antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 26, 2017 3 comments

О.Хангай: Харанхуйг зүхэж суухаар нэг ч гэсэн лаа асаа

нийтлэсэн Admin

dfg
Хүйтний улирал эхлэхэд Нийслэлчүүд бидний сэтгэлийн зовнил ч бас хамт эхлэдэг. Учир юу гэвэл өнөөх л утаа жил ирэх тусам хорт хийн үзүүлэлт нэмэгдсээр, эрүүл мэндийн хорт уршиг, ханиад томуу, өвчлөлт ихэссээр.  Үүний эсрэг хүн бүхэн л өөрийн чадах чинээгээр  тэмцэж, санал санаачилга гаргасаар байгаа билээ. Үүний нэгэн тод жишээ нь Ховд аймгийн Буянт сумын харъяат, аймгийн хурц арслан О.Хангай барилдааныхаа шагналын мөнгийг цуглуулж “Өнөр бүл” асрамжийн газрын хүүхдүүдэд агаар шүүгч бэлэглэжээ. Энэ нь  утааны эсрэг бодит үр дүн бодит үйл ажиллагаа юм.  Тэрбээр “Охиноо хорт утаагаар амьсгалуулахгүй, эрүүл байлгахын хөдөө өвөөгийнх рүү нь явуулсан. Хэдийгээр охин маань цэвэр агаараар амьсгалж байгаа ч биднийг их үгүйлж байгаа. Эхнэр, бид хоёр ч бас охиноо санаж байна. Тиймээс нэг ч болтугай хүүхдийг эрүүл агаараар амьсгалуулахын тулд энэ аянд нэгдлээ. Чин сэтгэлийн тус багаддаггүй гэдэг. Нийт  залуус, аав, ээж, бөхчүүдээ утааны эсрэг аянд нэгдэж, боломжийнхоо хэрээр эрвийх дэрвийхээрээ туслахыг уриалъя” гэлээ.

Харанхуйг зүхэж суухаар нэг ч гэсэн лаа асааж

Эрүүл ирээдүйг хамтдаа бүтээцгээе О.Хангай 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Оюунсанаа (January 26, 2017 4:38:28 pm )

    Сайхан сэтгэлд чинь баярлалаа .Сайн сайхныг хүсэе .

  • Буянаа (January 26, 2017 6:53:15 pm )

    Ямар мундаг залуу вэ

  • p (January 26, 2017 9:27:17 pm )

    Sain bn amjilt huse hangaida

antalya rent a car