antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 19, 2017 8 comments

“Эрдэнэт” үйлдвэрийг залилсан этгээдийг шийтгэжээ

нийтлэсэн Admin

olloo_mn_1467335267_2antirco7dv99do5634kev05e2

“Эрдэнэт” үйлдвэрийг саалийн үнээ гэж хэлж ярьсаар байгаад хэвшил болчихсон шахуу. Тэгвэл саалийн үнээг залилсан гэх хэргийн мэдээлэл гарах боллоо. “Баруун бүсийн босоо тэнхлэгийн төмөр зам” ХХК-ийн захирал Л.Рагчаасүрэн, уулын инженер Д.Баярсайхан нар өнгөрсөн оны нэгдүгээр сарын 12-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай “Trimble R10 Model 00” загварын хоёр ширхэг багажийг хоёр сарын хугацаагаар түрээслэн ажиллуулах гэрээ байгуулжээ. Гэтэл тэд түрээслэх гэрээ байгуулснаа мартаад, гэрээний хугацаа нь дууссан ч багажийг цааш нь өөр байгууллагад худалдан борлуулжээ. Тэгэхээр тун том толгой гаргацгаасан байгаа биз.

“Баруун бүсийн босоо тэнхлэгийн төмөр зам” ХХК нь баруун бүсийн таван аймгийг төмөр замаар холбох төсөл дээр төмөр замын хэмжилт хийнэ гэж  Хамтран ажиллах түрээсийн гэрээ байгуулж багажийг авчээ. Улмаар  Л.Рагчаасүрэн нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас авсан хоёр багажаа цааш “М-ЭЙ-Жи” ХХК-д 52 000 000 төгрөгөөр зарсан байна. Гол нь тэд сул талыг ашиглажээ. Юу гэхээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-  хоёр багажийг баталгаажуулж, бүртгүүлж амжаагүй байсан юм байна. Нэг нь тус үйлдвэрийн Геологи хайгуулын ангид, нөгөө нь инженер зураг төслийн төвд байжээ.  Дээрх хоёр хүний худалдан борлуулчихсан “Trimble R10 Model 00” загварын багажийг 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 86790 ам.доллараар худалдаж авсан байдаг аж.

 “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас  хуулийн байгууллагад хандсанаар  хэрэгт холбогдогчдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.    Түүнчлэн Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-д зааснаар шүүгдэгч нарыг 2015 оны 01 сарын 12-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай “Trimble R10 Model 00” загварын хоёр ширхэг багажийг хоёр сарын хугацаагаар түрээслэн ажиллуулахаар гэрээ байгуулсан. Улмаар “Их хаадын хишиг” ХХК-д зарж борлуулан гэрээгээр халхавчлан залилан мэхэлж, 160 000 000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг буруутган шалгажээ.

За харин хэд хоногийн өмнө  Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Л.Рагчаасүрэн, Д.Баярсайхан нарт холбогдох хэргийг нээлттэй шүүн хэлэлцжээ.Шүүх хуралдаанаас Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дугаар зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1-д зааснаар Орхон аймгийн Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Баярсайханд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35.6-д заасныг журамлан тусгай ангийн 148.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан бол шүүгдэгч Лхагваагийн Рагчаасүрэнг бусдын итгэмжлэн өгсөн эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Улмаар түүний өмчлөлийн хөрөнгүүдийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар 160 000 000 (нэг зуун жаран сая) төгрөг гаргуулж, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д олгох шийдвэр гарсан байна.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • zochin (January 19, 2017 10:56:47 am )

    hergiig heregsehgvi bolgoson gehiin uu gesen vg be ingeed l alban tushaala ashiglaad hereg hiigeed bj bno gesen vg vv

  • Улс тор судлаач. (January 19, 2017 11:17:05 am )

    Ч.Сайханбилэг нь бусадтай хамтарч Эрдэнэтийн 49 хувийг хууль зорчиж, хувийн компаниар дамжуулж, хувьдаа авсан тул одоо яриад суугаад байх биш, энэ хулгайчуудаас омч оо авах хэрэгтэй байна шуу дээ. Ч.Сайханбилэг нь дунд сургуульд байхдаа л улаан буч зуусэн, багшийн омно худал хэнхэг цариалж “Сайн” сурагч болж харагддаг, сурагчид дотроо нэр хунд муутай, багш нараар дандаа дунгээ засуулж явдаг сурлага тааруу, охидууд голцуу хуухдуудтэй найзалддаг, сонин хуу байсан шуу дээ. Дунд сургуулиа тогсоод математик, физик, хими гэх мэт шинжлэх ухааны мэдлэг шаарддаггуй, тодорхой мэргэжил олгодоггуй ч гэсэн хун амьтаны урьд хойно, худал унэн ярьж байгаад ХЯЛБАРХАН тогсчих Консомолийн сургуульд суралцах болсон юм. Зуныхаа амралтаар бага ч гэсэн монго олохын тулд “Найрамдал” зуслангийн багш нарыг “Аргалж” байгаад, жил бур 2 сар орчим “Уйлчлэгч, цэвэрлэгч”-ийн орон тоо дээр ч болов булгийн удирдагчаар ажилладаг байсан. Одоо тэр уеийн нэг ч багш, ажилтанг санадаггуй нь харамсалтай. Консомолийн сургууль тогсож ирээд “тэр сайн багш нарынхаа ач буянаар МХЗЭ-ийн Тов Хороонд ажилсан ч тун удахгуй С. Баярцогт, Г.Ганболд зэрэг ул бутэх нохдуудтэй нийлж МХЗЭ-ийн Тов Хорооны Еронхий нарийн бичгийн дарга н.Нарангэрэлийг огцруулж, МХЗЭ-ийн Тов Холбоог суйруулж, багш нарынхаа нуурийг улалзуулж явлаа. Дараа нь бараг уе мултарсан Б.Дэлгэрмаа гэдэг эмэгтэйтээ сужрээд л байсан, гэтэл нэг мэдсэн чинь тэр эмэгтэйгээрээ зуучлуулаад л Ардчилсан намд орсон доо. АН-д ормогцоо л Н.Алтанхуягийг тойгдож, тууний итгэлийг нь олж аваад л, мон ч олон жил сайд дарга хийсэн ч, сэтгэл нь ханахгуй даварч явсаар, эцэст нь Н.Алтанхуягийгаа Элбэгдоржтой хамтарч, МАН-тай нийлж ЕРОНХИЙ САЙДААС НЬ ОГЦРУУЛЖ , оронд нь оороо Еронхий сайд болж жинхэнэ “Тугжилдэнэ” гэдгийг узуулсэндээ. Ч.Сайханбилэг нь хамгийн суулчийн удаад Н.Алтанхуягийн ач буянаар намын жагсаалтаар УИХ-ын гишуун болж, тууний тусламжтайгаар ЗГХЭГ-ын дарга болж, Еронхий сайдын “Баруун гар болж ажиллаж байсан хирнээ л ийм ХОНШООРГУЙ ЗАГНАЖ байсан байна шуу дээ. Энэ нь хуний санаанд оромгуй энэ бух хулгай дээрмийг хийхийн тулд л хийсэн ХУН ЧАНАРГУЙ ХИЙСЭН УЙЛДЛИЙНХ НЬ НЭГ БАЙХ. Гэтэл Н.Алтанхуяг нь “Оорийг нь бусадтай нийлээд огцруулсныг мэдэхгуй” Сайханбилэгийг Амаржаргалтай нам дотроо Еронхий сайд болохоор орсолдоход нь бух чадлаараа дэмжээд ЕРОНХИЙ САЙД БОЛГОЖ байсныг нь бодоход унэхээр Монголчууд яасан итгэмтгий цайлган хумуус байдаг юм бэ? гэж боддог юмдаа. Ц.Элбэгдорж нь АН-ын даргын сонгуульд нэр дэвшиж байгаа 5 нэр дэвшигчийн н.Гантомор, н.Эрдэнэбат, С.Эрдэнэ, н.Батзандан нарыг нь ДЭМЖИЖ, эд нарын аль нэгийг нь АН-ын дарга БОЛГОЧИХООД бурэн эрхийн хугацаагаа дууссаны дараа нь Еронхийлогчийн сонгуульд АН-ын нэр дэвшигч нь ЯЛАГДАХАД нь “АН-ын даргад хариуцлага тооцож” байна гээд ООРОО АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА БОЛОХООР эд нарыг дэмжээд байгаа хэрэг л дээ. Одоогоор АН-ын даргыг сонгох сунгаанд Н.Алтанхуяг нь ХОЛ ТАСАРХАЙ ТУРУУЛЖ ЯВАА тул Ц.Элбэгдоржийн толовлогоог тасалдуулахад хургээд байна. Иймд ойрыг уед хэзээ ч буцаж ирэхээргуй АНУ руу БОЛОВСРОХООР явсан С.Баярцогтыгоо хуртэл дуудаж ирээд, Н.Алтанхуягийн эсрэг ажиллуулж байна л даа. Мон Ч.Сайханбилэг, Худалдаа Хогжлийн Банк, хамтарч хоронго монго идсэн МУДН фракцийн бух нохдууд болон Эрдэнэтийн 49 хувийг, хувийн компаиар дамжуулж, хамтран эзэмших болсон М.Энхболдын МАН-ыг хуртэл Н.Алтанхуягийн эсрэг ажиллуулахаар болсон байна шуу дээ. Одоо ЭНЭ ШУНАЛ ТАЧААЛДАА АВТАГДСАН НОХДУУДИЙГ “БУСАДААС ТУСГААРЛАЖ” БАЙГААД ШУУД ШАЛГАН ТОГТООЖ, ТОХИРОХ ХАРИУЦЛГЫГ НЬ ХУЛЭЭЛГЭХИЙГ ШУДАРГА МОНГОЛЧУУД НЬ ЭРХ БАРИГЧДААС ХУЛЭЭЖ БАЙНА ДАА. Хэрэв ТА БУХЭН АРГА ХЭМЖЭЭ АВЧ ЧАДАХГУЙ БОЛ, ТУН УДАХГУЙ АРД ТУМЭН ЧИНЬ ТА НАРЫГ ХАМТАД НЬ АРГА ХЭМЖЭЭ АВЧ, АЛДАГДСАН ЭРХЭЭ БУЦААГААД АВАХАД БЭЛЭН БАЙГАА ШУУ ДЭЭ.

  • Anonymous (January 19, 2017 11:27:51 am )

    “Эрдэнэт” үйлдвэрийг залилсан этгээдийг шийтгэжээ .“Эрдэнэт” үйлдвэрийг залгисан этгээдийг хэзээ шийтгэх вэ?

  • kk (January 19, 2017 11:47:30 am )

    hun chanar alga

  • Хуулийн зөвлөх (January 19, 2017 12:19:56 pm )

    Төлөг хулгайлсан хүн шоронгийн, төмөр зам хулгайлсан хүн төрийн ордын хаалга татдаг. Энэ бол Монголын бичигдээгүй хуулиудын нэг. Эрдэнэтээс багж хулгайлвал шоронд, Эрдэнэт үйлдвэрийг бүхэлд нь хулгайлвал ордонд.

  • Anonymous (January 19, 2017 5:49:06 pm )

    Эрдэнэтийн 49%ийг анх Оросын мафид ШОтгонбилэг НБагабанди тэргүүтэй МАХН-МАНыхан зарсан юм Тэхээр эхлээд тэдэнтэй хариуцлага тооцоё

  • xzcv (January 19, 2017 8:29:48 pm )

    http://Cash4Visits.com/ref
    endees herhen mungtui boloh malaar unshaarai

  • Zochin (January 20, 2017 11:28:32 am )

    Elbregdornj yavhiin we

antalya rent a car