antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 26, 2017 15 comments

Тавантолгойг Хятадад, Эрдэнэтийг Орост өгөхөөр тохиролцжээ

нийтлэсэн Admin

tavantolgoi-erdenetМАН-ын эрх барих хугацаанд Монгол Улс томоохон ордуудаа гадагшаа тавиад дуусгах нь.

Тухайлбал, Тавантолгойг Хятадад өгч, хариуд нь их хэмжээний зээл авахаар болсон бол “Эрдэнэт”-ийг Орост өгч, Эрдэнэт-Овоотын төмөр замыг үргэлжлүүлэн бариад Тувагийн нүүрсийг Хятад руу зөөхөөр тохирсон байна.
Эрх баригчдын “зоогийн ширээнд” төрийн өмчит компаниуд, томоохон ордууд ямагт байдаг. Тэд зөвхөн өөрсдийн эрх ашгийн төлөө эдгээрийг хөдөлгөдөг бөгөөд үр дагавар нь ямар ч муу байсан, хэн ч хариуцлага хүлээхгүй тогтолцоог бүрдүүлж чадсан. Энэ дөрвөн жил үнэмлэхүй олонх болсон МАН Монголын баялгийг бүр мөсөн зарж дуусгахаар улайрчээ. Өнгөрсөн засгийн үед Тавантолгойн ордыг Хятадуудад цогцоор нь ашиглуулах гэрээ хийдгийн даваан дээр спикер алхаа цохиж зогсоож байсан. Харин энэ удаад урд хөршөөс хүссэн зээлээ авахын тулд бүрэн эзэмшүүлэхээр тохирсон гэх яриа шийдвэр гаргах түвшинд явж байна.
Оростой том хэлцэл хийж, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авсан хувийн хэвшлийнхэнд МАН-ын төр төмөр нүүрээ гаргаж, өвөг дээдсийнхээ уламжлалт аргаар шууд булаан авах дайралтаа эхлүүлсэн. Гэхдээ олон улсын гэрээ, хууль тогтоомжид үндэслэн, наймаа буцсан тохиолдолд Оросын талд эргээд очихыг МАН-ын тоглогчид сайн мэдэж байгаа. Төр мэдэлдээ авч, хувийн хэвшлээ дээрэмдсэн гэх муу нэрийг өөрсдөөсөө зайлуулж, эргээд Орост өгөх нь тэдний гол зорилго. Ингэснээр Эрдэнэт-Овоотын чиглэлийн төмөр замыг яаравчлан дуусгаж, баялаг зөөх сууриа тавих юм байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

15 Comments

  • Anonymous (January 26, 2017 3:10:50 pm )

    zob zob…

  • zochin (January 26, 2017 3:46:33 pm )

    erh barigchidaa ta nar arai dendej baigaa ym bish vv

  • Бака (January 26, 2017 4:11:02 pm )

    Мэдээ бичиж байгаа новшоо ард түмний толгой бүү эргүүл энэ бол санаа муутай чиний санаа ….

  • төрөө цэвэрлэе (January 26, 2017 4:28:20 pm )

    АРАЙ үгүй байлгүй дээ

  • Anonymous (January 26, 2017 4:47:53 pm )

    худал юм бичихээ болио

  • Мэнд амор (January 26, 2017 6:35:58 pm )

    за сайндаа

  • irgen (January 26, 2017 7:42:52 pm )

    Bitgii hudlaa yum bicheed bai

  • zochin (January 26, 2017 9:20:07 pm )

    49 HUVIIG YAJ LUIVARDAH VE GEED TOLGOIGOO GASHILGAJIINADAA. NYMDORJIIG BARAHGUIEE AVILGACHIN ,LUIVARCHIN GUUD AA.

  • asd (January 26, 2017 10:49:51 pm )

    Ystui uruvdultui zasag mn ym daa

  • цэцэг (January 26, 2017 11:17:45 pm )

    Харж байна орос хятад авлаа гэнэ үү? хэн ч авч чадахгүй монголоос гарахгүй түр зуурын асуудал

  • цэцэг (January 26, 2017 11:21:04 pm )

    Орос нь ч хятад нь ч зориглож хүрэхгүй

  • irgen (January 27, 2017 11:04:42 am )

    Ner usgui tarhi ugaah niitlel , sain hyanaj niitleesei . chadvargui sudalgaagui setguulchid olon boljee

  • irgen (January 27, 2017 1:35:48 pm )

    Mongol dotood kompani avlaa geel bsan odoo hyatadad ugchvul amar um bishvv hel amgui

  • irgen (January 27, 2017 1:37:25 pm )

    hyatad orosuudad bol 500 say dollar uych bish chihriin tsaas l gesen ug. harin ch hyalbarhan avchna

  • ЗОЧИН:АЛТАНСҮХ (January 27, 2017 2:02:45 pm )

    Худлаа мэдээ бичиж ард түмний тархийг бүү эргүүл.

antalya rent a car