulsaas shaaj baildaa luivariinhaa mongooroo huuhdee hoollood ehneree goeood saihan amidrahuu ur huuhed chin jargahuu chinii hulgailsan mongonoos chin bolj tum tumen huuhed emneleggui shanalj tsetserleggui gertee tsoojilogdoj shataj hurtel uhej bna

antalya rent a car