antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 26, 2017 Comments are off

Зургаан кг жинтэй хүүхэд мэндэлжээ

нийтлэсэн Admin

Австрали улсад онцлох үйл явдал болжээ. Энэ бол бяцхан Браин Жуниортой холбоотой үйл явдал юм.

BBC агентлагийн мэдээллэж буйгаар мягмаг гарагт Викториа хотын эмнэлэгт нэгэн эмэгтэй амаржиж, 6,06 кг жинтэй хүү мэндэлжээ.

Хүүгийн ээж Наташа Кориганы гурав дах хүүхэд аж. Тэрбээр хэлэхдээ, “Браин Жуниорыг хараад би гайхаагүй” гэжээ. Хүү 13,5 фунт жинтэй, бараг 57 см урт. Энэ нь төрж буй нялх хүүхдийн хэвийн хэмжээнээс хоёр дахин их юм.

Кориган Севен Невсд “Би бяцхан махлаг хүүхэд зүүдэлсэн. Үргэлж махлаг хүүхдэд анхаардаг байсан. Би өөрөө ч том хэмжээтэй хүүхэд байсан” гэж ярьжээ.

Браин Жуниор нь Мельбурний хотын Эмэгтэйчүүдийн Мерси эмнэлэгт мэндэлсэн байна. Тус эмнэлэгийн сувилагч Жулие Кэене “хүүхэд мэндэлсний дараа Хеиделбергийн эмнэлэг руу шилжүүлсэн. Эх нь өөрөөрөө төрсөн” гэж нэмж хэлсэн юм.

Хүүгийн эцэг Браин Лиддле хүүгийнхээ талаар сонсоод “жаахан айсан” гэж Севен Невсд ярьсан байна. Мөн түүнийг Викториагийн хамгийн том хүүхэд болсон гэдгийг ээж нь сонсоод “бурхан минь, гайхалтай” гэж дуу алдсан гэлээ.

Түүнийг амаржихад эмнэлэгийн ажилтнууд сайн тусалж, ажиллаж байсан тухай Кориган тус хотын хэвлэлд ярьжээ. “Тэд намайг хүчтэй, тайван байх хэрэгтэй гэж тайвшруулж байсан. Учир нь эмч нарт том хүүхэд эх барьж авах хүндрэлтэй байсан юм. Хэд хэдэн туслах ажилтан ирсэн” гэжээ.

Б.Эрдэнэ88bfc908815cb961a800e02fd97d41f3

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car