Сүүлийн үед архинд хордож амиа алдах харамсалтай хэргүүд ар араасаа гарсаар байна. Гэвч хамгийн гол нь архинд биш метилийн спиртэнд хордож амиа алдсан золгүй хэргүүд гарлаа. Хамгийн сүүлд гэхэд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт таван иргэн “Гайхмаараа” шил арчигч ууж хордож амиа алдсан хэрэг гарсан. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр архинд биш метилийн спиртэнд хордож амиа алдсан гэх дүгнэлтийг гаргасан байгаа. Тэгвэл таван хүн амиа алдсан өдрүүдэд Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан бөгөөд архи согтууруулах ундаа зарж борлуулах үйлчлэхгүй байх хоригийг тавьсан юм.
Харин энэ хугацаанд архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, хордлогын шинжтэй 96 хүнд эмнэлгийн тусламж үзүүлсэн байна.
Дашрамд дуулгахад, манай улсын иргэдийн архины хэрэглээ хэт өндөр байна. 15-аас дээш настай нэг хүнд жилд 9,2 литр согтууруулах ундаа, өдөрт 18,9 грамм архи ногдож буй. 2012-2014 онд архинд донтох эмгэг хоёр дахин нэмэгдсэн. Жилд 117 мянган хүнийг албадан эмчилж буй нь согтууруулах ундааны хэрэглээ өндөр төдийгүй хэтрүүлэн уух дадал тогтсныг илтгэж байна.
Холбоотой мэдээ
-
Anonymous (January 25, 2017 10:58:37 am )
horig tawisan udruuded delguuriin hudaldagch ni zahialgaar hurgelt hiigeed bn gsn shu bayngol duuregt!!!!
1 Comment