antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 25, 2017 Comments are off

Авлигын индексээр 15 байр ухарчээ

нийтлэсэн Admin

248dbb18353cb887big

Авлигын төлөөсийг Монголын ард түмэн төлж байна. Авлига бол зөвхөн хөрөнгө завших төдий асуудал биш юм. Авлига нь засаглалыг сулруулж, зохион байгуулалттай гэмт хэргийн сүлжээг бий болгодог бөгөөд хүн худалдаалах, зэвсгийн наймаа, хууль бусаар хил давуулах зэрэг олон арван гэмт хэргийг дэмжигч болж байдаг хэмээн УИХ-ын дарга М.Энхболд Авлигын эсрэг үндэсний чуулган дээр хэлж байсан. Тэгвэл “Транспэрэнси Интэрнэшнл” байгууллагын зүгээс 2016 оны дэлхийн Авлигын төсөөллийн индэксийг  өнөөдөр  зарлалаа.

 “Бид авлигын гарцгүй тойргоос гарч нийгмийн тэгш бус байдлыг зогсоох” ёстой гэсэн уриан доор 2016 оны авлигын төсөөллийн индэксийг зарлажээ. Дэлхийн 176 оны 69 хувь нь 2016 оны Авлигын төсөөллийн индэксээр 50-иас доош оноо авсан байна. Үүнд голлон нөлөөлж буй шалтгаан нь төрийн салбарын авлига их байгаатай холбоотой гэнэ.

Харин манай улсын хувьд 2015 онд 39 оноогоор 168 орноос 72 дугаар байрт орж байжээ. Гэтэл 2016 онд 38 оноогоор 176 орноос 87 дугаар байранд оржээ.  Өөрөөр хэлбэл 15 байраар ухарсан байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car