antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 25, 2017 2 comments

Монголын Бэндичид эхний ялалтаа авлаа

нийтлэсэн Admin

14853139495888179dd8b5c

Тэд хэсгийн эхний тоглолтоо Украйнтай хийж 9-6 ын харьцаатай хожиж гараагаа маш сайн хийлээ. Өнгөрсөн жилийн ДАШТ ний хэсэгт таарч 2-1 ээр манайх хожиж байсан бол хүрлийн төлөө Украйнд 6-5 аар хожигдож байсан ДААГАА нэхлээ. Тоглолтын 1 р үед дараалан 6 гоол хийж 6-0 ээр хожиж эхэлсэн шүү…

Энэ жил манай шигшээ багт 3 Орос легионер тоглогчид байгаа бөгөөд энэ тоглолтонд багийн ахлагч Тамир 2 гоол, Мурзин 2 гоол, Айсбруннер 2 гоол, Шинэбаяр 2 гоол, Родионов 1 гоол хийсэн бол Баярсайхан 1 гоолын дамжуулалт өгсөн байна.

Б хэсгийг Унгарын баг 2 оноотой 7 гоол хийж 0 гоол алдсан үзүүлэлттэй тэргүүлж байгаа бол манай шигшээ 2 оноотой 9 гоол хийж 6 алдсан үзүүлэлтээрээ 2 р байранд бичигдэж байна.

Өнөөдөр манай шигшээ 18:30 аас Японтой тоглоно.

Mанай Бэндичид энэ жил энэ тэмцээнд түрүүлэх ирэх жил А зэрэглэлд тоглох гэсэн маш том АМБИИЦТАЙ яваа…

Ice Hockey Fans-Mongolia

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • зочин (January 25, 2017 12:54:38 pm )

    амжилт хүсье

  • төрөө цэвэрлэе (January 25, 2017 3:30:27 pm )

    БЭНДИЧИТ гэж ямар спорт вэ? Хоккей эсвэл бөмбөгтэй хоккей юү?

antalya rent a car