
2015 оны 12 сарын 11-нд “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал, хөдөлмөрийн баатар Ш.Отгонбилэгийн хүү, УИХ-ын гишүүн О.Содбилэг өөрийн facebook хуудастаа нэгэн ноцтой зүйлийг бичсэн билээ. Тодруулбал тэрээр : “Залуучуудаа, Надад та бүхний дэмжлэг, туслалцаа, share хэрэгтэй байна. Хэдэн сарын өмнө нэгэн нөлөө бүхий хүн намайг дуудаж,Монгол улсын хөдөлмөрийн баатар, шинжлэх ухааны доктор,УИХ-ын гишүүн агсан, бурхан болж одсон аавыг минь өөрийгөө хамгаалж үг хэлэхгүй учраас С.Зоригийн хэрэгт холбож,өөрийн малчин ба тогоочоороо С.Зориг агсныг захиалгаар алуулсан гэсэн улс төрийн зорилготой зохиол бичигдэж,аавыг минь дахин хэлмэгдүүлэх гэж байна гэж хэлсэн. Монголоо гэсэн сэтгэлтэй, хоёулаа учир битүүлгээр нас барсан энэ хоёр хүнийг хооронд нь холбох юм гэнэ. Холбох сэжүүрээ ч олсон юм гэнэ...” гэсэн юм. Үнэхээр ч үүнээс хойш С.Зоригийг хөнөөсөн хэрэг шуударч, улмаар шүүх иргэн Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт хүний амь насыг захиалгаар, онц хэрцгийгээр хөнөөсөн гэж үзэн, ялласан билээ.
Гэвч энэ бүх үйл явц өрнөж байх үед УИХ-ын гишүүн Отгонбилэгийн Содбилэг яллагдагчдийг өмөөрч, ганц ч үг дуугаралгүй огт чимээгүй болсон юм. Харин УЕПГ-аас С.Зориг агсны амийг хөнөөх захиалга өгсөн этгээдийг илрүүлэх, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах ажлын хэсгийг байгуулахтай зэрэгцэн, Ш.Отгонбилэг агсны найзуудын эзэмшлийн хэвлэлүүдээр Ш.Отгонбилэгийн үйл хэргийг сайн талаас нь харуулсан баримтат нэвтрүүлгүүд цацагдаж эхлэв. С.Зоригийг хөнөөсөн гэх хэрэг үүсэх үед нэг шуугиантай мэдэгдэл хийгээд л дахин энэ талаар дурьдалгүй чимээгүй болсон Отгонбилэгийн Содбилэг уг хэргийн захиалагчдыг яллах шүүх хурал эхлэх үед л дахин дуугарч магадгүй юм. Юутай ч тэрээр одоо бол С.Зоригийг хөнөөсөн хэргийн тухай асуусан хэвлэлийнхнээс дөлж, чимээгүй байхыг илүүд үзэж буй бололтой.
П.Энхмандах
Холбоотой мэдээ
-
ИРГЭН (January 24, 2017 11:25:34 am )
НО БАЙГАА БОЛООД Л МОНГОЛЫН ЦАГДАА СЭЖҮҮР ГАРГАСАН БАЙЖ Л ТААРАХ БИЗ ДЭЭ. ХЭРВЭЭ НАМД ҮЙЛЧЛЭЭД БУРУУ ЗӨРҮҮ ШИЙДВЭР ГАРГАСАН БАЙВАЛ ЦАГ НЬ ИРЭХЭЭР ТЭДГЭЭР ХҮМҮҮС ЯЛЛАГДАГЧДААР ТАТАГДАХ НЬ ГАРЦААГҮЙ ШҮҮ.ТИЙМЭЭС ҮНЭНЭЭР НЬ Л ШҮҮГЭЭРЭЙ.
-
Anonymous (January 24, 2017 1:50:07 pm )
Ene xergiig murduj bsan tsagdaagiin axmad xoshuuch prokuror geed 10 garui xun uchir bituuleg baidlaar nas barsan baixad guitsetgegch ni geed iim 3 yadarsan malchin nogoochin unuudur amid baij bx bolomj bii yu.
-
-
алзахгүй (January 24, 2017 9:10:18 pm )
Манай цагдаа нэр мундаг шүү баталгаатай сэжүүр атгасан л байгаа даа амжилт
3 Comments