УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайгийн гэрт дахин хулгай оржээ. Тодруулбал, энэ сарын 19-нд Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах гэрт нь хулгай орсон байна. Энэ удаад хулгайч нар түүний гэрээс олон тооны мөнгөн аяга, эхнэрийнх нь үнэт зүйлсийг хулгайлсан аж.
Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж эхэлжээ.
Мөн өмнө нь хулгайд алдсан бурхадыг цагдаагийнхан шуурхай ажиллан илрүүлсэн байна. Хэргийг эрхэлсэн ажилгүй Э, Г гэх этгээдүүд үйлдсэн болох нь тогтоогдсон аж.
Үүнтэй холбогдуулан өнгөрсөн бямба гаригт УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст очин хулгайд алдсан эд зүйлсээ мөн эсэхтэй танилцсан юм.
Холбоотой мэдээ
-
ИРГЭН (January 23, 2017 10:05:12 am )
САЙН ЭРС БАЙНА.ТӨРӨӨС ТӨРСӨН ХУЛГАЙЧУУДААС ХУСЧ Л БАЙХ ХЭРЭГТЭЙ.ТЭРНИЙ ХӨРӨНГӨ БИШ АРД ТҮМНИЙ ХӨРӨНГӨ БАЙГАА БАЙХ ШҮҮ.МУУ ӨӨДГҮЙ АЙМХАЙ ХУЛЧГАР ХУЛГАЙЧУУД ЯДУУ ЯДАРСАН НЭГНЭЭС ХУЛГАЙЛДАГ БОЛ САЙН ХУЛГАЙЧУУД БАЯЧУУДРУУ ЯВАГ НЬ ХАРАГДАЖ БАЙНА.ЯДУУЧУУДААС ХУЛГАЙЛЖ ШОРОНД ОРСОН ХУЛГАЙЧУУДЫГ ШОРОНД НУХАХ ХЭРЭГТЭЙ.ДАХИН ГАРЧ ИРЭХГҮЙ БОЛГОВОЛ НЭГ Ч ГЭСЭН ЯДУУ АЙЛ ӨРХ ХЭВИЙН АМЬДРАХ БАЙХ ШҮҮ.
-
САНАЛ (January 23, 2017 10:28:42 am )
ҮХЭЖ БАЙСАН СОЛОНГОС Л ГЭСЭН ҮҮ ӨЧИГДӨР ТВ-Р
-
цочин (January 23, 2017 11:00:17 am )
хулгайчыг өмөөрөөд байхдаа ядаг байна маргааш өөрын чинь гэрыг ухан шүү
-
цочин (January 23, 2017 11:09:56 am )
хулгайчыг өмөөрөөд байхдаа ядаг байна маргааш өөрын чинь гэрыг ухан шүү Гүндалай төрөд байсан бол одоо энэ ямарч хэргүй хэдэн зарим хүмүүс байна эд нараас арай дээр үгээ зоргтой хэлнэ ард түмнии төлөө олгтой дугарч чадна Гүндалай сайн тордоод өгөх юм бол ард түмнии төлөө биеээрээ хамгаалж чадахал аавиин хүү даанч манай монгол чууд нэгныгээ өөдөнө бараа харуулахгүй юм Гүндлай бол эх орны хүү төрд ажилах юм бол бидны төлөө юм хиихэл хүүхэд байгаа
-
Зочин (January 23, 2017 11:46:15 am )
Хулгайч нарын ухамсар өндөр болсон бна. Төрөөс хулгай хийж өөрсдийгөө баян гээд байгаа хүмүүсийн юмыг хулгай хийсэн нь сайн үлгэр жишээ. Ядарсан олон түмэнд тарааж өг, эсвэл УЛСЫН ОРЛОГО болгох хэрэгтэй. Ийм хүмүүсийг шийтгэх хэрэггүй. Нүгэл нүдээрээ гарч байна.
-
Иргэн (January 23, 2017 5:16:44 pm )
Зөв байна, хулгайлж авсан зүйл алга болох жамтай.
-
Иргэн (January 23, 2017 5:18:02 pm )
Монголын ард иргэдийн ихэнх нь том хулгайчид авах зүйл байхгүй, ариун цагаан хөдөлмөрөөр авсан аяга таваг хэн тоохов.
-
ЗОЧИН:АЛТАНСҮХ (January 23, 2017 10:00:00 pm )
Солонгосын хулгайч манайд улсад орж ирсэнийг хил гаалийнхан мэдэхгүй байгаа юм уу.
8 Comments