antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 20, 2017 5 comments

Арьс, ширний алдагдсан орон зай

нийтлэсэн Admin
zzzzzzzz
Монгол улс 2016 онд 61 сая 520 мянган толгой мал тоолууллаа гэсэн урьдчилсан дүн гарсан. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ)-аас хийсэн судалгаанд Монгол улс нийт малынхаа тоогоор дэлхий нийтэд  дээгүүрт  ордог,  нэг хүнд ногдох малын тоогоороо ч  толгой цохидог хэмээн дурьдагджээ.
Тус байгууллагын гаргасан судалгаагаар бол Монгол улсад жилд 8 сая 279 мянган арьс шир гардаг. Энэ үзүүлэлтээр дэлхийн хэмжээнд 34-т жагсчээ. Монгол улс дээрх хэмжээний арьс, ширийг бүрэн хэмжээгээр цуглуулж түүхийгээр нь экспортолж чадвал жилд 3,2 сая ам. доллар олох боломжтой. Гэвч ийм экспорт хийж чаддаггүй тул манай улс дэлхий нийтэд түүхий арьс, шир экспортолдог орнуудын дунд  эзлэх байр суурьгүй явдаг.
Улсын хэмжээнд сүүлийн жилүүдэд малын тоо,толгой өсч байгаа боловч малын түүхий эд,  арьс, ширний экспортоор мөнгө олох боломж Монголчуудад алга байна.
Монгол улс 1990 онд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас татгалзаж, зах зээлийн эдийн засагт шилжин орохдоо тухайн нийгмийнхээ арьс, шир боловсруулдаг дэд бүтцийг устгасантай үүнийг холбон тайлбарлаж болно.
Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай байх үед мал улсын мэдлийн өмч байлаа. Тэр үед улсын хэмжээнд малын тоо, толгой жилд 23,5- 25 саяын байсан. Найман сая гаруй төл жилд хүлээн авдаг.  Хоёр сая орчим мал хөлөөр нь ОХУ-д гаргадаг, улсын хэмжээнд бэлтгэгдсэн таван сая арьс, ширийг бүрэн боловсруулж нэмүү өртөг шингээн  бэлэн бүтээгдэхүүн болгож, ОХУ, европын зах зээлд нийлүүлдэг байв.
Арьс, ширийг анхан шатны боловсруулалтын үйлдвэрээс хонь, ямааны арьсыг Шевро, Шевретийн үйлдвэрүүдэд нийлүүлдэг.Тэндээсээ савхин эдлэл, эцсийн  бүтээгдэхүүн болж экспортод гардаг, үхэр, адууны ширийг Том ширний үйлдвэрт боловсруулж цааш үргэлжлэн савхи,  шир болгон эцсийн бүтээгдэхүүн савхин дээл, хүрэм, гутал болон хүний хэрэгцээг хангаж, бэлэн мөнгө болж байсныг дурдууштай.
Тэр үеийн арьс, ширний боловсруулалт нь  анхан шатны үйлдвэрээс, Эрдэм шинжилгээ туршилтын үйлдвэр хүртэл үргэлжилдэг өргөн бүтэцтэй байжээ.
Нийгмийн тодорхой хэсэг буюу Аж үйлдэрийн комбинат байгуулагдсан 1934 оноос Арьс, ширний анхан шатны боловсруулалтын үйлдвэр ашиглалтад орсон 1980 оны хооронд энэ бүтэц бүрдэж бий болсон юм.
Арьс ширний анхан шатны боловсруулалтын үйлдвэр гэдэг маань өнөөдрийн “Мишээл экспо” төв шүүдээ. Тэгэхээр үйлдвэрийн газрыг худалдааны төв болгож үйлдвэрлэлийн түвшнээс бид ухарч, арьс, ширний хувьд үйлдвэрлэгчээс хэрэглэгч орон болсон. Тухайн үед арьс, шир боловсруулах үеийн шат, дамжлага бүтцийн талаар цухас дурьдахад ийм байна.
Том газар нутагтай хүн ам сийрэг манай улсын хувьд түүхий эдээ бэлтгэдэг бүтэцтэй байлаа. Тухайлбал түүхий арьс, шир бэлтгэдэг Худалдаа бэлтгэлийн анги  сум бүрт байсан. Нэг үгээр хэлбэл арьс, шир айлын гаднаас сумын худалдаа бэлтгэлийн ангид очдог. Тэндээсээ тээвэрлэгдэн арьс, ширний анхан шатны боловсруулалтын үйлдвэрт хүрдэг.
Ийм энгийн сүлжээ байсан билээ. Түүхий арьс, шир бэлтгэлийн энэ тогтолцоо байхгүй болсноор  жилд гардаг 8 сая гаруй арьс, ширийг нэг цонхоор  экспортлож жилд  3,2 сая ам доллар олох боломж манай улсад байхгүй байна.
Зах зээлийн эдийн засагт шилжсэн 27 жилийн хугацаанд, түүндээ тохирсон түүхий эд бэлтгэлийн болон арьс, шир боловсруулалтын тогтолцоог бий болгож чадсангүй. Ийм учраас түүхий эд бэлтгэл, арьс, ширний боловсруулалт, савхи эцсийн бэлэн бүтээгдэхүүн болгох маш том хоосон орон зай бий болчихжээ. Энэ орон зайг нөхөхгүйгээр буянт малынхаа ашиг шимийг монголчууд бүрэн дүүрэн хүртэж чадахгүй байна. Энэ бол нэн даруй бидний нөхөх ёстой орон зай болов уу.
Одоогоор Хөдөө аж ахуйн бирж ажиллаж байгаа гэх боловч хөлөө олоогүй, ажил нь цэгцрээгүй. Зөвхөн малчдын ноосны урамшууллыг замаас нь зуучилдаг нэг үгээр хэлбэл малын түүхий эдийн ченжүүдтэй ижил үүрэг гүйцэтгэдэг болсон. Хөдөө аж ахуйн бирж сум бүрт анхан шатны нэгжгүй, байгаа цөөн нь малчдад хүрч ажиллаж чаддагүйгээс ченжүүдтэй өрсөлдөх ч боломжгүй болоод байгаа юм.
Тоймч Г.Эрдэнэбат
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Anonymous (January 20, 2017 2:05:34 pm )

    Соц нийгмийн үед 1934 онд аж үйлдвэрийн орон болж эхлээд 1990 оны үед арьс ширний үйлдвэрүүд ид хөгжиж арьс ширний чанарыг мал нядалгаанаас эхэлж эцсийн бүтээгдэхүүн болтол нарийн хяналт тавьж олон мэргэжилтэнг гадаад дотоодод бэлтгэж томоохон үйлдвэрүүдийг барьж байгуулан маш сайхан хөгжиж байлаа. Даанч харамсалтай. Одоо дахиад эхнээсээ эхлэх юм уу. Арьс шир боловсруулах үйл ажиллагаа амархан биш. Химийн процесс, физик механикийн процесс явагдана. Энэ бүхэнд мэргэжлийн инженер, мэргэжилтэй ажилчид байна уу? Дэндүү нураачихжээ.

    • Зочин (January 20, 2017 5:22:43 pm )

      Хувьчлал нэрийн дор луйвардаад авсан хүмүүс нь үйлдвэр ажиллуулах чадваргүй наймаачид байсан учраас тоног төхөөрөмжүүдийг нь Эрээн рүү зөөж барилгыг нь түрээсэлсэн шүү дээ. Гутлын үйлдвэрийг Батбаяр, Төмөр гэдэг нөхдүүд яг ингэж дуусгасан.
      Одоо дахин босгож чадахгүй байх. Технологийг нь Монголын нөхцөлд тохируулахад урт хугацаа шаарддаг юм. Үйлдвэр байгуулах гэдэг чинь хэдэн машин, тоног төхөөрөмж авчирч суурилуулахыг хэлдэггүй. Сайн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд мэргэжилтэй ажилчид, туршлагатай инженерүүд хэрэгтэй.

  • zochin (January 20, 2017 3:47:01 pm )

    ars shir bolovsruulah ,himiin hor heregleh tohioldold tomhon hot suurin gazart bol demii.holhon hotoos gadna hun amidardaggui tiim gazruudad usnaas hol baiguulamj bariad hunee zooj ochidog zereg ,baihaar shiidverlevel deer ym.ene ih maltai uls bolovsruulah uildver bol zailshgui heregtei.

    • zochin (January 22, 2017 12:21:10 am )

      Mash zuv,

  • Bazar (January 22, 2017 12:52:41 pm )

    Ардчилалын жилүүдэд xөнгөн үйлдвэрийн салбар хамгийн их хэлмэгджээ. Эндээс арьс ширний
    салбар бүрч илүү. Бид дөнгөж үйлдвэрүүдээ бие дааж ажиллуулж чадаxтайгаа болж,xонины
    зөөлөн савьxи боловсруулан гаргаж байтал ийм болсондгоо. Xэдэн годронгийнxоо арьсийг яаж
    зөөлрүүлэxээ мэдэxгүй, гутал xийxээс xэтрэхгүй байж байтал Ж ба М гэж орчин үеийн xувийн
    үйлдвэр ямааны зөөлөн савьxи гаргаад орxив. Түүнд нь Бенз машины үйлдвэр xүртэл суудлын
    бүрээсний захиалга ирүүлтэл арьсний xачиг xувалзний гэмтлээс болоод болсонгүй. Ингэж байтал
    ардчилсан шинэ засаг юун үндэсний үйлдвэрээ дэмжих байxав xэсэг наймаачид Урд Со-гоос
    гологдол савьxи зөөж xямд зараад энэ талын үйлдвэрүүд xаагдаж байр савыг нь эрx мэдэлт
    xоосон толгойтнууд үнэгүйдүүлэн xувааж идэx ажилдаа xамцуй шамлан оровдоо. Одоо тэд юу
    үйлдвэрлэж байгааг xардаа. Амьд сэрүүн байгаа аxмадуудаас асуугаарай. Тэнгэрийн орноос
    АҮК-н анxны xөдөлмөрийн баатар шарав гуай xарж байгаа даа. Цаашдаа ийм төрлийн xувийн
    үйлдвэрийг багавтар хүчин чадалтайгаар баруун,зүүн,төвийн бүсүүдэд цэвэрлэх байгууламж-
    тайгаар бариx xэрэгтэй юмдаа. Женко Баттулгыг Баянxонгорт , Наранxүүг Дундговьд, анxны
    ерөнxийлөгч О-г Дорнотод нэг нэгийг бариад өгөөч гэвэл xуцваа чи муу гэx юм болов уу.
    Малаа эрүүлжүүлж, xүн амаа эрлийзжүүлэxгүй байвал,бид чинь таван эрдэнэ сүрэг налайсан
    нүд алдам уудам Эx Орондоо уужим тайван жаргахгүй гээд яаx юм. Малынxаа ашиг шимийг
    аваxгүй,арьс ширийг боловсруулахгүй амьдаар нь гаргаад залхуураад байвал олон жилийн өмнө
    Орос аxынтай xийсэн наймаа шиг л юм болно биздээ.

antalya rent a car