antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 25, 2017 39 comments

Хувийн хэвшлээ “хутгалж” шахаагаа зөвшөөрсөн АЖЛЫН ХЭСЭГ

нийтлэсэн Admin

rfeeserdenet

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг “Монголын зэс корпораци” ХХК худалдан авсантай холбогдуулан УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны Ажлын хэсэг шалгасан. Уг Ажлын хэсгийн гаргасан дүгнэлтийг өчигдөр танилцууллаа. Гэвч мэдээлэл нь хэт нэг талыг барьсан, улстөржсөн утга агуулгатай байв. Хуралдаанаас хэдхэн цагийн дараа тус Байнгын х-рооны дарга Ш.Раднаасэд, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Миний хүү “Эрдэнэт”  үйлдвэртэй гэрээ байгуулж, бараа зарсан нь үнэн. Би таньдаг хүнээсээ гуйж хүүдээ гэрээ байгуулж өгсөн” хэмээн хэнэг ч үгүй өөрийнхөө хийсэн шахааны бизнесийг хүлээн зөвшөөрлөө. Уг нь энэ хүн өмнө нь тус үйлдвэрийн талаар мэдээлэл хийхдээ “Надад ямар ч ашиг сонирхлын зөрчил байхгүй” хэмээж байсан удаатай. Гэвч “Эрдэнэт” үйлдвэрийн шахаанд гэр бүлээрээ оролцдогоо ийнхүү нотлочихлоо.

Тендер зарлалгүйгээр “Эрдэнэт” үйлдвэрт бараа шахахдаа нэг бүр нь 50 мянган ам.долларын үнэтэй бүтээгдэхүүнийг бүр 300 мянган ам.доллараар өгсөн тухай мэдэх хүн нь хэлж байгаа юм. Мөн түүний хүү Н.Баясгалан ч тус үйлдвэрт бараа шахдаг бизнест оролцсон нь нийтэд ил болоод байна.

УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг Ажлын хэсгийн гаргасан дүгнэлтэд албан хүчээр гарын үсэг зуруулсан тухай эх сурвалж хэлж байгаа.

“Эрдэнэт”-ийн 49 хувийн наймааг шалгасан Ажлын хэсгийн дүгнэлтэд гарын үсэг зурахаас татгалзсан хүний нэг нь УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан. Тэрбээр Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдэд хандан санал хүргүүлжээ. Уг саналд “ОХУ-ын Засгийн газар болон тус улсын “Ростех” корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” “Монгол росцветмет” ХХК-ийн эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг Монгол Улсын аж ахуйн нэгж болох “Монголиан коппер корпорэйшн,”. ХХК-д худалдах асуудлыг шалгасан Ажлын хэсгийн дүгнэлттэй холбогдуулан санал хүргүүлж байна. “Эрдэнэт үйлдвэр” “Монголросцветмет” ХХК-ийн
эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг шилжүүлэн авах үйл ажиллагаа нь Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн нь тогтоогдвол энэ нь тухайн гэрээ, хэлцлийг хүчингүйд тооцох, улмаар шилжүүлэн авсан хугацаа нь хуучин эзэмшигч Оросын талд буцаж шилжих үр дагавар үүсгэхээс бус Монгол Улсын Засгийн газрын мэдэлд шууд шилжих боломж байхгүй” гэжээ.

Тиймээс “Эрдэнэт үйлдвэр” “Монголросцветмет” ХХК-ийн эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг “Монголиан коппер корпорэйшн” ХХК-д шилжүүлэн авсан асуудал нь хууль зөрчсөн, эсэх талаар шүүхийн шийдвэр гараагүй байхад тухайн асуудлаарх Ажлын хэсгийн дүгнэлтэд гарын үсэг зурахаас татгалзсан” хэмээв.

Түүнчлэн тэрбээр Монгол Улсын Үндсэн хуулийн тавдугаар зүйлийн хоёр дахь хэсэгт “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална” гэсэн заалтыг зөрчиж буйг тэмдэглэжээ.

Мөн Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3-т “Хөдлөх үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхтэй” гэж заасныг Ажлын хэсгийнхэн зөрчсөн үйлдэл гаргаж байгаа аж.

Түүний үзэж буйгаар Монгол Улсын хууль хяналтын байгууллага, зарим албан тушаалтан бусдын хувийн өмчид халдах, бизнесийн үйл ажиллагаанд нь зүй бусаар дарамт үзүүлэх үйлдэл өмнө нь ч цөөнгүй гарч байжээ.

Энэ удаа ч мөн өмнөх үйлдлүүдээ давтаж хувийн хэвшлийн бизнесийн үйл ажиллагаанд саад учруулах, дарамтлах үйлдэл гаргаж буй нь харамсалтай. Нэгэнт хуулийн хүрээнд хийгдсэн наймаа, хэлэлцээрийг дахин сөхөж, өмнөх засгийн ажлыг энэ удаагийн парламентын зарим гишүүн харлуулах гэсэн бусармаг үйлдэл болж байна. Ийм төрийн дарамт доор ямар ч хувийн хэвшил үйл ажиллагаагаа хэвийн явуулах, олон улсын худалдааны байгууллагатай хамтран ажиллахад бэрхшээлтэй болж байгаа юм.

Б.ГАНТИГ

/ЗГМ/


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

39 Comments

  • Anonymous (January 25, 2017 12:40:41 pm )

    Хувийн хэвшилд хөрөнгө оруулж хамтран ажиллах нь шууд утгаараа бэрхшээлтэй.

  • hujaa elbeg (January 25, 2017 12:46:34 pm )

    hudal medeelel bn

  • irgen (January 25, 2017 12:55:45 pm )

    ХУБИЙН ХЭВШИЛЭЭ ХАМГААЛАЖ БАЙНА ГЭЭД ЛУЙВАРЧИДИЙГ ӨӨХШҮҮЛЭЖ БОЛОХГУЙ

  • Зочин (January 25, 2017 1:24:01 pm )

    Өнөөдөр хүчинтөгөлдөр үйлчилж бгаа хуулийн дагуу энэ процесс явж уу? хууль бус байдлаар явж уу? гэдгийг л ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Ажлын хэсгийн дүгнэлтээр бол луйвараар явагдсан бна гэж ойлгогдож бна. Үүнийг хэн засах ёстой вэ? гэвэл ард түмний төлөөлөл болсон УИХ энэ асуудалд эцсийн цэг тавьж өгөх ёстой.

  • хүн хүн (January 25, 2017 1:31:26 pm )

    Хувийн хэвшил нь эрх мэдэлтэй том хулгайч нарын төрөөс хулгай луйвар хийдэг байгуулаг болож ,Улсын өмч мөн энэ хулгайч нарын мөнгө хулгайлдаг шахаа хийдэг газар болсон, Газарын баялаг бол ард түмний өмч учар баялагаа ард түмэн хувцаа хэлвэрээр өмчлөн өөрөсдийн чөлөөт хяналтаа тогоох хэрэгтэй энгэж байж хууль шудраг хэрэгжэнэ хулгай луйвар арилна

  • Anonymous (January 25, 2017 2:05:03 pm )

    хулгайч нөхөд хувийн хэвшил шахаа хоёроор нээнтэглэж төрийн өмчийг луйвардах ажиллагаа хийгдэж байгаа шүү дээ. Энэ ХХБ-ны луйварчид аятайхан байгаарай даа. Аягүйдвэл хилэгнэсэн ард түмэн та нарыг үгүй хийнэ шүү . Монгол хүн юм бол ард түмнээ, төрөө хүндэл, дуугүй түмний хөрөнгийг буцааж өг, эс бөгөөс нэн даруй монголоос зайлцгаа!!

  • зочин bna (January 25, 2017 2:12:28 pm )

    Шахаа хийж байсан нь дээр, луйварчдад бүрэн алдаж байснаас.

    • Дэлдэгч (January 25, 2017 3:19:50 pm )

      Ок

    • ха (January 26, 2017 2:05:34 pm )

      Асуудлыг өөр тийш нь чиглүүлэх гээд нэмэргүй дээ.

    • зочин (January 30, 2017 2:13:49 am )

      Нэг удаа алдаж шахаа хийж үзэхсэн,надад Нямка ахын хүүгийн олсон мөнгөний тал нь байхад хангаттай.

  • зочин bna (January 25, 2017 2:14:35 pm )

    Монголын бүх том том үйлдвэрүүдийг авчихсан мөрт яасан ханадаггүй ХУВАЛЗНУУД вэ, там руугаа тонилцгоо .

  • зочин bna (January 25, 2017 2:17:26 pm )

    Хутгалж энтр гээд энэ муу Гантиг гээд авсны чулуу юу бичиж долигоноод байгаа новш вэ.

  • з.энхболд (January 25, 2017 2:59:34 pm )

    хулгай хийсэн элбэгдорж болон ХХБ-ыг буланд шахах ёстой?

  • бульдог (January 25, 2017 4:02:09 pm )

    Нууж хулгайлж авсан юмыг буцааж булааж л авна шүү дээ.Анхнаасаа ил тод их хурлаараа хэлэлцүүлээд авах нь яасан юм бэ?

  • Мн (January 25, 2017 4:04:32 pm )

    Хувийн хэвшил нэрээр хулгай луйвар хийсэн нөхдүүдийг өмөөрөх биш хариуцлага хүлээлгэж төр төмөр нүүрээ үзүүлэх ёстой. Эд нар ямар оросууд шиг Эрдэнэтийг бүтээн босголцсон хүмүүс үү? Бэлэн бүтээн босгосон ард түмний өмчийг луйвардаж авчихаад ичиж амьдраач. Луухайн халзан Ганболд нарын булхай нь илэрч бүр үхлээ үхлээ

    • бульдог (January 25, 2017 4:14:34 pm )

      харин тийм илжиг даанаа илжиг даанаа

  • Opoc (January 25, 2017 4:08:58 pm )

    Мань мэт шиг жирийн ардын хүүхэд эрдэнэттэй 2,5 тэрбумын гэрээ хийе гэвэл ХУЦ гэж хэлнэ.Их хурлын дарга, Хууль зүйн сайдын хүү анхбаярт шахааны бизнес хийж төрийн өмчийг хулгайлах боломж олгосон нь эрдэнэт үйлдвэр төрийн өмчтэй байгаад оршино.Шахааны луйвар нь хаагдах гээд нямдорж шударга царайлж зүсээ хувиргасан зуун дамжсан луйварчинг яллах цаг хэзээ нэгэн цагт ирэх нь дамжиггүй.

    • Zochin (January 26, 2017 7:27:35 am )

      Harin tiim shuu. 27 toi bandi Mongol banknaas zeel avch baigaad hurenge ezemshij boldog yum bol bi ch gesen zeel avaad MIAT g huvichlaad avmaar baidag kkk

  • Зочин (January 25, 2017 4:23:56 pm )

    Ард түмэн нь хөрөнгөө босггоод энэ 49 хувийг нь авбал яасан юм бэ? Ингэж талцуулж алцуулж байснаас энэ нь дээр.

  • зочин (January 25, 2017 4:52:49 pm )

    Төр хувийн хэвшлэлийн компануудад халдлаа л гэнэ, Гэтэл яг яс юман дээр нөгөө том том Хувийн компанууд нь иймэрхүү булхай луйварын аргаар л гэмт хэргийн үйлдэлтэй хөлжиж баяжиж байгаа шүү дээ,

  • Зочин (January 25, 2017 5:40:25 pm )

    Манай Монголын нэг хувийн хэвшил нь манай улсын болон Олон улсын хууль эрх зүйн хүрээнд авсан нь маш зөв зүйтэй энгийн л нэг асуудал байнашдээ. Яагаад бид өөрсдөө энэ том үйлдвэрийг авч болохгуй гэж. Төр бүхнийг өөртөө авснаар ард түмэн, улс эх орон маань юу хожих вэ? улс төрчидөд л илүү ашигтай болохоос өөр ямарч үр дүнд хүрэхгүйг нийт ард олон маань мэдэхийн дээдээр мэдэж байгаа гэдэгт итгэж байна шүү.

  • Зочин (January 25, 2017 5:44:38 pm )

    Дээр нь нэмж хэлэхэд улсын мэдэлд байгаа 51 хувь, ААН-ийн мэдлийн 49 хувиудийн 10, 10-н хувийг нь нийт ард түмэндээ хувьцаа болгон хувиарлачих тэгээд л гүйцээ бишүү.

  • Монгол (January 25, 2017 6:26:29 pm )

    Нууж, хулгайлж авсан нь тодорхой болоод байгаа юм биш үү. Эрдэнэтийн баялаг чинь хуулиараа ард түмний мэдэлд байдаг. Харин ард түмэн сонгуулиар өөрсдийгөө төрөөр төлөөлүүлдэг. Иймд төрийн мэдэлд авах нь зөв

  • ард (January 25, 2017 7:57:39 pm )

    хувийн хэвшил гэж хулгай дээрэмийн бүлэг

  • zochinzochinzochin (January 25, 2017 8:59:28 pm )

    ene bankiig avah geed baigaa yls bvgd hylgaich

  • зочин (January 25, 2017 11:07:53 pm )

    Батхүүгийн 51 хувь яасан бэ .Гаднаас олж ирсэн нь буруудаад гадаадад барьцаанд тависан нь хаацайлагдаад л байх шиг байх юм

  • Данзка (January 25, 2017 11:39:46 pm )

    51 хувьтайгаа байхдаа Монголыг тэжээж байсан үйлдвэр, 100 хувь Төрд ирвэл энэ ядарсан эдийн засаг сэргэж босч ирэхэд, улсын төсөв алдагдалгүй болоход нэгэн томоохон тулгуур багана болох учиртай. 49 хувь нь дээрэмчдийн гарт оронгуут л улсын төсөвт ордог орлого өнгөрсөн оны сүүлийн хагаст урьд өмнөх жилүүдийнхээс гурав дахин буураад ирж байгааг хар л даа. ХХБанкаар халхавч хийсэн дээрэмчдийн гарт цаашид байх юм бол Эрдэнэт үйлдвэрийн 51 хувьд ногдох орлого ч улсын төсөвт орохоо больж энэ үйлдвэр Оюутолгойн араас орж Монголын эдийн засгийг байнга унанги байлгах сонирхол бүхий урд зүгийн нэгэн их гүрний болоод тэдний гар хөл болсон нэг таахайсан тагдгар хулгайч тэргүүтэй нанхиадын эрлийз хурлийзуудын зорилго биелж мэдэх юм.Тиймээс хэрхэвч тэдгээр харь угшилтай дээрэмчдэд алдаж болохгүй.

  • МОНГОЛД ШИЙДЭХГҮЙ (January 25, 2017 11:43:51 pm )

    ЭЦСИЙН ҮНЭНИЙГ ХЭЛЬЕ ! ЭНЭ АСУУДАЛЫГ БИД ШИЙДЭХ БОЛОМЖГҮЙ . ОЛОН УЛСЫН АРБИТРЫН ШҮҮХ ДЭЭР ОЧИХ НЬ ГАРЦААГҮЙ . ТЭНД ЭЦСИЙН ШИЙД ГАРНА .НААНА НЬ БИД ТАЛЦААД ЦАГИЙН ГАРЗ. МЯНГА ЭХ ОРОН Ч БОЛЖ ХАШГАРААД НЭМЭРГҮЙ . ЮУ ҮНЭН ЭНЭ ҮНЭН ШҮҮ ! ! ! ГҮЙЦЭЭ ӨӨР ЮМ БАЙХГҮЙ .

  • ТӨР ЮУ ӨГЧ БАЙГАА ЮМ , БИДЭНД . (January 25, 2017 11:57:01 pm )

    ТӨР 49 % АВААД АРДЫН АМЬДРАЛ САЙЖРАХ УУ . . . ХЭЗЭЭ Ч ҮГҮЙ , НЯМДОРЖ ТЭРГҮҮТЭЙ МАН – ын ОЛГИАРХУУДЫН БИЗНЕС ЦЭЦЭГЛЭНЭ .

  • ашхшгүл (January 25, 2017 11:57:30 pm )

    дээрэмчид 1996-2000 онд бас баахан юм дээрэидээ биздээ, одоо болнооо

  • ЗОЧИН (January 26, 2017 12:06:51 am )

    МУУ ХЭЛЭЭД БАЙГАА ХУВИЙН ХЭВШИЛИЙНХЭН ЭНЭ УЛСЫГ ЧИНЬ АВЧ ЯВАА ШҮҮ ! ! ! ТӨРИЙН ӨМЧИТ УЛСЫН ҮЙЛДВЭР Л ГЭНЭ БҮГД ШАХАА ЦЭЦЭГЛЭСЭН АВИЛГЫН ҮҮР УУРХАЙ АЛДАГДЛЫН ТУЛАМНУУД БИЗ ДЭЭ . ХУВЬ ГЭХЭЭР АД ҮЗДЭГЭЭ БОЛИХ ХЭРЭГТЭЙ , ГАНЦ ЖИШЭЭ ХЭЛЬЕ УЛСЫН ДЭЛГҮҮР ГЭЖ БАЙНА УУ , БҮГД ХУВИЙН БОЛООД БАЙГАА БИЗ ДЭЭ

  • ЗОЧИН (January 26, 2017 12:12:39 am )

    БИД МӨНГӨ БОСГООД НЯМДОРЖТОНГУУДЫГ БАЯЖУУЛАХ ХЭРЭГ ҮҮ . . . ТИЙМ ЮМ ГЭЖ БАЙХГҮЙ

  • ЗОЧИН (January 26, 2017 12:20:25 am )

    НЯМДОРЖ ЦЭВЭР ХҮН МӨН ҮҮ ! ! ! . . . ШАВАРЫГ АЛТ ШИГ ӨНГӨЦХӨН ШАР БОЛГОЧИХСОНТОЙ АДИЛ ГЭХ ҮҮ ДЭЭ . ӨНГӨӨРӨӨ ХУУРСАН ХОРТ МОГОЙ , КОБРО !

  • ЗОЧИН (January 26, 2017 12:26:08 am )

    ТАЛЦАЛ , ХУВААГДАЛ , ХАГАРАЛЫГ ДЭЭД ЦЭГТ НЬ ХҮРГЭЖ ДУНДААС НЬ АШИГ ХОНЖОО ХАЙЖ ОЛЖ МЭРЭГШСЭН ХУТГАН ҮЙМҮҮЛЭГЧ ЖИНХЭНЭ ХОРОЛМАА

  • ard (January 26, 2017 5:52:00 am )

    hulgail huurch deeremdej absan ulsaas bustaaj uls uhaantai ym bol abah bailgyidee

  • зочин bna (January 26, 2017 12:39:57 pm )

    Юууун ,хувийн хэвшлийг хутгалах????,наад хулгайч нар чинь харин ард түмний өмчииг хутгалчихсан байна, тэхүү?

  • ИРГЭН (January 27, 2017 3:30:37 pm )

    УИХ-ЫН ГИШҮҮД ӨӨРТӨӨ ЦАГДАА ШҮҮХТЭЙ БОЛЧИХМООР ЮМ ДАА.АЖЛЫН ХЭСЭГ НЭРТЭЙ БҮРЭН ЭРХТЭЙ ГИШҮҮД ГҮЙЦЭТГЭХ ЗАСАГЛАЛЫН ӨМНҮҮР ОРЖ ТАНГАРАГ ӨРГӨСӨН МЭРГЭЖЛИЙН ЦАГДАА ШҮҮХДЭЭ ИТГЭХЭЭ БОЛЬЧИХООД ӨӨРСДӨӨ ГЭМТ ХЭРГИЙГ ШАЛГААД ШҮҮХИЙН ХИЙХ ДҮГНЭЛТИЙГ ГАРГААД ЯЛЛАЧИХ ЮМ БАЙНА Л ДАА. МОНГОЛ УЛС ДОТРОХ УИХ ГЭСЭН ТУСГААР УЛСТАЙ БОЛЖ ДЭЭ.ХААШАА ЯВААД БАЙНА АА.

  • bi mongol hvn (January 30, 2017 2:27:12 am )

    эрдэнэт монголын ард түмний өмч гэдгийг луйварчдаа мартаж болохгүй шүү ? энэ үйлдвэр монголдоо байх ёстой ард түмний төлөө үйл ажиллагаагаа тасралтгүй өндөр үр ашигтай ажиллуулах ёстой

  • Улс тор судлаач. (January 31, 2017 11:10:58 am )

    Ч.Сайханбилэг нь Еронхий сайд байхдаа Еронхийлогч Ц.Элбэгдоржид УНЭНЧ ХУН БОЛОХЫН ТУЛД “Мотор нь газраас 50 см зайд байдаг, буух талбай их голдог, том онгоцыг Еронхийлогч Ц.Элбэгдоржийн нутаг Ховдод буулгах буруу шийдвэр гаргаснаас болж мотор руу нь шороо орж, бараг дэлбэрэх шахсан юм. Дараа нь тосвоос их хэмжээний монго гаргаж, мотор худалдан авч, их зардлаар зооворлон Монголд авч ирж, олон мэргэжилтэн ажиллуулж онгоцоо засварласан юм. Энэ нь улс орны эдийн засаг хундэрсэн уед МАШ ИХ ХЭМЖЭЭНИЙ УРГУЙ ЗАРДАЛ ГАРГАСАН ХЭРЭГ ШУУ ДЭЭ. Гэтэл энэ асуудал дээр одоо болтол ямарч арга хэмжээ аваагуй байгаа нь шударга явдал мон уу? Зарчимын хувьд бол ядаж энэ зардлыг нь Ч.Сайханбилэгээр толуулэх естой л доо. Татварын хуулийн дагуу “ТУЦ ажиллуулж байгаа хунээс ч татвар авдаг байхад Ч.Сайханбилэг гэдэг нохор эрх мэдлээ хэтруулж “Оюу толгой компанийн уйл ажиллагаа явуулснаас хойших хугацааны бух татвар болох 2 тэрбум долларийн татварын орийг чолоолох уурэг даалгаврыг огч, улсад 2 тэрбум долларийн хохирол учруулсан байна”. Энэ 2 тэрбум долларь нь манай суулийн хэдэн жилд хийсэн бутээн байгуулалтийн ажлын санхуужилт болсон Чингэс бондын 1.5 тэрбум доллариас даруй их монго байгаа биз дээ. Ч.Сайханбилэг нь засгийн газрын гишуудээсээ нууцаар Дубайд очиж Монголын талд ашиггуйгээр Оюу толгойн гэрээнд нэмэлт оорчлолт оруулсан ба Оюу толгойн ордын лиценцээ гадны банкны барьцаанд тавьж байгаад, гадны компинид маш их хэмжээний зээл авч огсон шуу дээ. Хэрэв авсан зээлээ Оюу толгой компани нь гадны банкуудад толж чадахгуй болчихвол манай Оюу толгойн орд маань гадны банкны барьцаанд, гадны хуний мэдэлд очино гэсэн уг шуу дээ. Ч.Сайханбилэг нь Ц.Элбэгдоржтой хамтарч Эрдэнэтийн 49 хувийг хууль зорчиж, хувийн компаниар дамжуулж хувьдаа авсан шуу дээ. Харамсалтай нь МАН-ын хэдхэн нохдууд хувилдаад, хайцаалаад, хамгаалаад байгаа юм л даа. Ер нь Ц.Элбэгдорж нь хаана л бутэхгуй, болохгуй ажлууд хийгдсэн байна туунд оролцсон байдаг, ийм хууль бус ажлуудыг хэн зохион байгуулсан байна тэр нь Ц.Элбэгдорж л болж хувирлаа шуу дээ. Одоо тууний жинхэнэ нуур царай нь олон нийтэд ил болж эхэлж ээ. Ц.Элбэгдорж нь бурэн эрхийн хугацаандаа “Талийгаач С.Зоригийн хэргийг шийдвэрлэнэ” гэж зутгэсээр байгаад л оноодрийн энэ хун хэлмэгдуулэх ажлыг хийж байгаа юм биш уу? “С.Зоригийг би алсан” гээд хэрэг хулээгээд байгаа тэр “онц хунд гэмт хэрэгтэн Ц.Амгаланбаатарыг Ц.Элбэгдоржийн найз Билэгт нь ШШГГЕГ-ын дарга байхдаа “эруугийн онц хунд гэмт хэрэгтэнгуудийн дотроос сонгон шалгаруулж Ц.Элбэгдорждоо олж огч, энэ бух зохиомол уйлдлуудийг хийж, шуухийг хуртэл захиалгаар шийдвэр гаргуулсан гээд л олон нийт шуугиад байх юм. Олны ам оргуй гэдэг дээ. Ер нь Ц.Элбэгдорж нь “Сайхан ярьдаг ч гэл ээ, маш муу бодол санаатай, хийсэн уйлдэл нь дандаа ХАР МОРТЭЙ янзийн хун шиг байгаа юм. Анх 1996 онд М.Энхсайханыг Еронхий сайд байхад нь “намын дарга нь Еронхий сайд болох естой” гээд огцруулж оороо Еронхий сайд болсон ч тун удахгуй огцорч, улс оронд тогтворгуй байдал уусгэсэн. Мон Ц.Элбэгдорж нь 2000 оны сонгуульд АН-аас Дорнот аймагт нэр дэвшиж унаад л, хотыг Хархоринд нуулгэх тухай баахан улгэр ярьж байгаад л гэнэтхэн боловсрохоор 2002 оны тогсголд АНУ руу яваад л алга болсон ч, харин Монголчууд бид нутаг орноо эзэн болоод л улдсэн дээ. 2004 оны хавар УИХ-ын сонгууль болж дууссаны дараа гэв гэнэтхэн Ц.Элбэгдорж гарч ирээд л “Орших уу, эс орших уу” билуу дээ, нэг сонин гарчигтай лекц уншдаг болсон байснаа л гэнэт Еронхий сайд болоод л томорсон. Гэтэл энэ уед М.Энхсайхан нь АН-ын дарга байсан болохоор Эх орон намтай эвсэж “Эх орон Ардчилал” эвсэл байгуулж 2004 оны сонгуульд орж 34 суудал авсан ба МАН нь 36 суудал авсан байв. Хучний харилцаа ийм ойрхон байсан болохоор МАН-тай хамтарсан засаг байгуулах нохцол бурдсэн байсан хэрэг. Ингээд М.Энхсайхан нь МАН-тай хамтарсан засаг байгуулахаар хэлэлцээр хийж байтал нь Ц.Элбэгдорж нь зэрэгцээд л МАН-тай хэлэлцээр хийж, нэг сайдын албан тушаалыг 10 гаруй УИХ-ын гишуунд амлаж байгаад л Еронхий сайд болсон юмдаг. Гэтэл 2012 оны УИХ-ын сонгуулиар АН нь олонх болж, МАХН-тай хамтарч засаг байгуулаад олон олон бутээн байгуулалтын ажил хийж, ард тумний итгэлийг авч улмаар АН-аас дахин нэр дэвшсэн Ц.Элбэгдорж нь Еронхийлогчоор сонгогдоод л АН нь мандаж байтал, АН-аас сонгогдсон Еронхийлогч Ц.Элбэгдорж нь АН-ынхаа хэсэг бутэхгуй нохдуудийг уруу татаад л, МАН-тай хамтарч Н.Алтанхуягийгаа ОГЦРУУЛЖ, Ч.Сайханбилэг гэдэг монго, эрх мэдэл, албан тушаалаас оор юу ч мэддэггуй нохрийг Еронхий сайд болгож, улс орноо самарлаа л эхэлсэн шуу дээ. Гэтэл тэр Н.Алтанхуяг нь Еронхийлогийн болон УИХ, орон нутгийн 6 удаагийн сонгуульд АН-ыгаа олонх болгож, Ц.Элбэгдоржийг 2 ч удаа Еронхийлогч болгосон буянтан шуу дээ.Ч.Сайханбилэг нь “Чи яагаад хууль зорчоод Эрдэнэтийн 49 хувийг, хувийн компаниар дамжуулж, хувьдаа авсан юм бэ? гэж сэтгуулч асуухад БИ ДООЖООГУЙ ЕРОНХИЙ САЙД БОЛЖ ХАРАГДАХГУЙН ТУЛД ЭРДЭНЭТИЙН 49 ХУВИЙГ АВСАН ЮМ ГЭЖ ХЭЛЖ БАЙХ ВЭ ДЭЭ. Ч.Сайханбилэг нь ийм л БОЛОВСРООГУЙ, ТЭНЭГ ТОЛГОЙ ШУУ ДЭЭ. Эрдэнэтийн 49 хувийг торийн мэдэлд авах эсэх асуудлыг хууль тогтоомжийн дагуу УИХ нь ШУУД ШИЙДВЭРЛЭХ АСУУДАЛ байхад Ч.Сайханбилэг нь МАН-ын КОММУНИСТУУД нь ХУВИЙН ОМЧИЙГ НИЙГЭМЧЛЭНЭ БИЗ Ч ГЭХ ШИГ УЛС ТОРЖУУЛЭХ АЯСТАЙ ЮМ ЯРЬСАН Л БАЙНА ЛАА. Энэ мэтчлэн Ч.Сайханбилэг нь мон ч олон хууль бус уйлдлуудийг хийсэндээ. Одоо энэ нохрийг “баривчлан саатуулж байж л эдгээр хийсэн хэргийнх нь унэн зовийг нь тогтоохоос оор арга байхгуй юм байна л даа”. Хэрэв гадуур шалгавал худал, унэн ярьж “хяналт шалгалтын ажил”-ыг будилуулаад, эцэст нь бух зуйлийг нам, улс тортэй холбоод болгохгуй байх л даа. Ер нь шалгаж унэн монийг нь тогтоох нь ирээдуй, залуу уеийнхэнд улгэр дуурайлал болсон, хумуужлийн ач холбогдолтой асуудал шуу дээ.

antalya rent a car