antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 25, 2017 6 comments

Ахмад настанд олгох ”Насны хишиг”-ийг сар шинийн баяраас өмнө олгоно

нийтлэсэн Admin

26e4158278a857e3original

Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийг энэ сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн. Хуульд тусгаснаар 121 мянган ахмадад жилд нэг удаа “Насны хишиг”-ийг олгохоор болсон. Ингэхдээ 65-69 настай ахмадад 50 мянга, 70-79 настанд 80 мянган төгрөг олгох бол 80-89 настай ахмадад 150 мянга, 90 ба түүнээс дээш настанд 250 мянган төгрөгийн мөнгөн урамшуулал олгохоор тогтсон билээ.

Тэгвэл хуулийг хэрэгжүүлж эхэлсэнтэй холбогдуулан “Насны хишиг”-ийг хоёр үе шаттайгаар болгохоор болжээ. Эхний ээлжид тодорхой тооны ахмадад cap шинийн баяраас өмнө олгох бол үлдсэн ахмадуудад нь Үндэсний их баяр наадмаас өмнө олгох аж. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр хэлэхдээ “Ахмад настанд олгох “Насны хишиг”-ийг хоёр үе шаттайгаар олгоно. Өөрөөр хэлбэл, удахгүй болох cap шинийн баяраас өмнө нэг хэсэгт нь олгох бол наадмаас өмнө үлдсэнд нь олгох юм. Ахмадууд харьяа дүүрэг, хороондоо хусэлт гаргаж, аль ч банкаар “Насны хишиг”-ээ авах бүрэн боломжтой” гэв. Насны хишиг олгох зардалд 20.5 тэрбум төгрөг тусгасан юм.

Б.Саруул


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • төрөө цэвэрлэе (January 25, 2017 9:50:56 am )

    Төрөөс хишиг тараах хэрэг байна уу? Өрөнд баригдсан монгол улс хишиг тараах боломжгүй шүү

  • Anonymous (January 25, 2017 11:18:08 am )

    MAN onoo abakh gej ene baitugai ur tabidag yu chine .songuuld yalakh gej ter CHalko gedegt tabisan uriig ni mongolchuuid odoo khvrtel tuluud baraakhvi baigaa bbizdee Namiin ni khereg bvtej baibal tur tvmnii khereg tedend yer khamaagvi baidag shdee;

  • zochin (January 25, 2017 1:05:07 pm )

    ardchilsan naniig bodohod man ajilaa hiij bna aa aaaaaaamjilt aaaaaaa

  • Shuren (January 25, 2017 10:29:56 pm )

    65 geheer heden oni hun bh be

  • zochin (January 26, 2017 4:07:16 am )

    ingej hudlaa mongo taraahaar tetgebriig tetgeber bagatai 600000 s doosh tetgebertei humuusiin mongiig nemeh ni zob ba

  • zochinzochin (January 26, 2017 4:08:46 am )

    50000 80000 abaad yu abahyum be humuusiig huurch ba teren dorbol tetgeber nemeh heregtei humuusiin amijirgaa asar muu bga

antalya rent a car