Булган аймгийн Рашаант сумын нутаг дэвсгэрт зам тээврийн ноцтой осол гарч, гурван хүн амиа алдсан хэрэг өчигдөр гарчээ. Тодруулбал, Тус сумын нутаг дэвсгэр дэх “Тээг толгой” гэх газарт амины “Toyota Estima” маркийн автомашин, “Daewoo Ultranovus”, “Lexus 570” маркийн автомашинтай мөргөлдөж, улмаар циркийн жүжигчид амиа алдсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр тэд зургуулаа Баянхонгор аймагт урилгаар тоглолт хийхээр явж байсан бөгөөд алиалагч Н.Баасанжаргал, илбэчин М.Гантулга болон жонглёрчин Б.Идэр нар ослын улмаас газар дээрээ амьсгал хураасан байна.
Харин гэмтэж, бэртсэн гурван жүжигчний нэг нь биеийн байдал хүнд байгаа ажээ. Тэднийг өнөөдөр Рашаант сумын эмнэлгээс ГССҮТ-д хүргэжээ.
Ослын шалтгааныг Булган аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна.
Эх сурвалжийн ярьснаар, “Тэдний явж байх замд шөнө ачааны машин гэрлээ унтраасан зогсож байсан. Түүнийг тойрч зам руу орох гэтэл урдаас нь жийп машин гарч ирэн хоёр талаасаа мөргөлдөж, осол гарсан” бололтой. Үнэхээр харамсалтай дөнгөж 25-30 орчим насны залуус байсан юм.
Гурван жүжигчний ойр дотны найз нөхөд, гэр бүлийнхэн болон циркийн уран бүтээлчид цахим ертөнцөөр дамжуулан эмгэнэл илэрхийлсээр байна.
Хэргийн газар дээрх дүр зураг
Б.Алтанхуяг
Эх сурвалж: Монцамэ
Холбоотой мэдээ
-
ХАРАМСАЛ (January 23, 2017 10:50:16 am )
ЯМАР ХАРАМСАЛТАЙ ВЭ МОНГОЛЧУУД БИД МАШИН УНАЖ СУРААД ИХ УДААГҮЙ ХЭДХЭН ЖИЛ Л БОЛЖ БАЙНА ЭНЭ ЯНЗААРАА МАШИНАА СОЕЛТОЙ УНАЖ СУРАХ ХҮРТЛЭЭ ИХ Л УДАХ БАЙХ ДАА
-
хүннү (January 23, 2017 11:21:55 am )
Буруу рультэйн гай нэгээр нэмэгдэж 3 хүн үхэжээ.
-
Anonymous (January 23, 2017 1:50:18 pm )
Үгүй дээ 100% жолоочийн буруу
-
Монгу (January 23, 2017 8:07:14 pm )
Хунну та хуний ухлээр дэндуу барьцаалж, хун чанаргуй зан гаргалгуй, ядаж эмгэнэл илэрхийлээч, жолоо барьдаг хун бугд Тань шиГ увайгуй уг хэлдгуй юм даа
-
-
-
zochin (January 23, 2017 3:40:38 pm )
unentei negdekh tsag bolson buruu zuv ruliteidee bish ug joloochiig beldej bgaa joloonii kursuudiig shudargaar attestachlakh tsag boljee denduu mungu huuj bna osold orj bui humuusiin buruu bish surgaltandaa bna gol ni jolooch bolokh khugatsaag sungaj chadvarlag humuusiig beldej bmaar bnadaa kharamsaltai l bna
-
Munkh (January 24, 2017 2:30:58 am )
Achaanii mashin zamaas garch zogsoh shaardlagatai.
-
Т (January 24, 2017 10:04:16 am )
Хайран сайхан залуус! Хот дотор замын ачаалал ихтэй давхиж болдоггүй болохоор хөдөөгийн замд гараад давхиад байх юмаа!!! Хурд осол хоёр шууд хамааралтай. Хөвсгөлд амрах гэж давхиад л аваар хийнэ. Дандаа л олуулаа явж байдаг. Манайд хурдны зам байхгүй! Амь нас эрүүл мэнд нь өөрсдийх нь гарт байна гэдгийг яаж ойлгуулая дааа!!!
7 Comments