Эрдэнэтийн асуудлаар тайлбар хий гэж УИХ-ын дарга хэлсэн гэж Ч.Сайханбилэг ярьсан. Тэгвэл З.Энхболд хэлэхдээ “Цэвэр сонгуульд АН-ыг ялагдуулах гүтгэлэг байсан. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ийм юм хийж болно. Тэр бол АН-д хамаагүй. АН-д Эрдэнэтийн 49 хувийг хувьд өгөх бодлого байгаагүй.
Би мэдээ ч үгүй. Энэ бүх юм гарчихсаны дараа чи энийгээ залруул аа гэсэн. Чи юу хийчихсэн юм бэ Ч.Сайханбилэгээ гэсэн. Оросын мэдээ өглөө нь гарсан. Баянсэлэнгэ үдээс хойш нь хэвлэлийн бага хурал хийгээд л би мэдсэн.
Засгийн газрын хурлаар шийдэж байгаа асуудлыг хүссэнийгээ надад мэдэгддэг. Хүсээгүйгээ нуучихдаг юм. Уг нь бол надад үзүүлэх л ёстой л доо. Аюулгүй байдлын зөвлөлөөр орсон гэж гүтгэсэн. Элбэгдорж Ерөнхийлөгч ч мэдээгүй, би ч мэдээгүй. Тийм хурал болоогүй бөгөөд ийм асуудал яригдаагүй.
Ерөнхийлөгч хэзээ мэдсэн яасныг би асуугаагүй. Гэхдээ Оросын талаас Ташкентын уулзалт дээр энийг хөндсөн гэсэн. Тэгэхээр Ерөнхийлөгч мэдээлэлтэй л байсан байх. Би бол сонгуульд оролцоод ямар ч мэдээлэлгүй байсан.
Сайханбилэгийн тайлбарыг би сүүлд нь сонссон. Би авахгүй гэчихвэл Хятадын компанид зарах гээд байсан шд гэж. Улсын төсөвт мөнгө байгаагүй гэж байсан.
Нэгдүгээрт, Монголын талд ирсэн туйлын зөв өө. Хоёрдугаарт Монголын засгийн газар яагаад аваагүйг, зөв бурууг нь Ардын нам өөрөө шийдэг ээ. Сайханбилэгийн хийсэн юмыг АН-тай битгий холбоо. Наадах чинь Ерөнхий сайд гэдэг өөр хүн. АН бол Энхболд гэдэг өөр хүн. Би Эрдэнэтийн асуудлаар ямар нэг байр суурь илэрхийлэхгүй. Ялангуяа сонгуулийн өмнө тэгж ярьж болохгүй.
Ардын нам 51 хувийг нь Хятадад өгчээ гэж гүтгэсэн шдээ. Сайханбилэгийг мэдэгдэл хий гэдгийн гол учир нь энэ. Оросын хөрөнгийг Монголын компани авсан юм байна, төрийн өмчийн 51-тэй огт холбоогүй гэдгийн ялгааг нь гаргаж хэлээ л гэсэн” хэмээн ярьж байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
ЗОЧИН (January 25, 2017 1:28:20 pm )
ДОШОО ЮУ ХАРААД БАЙГАА ЮМ
-
zochin (January 25, 2017 2:15:01 pm )
ELBEGDORJ MEDEHIIN DEEDEER MEDEJ BAIGAA BAIH AA.UCHIR N SAIHANBILEG GEDEG SAGSUU TOLGOIGUI AVILGACHIN ELBEGDORJ BAYRTCOGT NARIIN HATGAASAAR HIISEN UILDEL.TCAANA N HHBANKNII LUIVARCHID AM AMAND N HUVIIG N OGOOD TAGLAA BIZDEE. HUULI BUS.
-
haha (January 25, 2017 4:09:13 pm )
arisa hamgaalaad naasan
-
Туул минь (January 25, 2017 4:54:01 pm )
Энэ байгаа царайнаасаа ул шагайж,и хувиа бодсон хүн чанаргүй новш гэдэг харагддаг юм. Эрдэнэтийн үүд хаалгыг эвдэж төвчигнөж байсныгаа мартчихсан яваа даа. Хамгийн адгийн ийм хүнээр хамаа удирдуулахаар яаж ч олигтой байхав дээ.
-
Anonymous (January 25, 2017 5:08:45 pm )
ene joohon yumtai shyy
-
ЗОЧИН (January 26, 2017 10:25:49 am )
БОДИТ ҮНЭНИЙГ ХЭЛСЭН БАЙНА , ХҮНИЙ ХЭЛСЭН ЯРЬСАНД БОДИТ ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХИЙН ОРОНД ЮУ ХАРААД БАЙНА АРЬСАА ХАМГААЛЛАА Ч ГЭХ ШИГ ЯМАР Ч ЮМ БОДОХГҮЙ ЗОРИЛГОГҮЙ ЗҮГЭЭР Л МУУЛАХ ШҮҮМЖЛЭХИЙН ТУЛД ЮМ БИЧИЖ БАЙДАГ ГАРУУДАД БОДИТ ҮНЭН ГЭЖ ЮМ БАЙДАГ ГЭДГИЙГ ХЭЛМЭЭР БАЙХ ЮМ , СЭТГЭЛГЭЭНИЙ ХОМСДОЛТОЙ БОЛ ОЙГОЖ ХҮЛЭЭЖ АВНА ГЭЖ МЭДЭЭЖ БАЙХГҮЙ , УЛС ТӨРИЙН ТАЛЦАЛ ИЙМ ЗҮЙЛД ХҮРГЭЖ БАЙГАА ЮМ . НАМЫН ТАЛЦАЛЫН ҮРДҮН . АЛИВАА НЭГ НАМД ИТГЭЖ ДЭМЖИЖ БОЛНО , ГЭХДЭЭ НӨГӨӨ НЭГ НАМЫНХАА НЭГ ХҮНИЙГ ЦАРАЙ ЗҮС , ӨНДӨР НАМ , ТӨРХ БАЙДЛААР НЬ ГУТААН ДОРОМЖЛОХ БАЙДЛААР ХАНДАХ НЬ БИД ӨӨРСДӨӨ ЯМАРХУУ УХАМСАР СОЕЛТОЙ ГЭДГЭЭ ХАРУУЛЖ БАЙГАА Л ХЭРЭГ . МАНАЙХАН Ч ДЭНДҮҮ ТУЙЛШРАХ ЮМ ДАА , ӨРСӨЛДӨГЧӨӨ САЙН ЗҮЙЛИЙГ НЬ ОЛЖ ХАРАХ ЧАДВАР ХҮСЭЛ БАЙХГҮЙ , МУУЛЖ Л БАЙВАЛ БОЛНО ГЭСЭН ОЙЛГОЛТ ХЭТ ХАВТГАЙРЧЭЭ . ХАРИН Ч ХАЯАА НЭГ МАГТАЖ БАЙХ НЬ НӨГӨӨ ӨРСӨЛДӨГЧИЙН БИШ ӨӨРИЙН НЬ НЭР ХҮНД ӨСДӨГ ЗҮЙ ТОГТОЛ БАЙДАГ ЮМ ШҮҮ ДЭЭ .
-
zochin (January 26, 2017 12:14:21 pm )
Ene hun AN-g samarch hayalaada.
7 Comments