Түлхүүр үг: Түвдизм, манжизм, зөвлөлт маягийн коммунизм, америк загварын капитализм.
Богд зонхавагийн шашинжуулал – Түвдизм
Их Төрөө булаалгасан боолчлол – Манжизм
Октябрийн Коммунист үзэлтэн – СССРизм
Ардчилсан Либерал хийрхэл – Америкизм
Өнөөгийн Монгол орны зүдүү ядуу нүүр царай харь гүрнүүдийн талцуулан тамирдуулах бодлогын уршиг, элдэв олон “бэлэг үзэл” ИЗМ- үүдэд хэтэрхий оосорлогдон орооцолдсоны балаг.
Нэгэнт газар нутгаа алдан жижигэрч, хүн ам нь цөөдсөн оронд хамгийн гол гамшиг олон изм-д хуваагдан тартагтаа тултал туйлширдаг гутамшиг одоо ч үргэлжилсээр. Түүнийг нүүдэлч малч дээдэс маань аль эрт ухаарч “үзлийн þм” гэж жигшин харийн үзэл манайд хогийн, хөгийн þм болж хувирна гэж зэвүүцдэг байж. Гэтэл тэнэгхэн хойч үе нь хамгийн туйлширмал нэгэн үзүүрийг шүүрэн авч бусдаа хоцрогдсон хуучинсгаар нь доромжлон дуудаж өөрсдийгөө хамгийн зөв зам номоор оруулах шинэ толгойнууд гэж мугуйдлан тэрсэл хагаралд автсаар. Монголчуудын ертөнцийг харах ухааны мэлмийг түвдизм-хялар, манжизм-сөлөр, коммунизм-долир, либерализм-харалган болгожээ.
Монголчуудын төрөлх мөн чанар өдрөөс өдөрт устан мөхсөөр, бөхсөөр. Бид шороон будгийн зурганд сөгдөн сунаж ламд мөргөж номхорсон Бид шорон гяндан гээчийг үзээд манжид бөхөлзөж долигонож шагнуулсан Бид хэлмэгдэл шийтгэлээс эмээж амаа үдүүлэн коммунист болсон Бид шударга байцгаах хувьсгал хийгээд шулам чөтгөрүүдэд баригдсан Монголоороо байхыг тэд хоцрогдол мунхаглал гэж шоолдог… Монголчууд өөрсдийн ухаан эрдмээрээ хөгжин мандах, дэвшин бадрах арга замыг өөрсдөө сүүлийн 400 жил ер хичээсэнгүй…
Гаднын онолоос гайгүй дөнгүүрийг нь өлгөн авч хөгжил (хүний хөгжил хөгжөөн), дэвшил (нийгмийн ахиц явц ухрал), дэгжил (Байгалын дэгжил)-дээ нэмэрлэхийн оронд хий үзэл, үзэл суртлыг нь даган хөөрцөглөсөн хөнгөн толгойтнууд болж хүчирхэг их Монголоо хөлдөө чирч байна бид… Энэ хэдхэн жилийн дотор Монголчуудын төрөлх ааш авирыг Түвдизм – хүлцэнгүй дорой, амьдрал мэдэхгүй Манжизм – бялдууч долигонуур, ард олноо үзэхгүй Коммунизм- мэдэмхэй хянуур , хоосон онолын албархаг Либерализм – хүний мүсгүй, увайгүй шуналаас өөр юмгүй болгочихлоо.
Уг нь шашинслаараа холбоотон Түвд – Энэтхэг, ууслаараа нэг Манж, Нангиад, бүтэц бүрэлдэхүүнээрээ Орос Зөвлөлт аль нь ч бүгд Монголын эрхшээлд байж төр гүрний түүхээ эхлүүлсэн улс орнууд юм. Гэтэл бид Мотүма Кокапчууд болчихож. Аль алинд нь одоо ч дагаж далдаганагсад элбэг байгаа гэсэн үг. Жишээ нь лам нар Монголоо гэхээсээ Далай ламаа гэнэ. Гэтэл Далай лам гэх цол нь Монголын нэгэн ноёны тэднийг захирах гэсэн заль хуурамч цол байсан хэрэг. Харин гадаад хүнд тийм зэрэг цол олгох “анхан шатны мэдлэг”, шашныг гадарлах үнэлэмж ч Алтан хан ноёнд байсангүй билээ.
Түвд зөвхөн Чингис хааны хөлд биш хожим нь Чоросын ноён Төрбайх (Түвдийн гүүш хаан) -ын хөлд 160 шахам жил нухлагдсан тул Гүүш хааныг “Монголын агуу их эзэн хаан” хэмээн Чингис хаантай адилтган түүхчилдэг, Гүүш хаан анх Түвдийн шинэ жилийг ёслож өөрсдийн шинэлэлтээ шилжүүлсэн гэдэг нь яах аргагүй эзлэгдсэн улсынхаа ёсыг хүндлэсэн Эзэн хаан хүний шийд байлаа. Үүнийг дурсахын учир энэ тохиолдлыг хожмын гэнэн түүхчид, шашны урвуулах үзэлт сударчид түүнийг Чингис хаан мэтээр мушгих болсонд билээ.
Оросын түүхэнд “Бид Монголын буулганд 500 жил оршсон” гэж тэмдэглэдэг. Манж (Зүрчин), Нангиад (хятад) нар ч Хубилайн улсын үргэлжлэл тасархайнууд гэдэгтэй маргах хүн үгүй. Гэтэл эргээд тэдэнд уусч уруулж хэрчүүлсэн нь үзэл гэх өнгөц үзэгдэл бодол, өмч шан гэх шуналын хорлонтой хорсолтой цаламд оосорлогдсон зарим Монголчуудын хар балаг, хор уршиг болжээ.
“Н.Нагаанбуу агсан, Т.Баярхүү нарын “Монгол ухаан есөн эрдэм” номноос… ”
Холбоотой мэдээ
Comments are closed.