antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 18, 2017 14 comments

Ч.Сайханбилэг ба С.Баярцогт

нийтлэсэн Admin

611980a01f7ebb78ec6c257e72ba46b5

Энэ хоёр эрхмийн өнгөрсөн цаг хугацаанд хашиж байсан албан тушаал, эрх мэдлээс нь харахад хоёулаа “амандаа алт зуугаад төрчихсөн” гэлтэй. Учир нь, тэдний аль аль нь парламентын гишүүн болсноосоо хойш улс төрийн өндөр албан тушаалыг хашиж байсан. Ингэхдээ аль ч Засгийн газрын үед аятайхан сууж байгаад албан тушаалын бялууг хүртчихдэг улстөрчид- 

Цагтаа улс төрийн өндөр албан тушаалыг хашиж, төрийн хувь заяаг зуралцаж явсан Ч.Сайханбилэг, С.Баярцогт хоёр өөр хоорондоо хэдхэн хоногийн зөрүүтэй хэвлэлд томоохон хэмжээний ярилцлага өглөө. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга асан С.Баярцогт өнгөрсөн долоо хоногт News.mn сайтад ярилцлага өгсөн бол Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг энэ долоо хоногт сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн бэлтгэн хүргэдэг “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцов. Мань хоёр намаа ээлжит сонгуульд ялагдал хүлээснээс хойш бүтэн зургаан сарын дараа ийнхүү зэрэг шахам хэвлэлд ярилцлага өгсөн нь хэн бүхний анхаарлыг эрхгүй татаж байна. Үнэндээ улс төрийн халуун тогоонд олон жил “чанагдсан”, дээр нь улс төрийн өндөр албан тушаалыг хашиж явсан дээрх хоёр эрхмийн амнаас унах үг бүр нь ганц улс төрийн хүрээнийхэн төдийгүй иргэдийн сонирхлыг ч ихэд татсан нь ойлгомжтой.

Учир нь, хэвлэлийнхний ховор зочид болоод байсан тэд намынхаа шинэчлэлээс авахуулаад “Эрдэнэт” үйлдвэр, “Оюу толгой”, “Хөгжлийн банк”-ыг тойрсон олон асуудлыг хөндлөө. Түүнчлэн нэгэн зэрэг Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зөв гэх утгатай зүйлийг хэлсэн нь яах аргагүй массын анхаарлыг татсан нь эргэлзээгүй.

С.Баярцогт: 1990 оноос хойш АН-ын ялагдал болгоныг дүгнээд үзэхэд бид эв нэгдэлгүй үедээ ялагддаг. АН хэзээ ялж байсан юм бэ гэвэл дандаа эв нэгдэлтэй байхдаа ялж байсан. Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахад “Энэ бол манай ялагдлын эхлэл шүү” гэдгийг би сануулж байсан. Олонх байж өөрийнхөө Засгийн газрыг бид өөрсдөө л огцруулсан шүү дээ. Одоо тэгээд хүмүүсийг төөрөгдүүлээд энэ бол Ч.Сайханбилэг, С.Баярцогт хоёроос болсон гэж зарим нэг хүн тайлбарлах гэж оролдож байна. Огцорсон хүн нь хүртэл өөрөө тэгж бодож байна. Хэн, хэн эсрэг санал өгсөн, хэн, хэн хуралдаа ирээгүй вэ гэдэг ил тод байсан

Ч.Сайханбилэг: АН-д ард түмэн дүнгээ тавьсан. Бидний эв нэгдэлгүй байдал ялагдалд хүргэсэн.

С.Баярцогт:  Мөнгө бол мөртэй. Алга болдоггүй л байхгүй юу. Авлига авах гэж байгаа бол хэзээ ч банкны дансаар, өөрийнхөө нэрээр авах хүн байх уу. Бүр гар хөлийн үсгээ зураад шүү. Хүмүүс чи тэр компаниа өөр хүний нэрээр байгуулчихгүй л гэж хэлдэг. Яах гэж. Би тэнд хууль бус, хулгайн мөнгө хийгээгүй. Надад итгээд өгсөн найз нарынхаа мөнгөөр эрсдэл хийж байгаа хүн өөрийнхөө нэр дээр л компани байгуулна биз дээ. Сул хэвтэж байгаа хүний мөнгийг би хэзээ ч авахгүй. Ээж, аав маань намайг ингэж хүмүүжүүлсэн. Тэр тусмаа улсын мөнгийг авахгүй. Хөлсөө дуслуулж, толгойгоо ажиллуулаад байхад би үргэлж мөнгөтэй байж чадна.

Ч.Сайханбилэг: Нэг хүний дансны асуудал биш. Хоёрдугаарт, С.Баярцогтын асуудлыг надад тайлбарлах эрх байхгүй. Би News.mn сайтад гарсан ярилцлагыг нь уншсан. Ойлгомжтой л юм ярьсан байна лээ. Тэр нь шаардлагагүй гэх юм бол та нэвтрүүлэгтэй уриад дахиад л асууна биз.

С.Баярцогт: Хоёр талтай асуудал. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа ард нийтээс чиглэл авах уу, эсвэл ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах уу гэсэн хоёр өөр ойлголт. Би бол ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэж үздэг. Тэгвэл парламентын утга алдагдана. Харин ийм чиглэлээр өөрчлөлт оруулах гэж байна гэж ард түмнээсээ асуух ёстой. Хуулийг төгс төгөлдөр болгоё гэвэл олон хүн хийдэггүй юм. Цөөн тооны мэргэжилтнүүд, улс төр судлаачид, улстөрчид сууж байгаад бодож боловсруулж, дуустал нь хийдэг зүйл л дээ.

Ч.Сайханбилэг: Төрийн албан тушаал хашиж жаргал, зовлонг нь үзсэн хүний хувьд нэг талд нь гаргах ёстой гэж бодож байна. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ гэх гурван институцын шийдвэр гаргах явцыг хурдлуулах шаардлагатай. Тиймээс МАН-ын 65 гишүүн зориглоод шаардлагатай бол Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Хэрэв тэгэх юм бол би хувь хүнийхээ үүднээс дэмжинэ.

С.Баярцогт: З.Энхболд яагаад над руу дайрсныг мэдэхгүй. С.Баярцогт, Ч.Сайханбилэг хоёр “Таван толгой”-г MCS-д өгөх гээд байсан гэсэн тайлбарыг хэлсэн байна лээ. Би бол З.Энхболдыг хэтэрхий гэнэн, харалган байна гэж харж байна. Түүний энэ бодол яг үнэндээ манай намын ялагдлын үндэс болсон шүү дээ.

Ч.Сайханбилэг: “Хөгжлийн банк”-аар дамжуулж тав, арван төгрөг идсэн асуудал гарсан эсэхийг мэдэхгүй. Түүнийгээ шалгаж, тогтооно л биз. Гэхдээ ингэснээрээ эдийн засгийн хямралыг шийдэхгүй. Дахин хөрөнгө босгох хэрэгтэй.

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга асан С.Баярцогт хоёрын хэвлэлд өгсөн ярилцлагаас онцлоход иймэрхүү. Үнэндээ энэ хоёр эрхмийн өнгөрсөн цаг хугацаанд хашиж байсан албан тушаал, эрх мэдлээс нь харахад хоёулаа “амандаа алт зуугаад төрчихсөн” гэлтэй. Учир нь, тэдний аль аль нь парламентын гишүүн болсноосоо хойш улс төрийн өндөр албан тушаалыг хашиж байсан. Ингэхдээ аль ч Засгийн газрын үед аятайхан сууж байгаад албан тушаалын бялууг хүртчихдэг улстөрчид. Хоёулаа УИХ-ын гишүүнээс эхлүүлээд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан. Үүгээр ч зогсохгүй нэг нь Ерөнхий сайдын албан тушаалыг хашиж байсан бол нөгөө нь УИХ-ын Дэд даргын суудалд хүртэл заларч явсан. Хар “нялх”-аасаа улс төр гэх хатуу тоглоомоор тоглож эхэлсэн гээд мань хоёрт ижил зүйл олон. Шуудхан хэлэхэд, тэдний улс төрийн карьер болон хувь заяа нь ижилхэн байж ч мэдэх юм. Өөрөөр хэлбэл, Ч.Сайханбилэг ч тэр, С.Баярцогт ч тэр өнөөдөр улс төрийн ямар нэгэн албан тушаалгүй ч нэрнийхээ өмнө тоолвол тоо томшгүй олон гуншинтай гарааны ижил түвшинд зогсож байна. Нөгөөтэйгүүр мань хоёрын улс төрийн карьер намынхаа их ялагдалтай хамт газар “уначихсан” дүр зураг ч бууж байна.

Эх сурвалж: Өглөөний сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

14 Comments

  • Naranjargal (January 18, 2017 1:55:25 pm )

    Mongol ulsaa etseg ehiinhee haluun tsus nulimsaar bosgoson smudraliig hudaldaad idsen ni eh etsgiinhee yas mahuig idsenees yalgaagyui luibarchid vhehed ch bagadana.Hoich ve oorsdiihhoo vr xvvhdiig ch.idsen aluurchud..

  • shuurga (January 18, 2017 1:59:12 pm )

    Bayartsogt ugaasaa celengiin xyjaagiin shees shvvdee.ard tvmen bvgd medne.

  • zq (January 18, 2017 2:55:55 pm )

    ene hoer hund yagaad hariutslaga tootsohgui baigaag awlagatai temtseh gazraas asuutsgaaya

  • жирийн гишүүн (January 18, 2017 2:56:49 pm )

    энэ хулгайч юу хуцаад бга луйварчин бэ? улсын мөнгийг хулгайлсан муу хар хужаа??? одоо бүүр бүлэг хулгайчаараа зурагтаар монголчуудыг доромжилж бна, тэр хулгайч нь энхтүвшин гэж,,,энэ баярцогт лаларыг шоронд нь хийгээчээ???? эсвэл шууд цаазал,,,,,,новш,,,,

  • Улс тор судлаач. (January 18, 2017 3:32:53 pm )

    Ч.Сайханбилэг нь дунд сургуульд байхдаа л улаан буч зуусэн, багшийн омно худал хэнхэг цариалж “Сайн” сурагч болж харагддаг, сурагчид дотроо нэр хунд муутай, багш нараар дандаа дунгээ засуулж явдаг сурлага тааруу, охидууд голцуу хуухдуудтэй найзалддаг, сонин хуу байсандаа. Дунд сургуулиа тогсоод математик, физик, хими гэх мэт шинжлэх ухааны мэдлэг шаарддаггуй, тодорхой мэргэжил олгодоггуй ч гэсэн хун амьтаны урьд хойно, худал унэн ярьж байгаад ХЯЛБАРХАН тогсчих Консомолийн сургуульд суралцах болсон юм. Зуныхаа амралтаар бага ч гэсэн монго олохын тулд “Найрамдал” зуслангийн багш нарыг “Хошигруулж” байгаад жил бур 2 сар орчим “Уйлчлэгч, цэвэрлэгч”-ийн орон тоо дээр булгийн удирдагчаар ажилладаг байсан. Одоо харамсалтай нь тэр уеийн нэг ч багш, ажилтанг санадаггуй гэсэн. Консомолийн сургууль тогсож ирээд “Сайн багш нарын ачаар МХЗЭ-ийн Тов Хороонд ажилсан ч тун удахгуй С. Баярцогт, Г.Ганболд зэрэг ул бутэх нохдуудтэй нийлж МХЗЭ-ийн Тов Хорооны Еронхий нарийн бичгийн дарга н.Нарангэрэлийг огцруулж, МХЗЭ-ийн Тов Холбоог суйруулж байсан юм. Дараа нь бараг уе мултарсан Б.Дэлгэрмаатай найз болж, тууний ач буянаар Ардчилсан намд орсон доо. АН-д ормогцоо л Н.Алтанхуягийг тойгдож, тууний итгэлийг нь олж аваад л мон ч олон жил сайд дарга хийсэн ч сэтгэл нь ханахгуй даварч явсаар эцэст нь Н.Алтанхуягийгаа Элбэгдоржтой хамтарч, МАН-тай нийлж ЕРОНХИЙ САЙДААС НЬ ОГЦРУУЛЖ , оронд нь оороо Еронхий сайд болж жинхэнэ “Тугжилдэнэ” гэдгийг узуулсэндээ. Ч.Сайханбилэг нь хамгийн суулчийн удаад Н.Алтанхуягийн ач буянаар намын жагсаалтаар УИХ-ын гишуун болж, тууний тусламжтайгаар ЗГХЭГ-ын дарга болж, Еронхий сайдын ганц тулгуур нь болсон хирнээ л ийм ХОНШООРГУЙ ЗАГНАЖ байсан шуу дээ. Энэ нь хуний санаанд оромгуй энэ бух хулгай дээрмийг хийхийн тулд л хийсэн хэрэг байх л даа. Гэтэл Н.Алтанхуяг нь “Оорийг нь бусадтай нийлээд огцруулсныг мэдэхгуй” Сайханбилэгийг Амаржаргалтай нам дотроо Еронхий сайд болохоор орсолдоход нь бух чадлаараа ДЭМЖЭЭД Еронхий сайд болгож байсныг нь бодоход унэхээр Монголчууд яасан итгэмтгий цайлган хумуус байдаг юм бэ? гэж бодох юмдаа. Ц.Элбэгдорж нь АН-ын даргын сонгуульд нэр дэвшиж байгаа 5 нэр дэвшигчийн н.Гантомор, н.Эрдэнэбат, С.Эрдэнэ, н.Батзандан нарыг нь нэр дэвшуулж, эд нарын аль нэгийг нь АН-ын дарга БОЛГОЧИХООД бурэн эрхийн хугацаагаа дуусахаар, Еронхийлогчийн сонгуульд АН-ын нэр дэвшигч нь ЯЛАГДАХАД нь “АН-ын даргад хариуцлага тооцож байна гээд ООРОО АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА БОЛОХООР АЖИЛЛАЖ байгаа юм л даа. Одоогоор АН-ын даргыг сонгох сунгаанд Н.Алтанхуяг нь ХОЛ ТАСАРХАЙ ТУРУУЛЖ ЯВАА тул Ц.Элбэгдоржийн толовлогоог тасалдуулахад хургээд байна. Иймд ойрыг уед хэзээ ч буцаж ирэхээргуй АНУ руу БОЛОВСРОХООР явсан С.Баярцогтыгоо хуртэл дуудаж ирээд, Н.Алтанхуягийн эсрэг ажиллуулж байна л даа. Мон Ч.Сайханбилэг, Худалдаа Хогжлийн Банк, хамтарч хоронго монго идсэн МУДН фракцийн бух нохдууд болон Эрдэнэтийн 49 хувийг, хувийн компаиар дамжуулж, хамтран эзэмших болсон М.Энхболдын МАН-ыг Н.Алтанхуягийн эсрэг ажиллуулахаар болсон байна шуу дээ. Одоо ЭНЭ ШУНАЛ ТАЧААЛДАА АВТАГДСАН НОХДУУДИЙГ “БУСАДААС ТУСГААРЛАЖ” БАЙГААД ШУУД ШАЛГАН ТОГТООЖ, ТОХИРОХ ХАРИУЦЛГЫГ НЬ ХУЛЭЭЛГЭХИЙГ ШУДАРГА МОНГОЛЧУУД НЬ ЭРХ БАРИГЧДААС ХУЛЭЭЖ БАЙНА ДАА. Хэрэв ТА БУХЭН АРГА ХЭМЖЭЭ АВЧ ЧАДАХГУЙ БОЛ, ТУН УДАХГУЙ АРД ТУМЭН ЧИНЬ ТА НАРЫГ ХАМТАД НЬ АРГА ХЭМЖЭЭ АВЧ, АЛДАГДСАН ЭРХЭЭ БУЦААГААД АВЧИХ БАЙХ ШУУ ДЭЭ.

  • Anonymous (January 18, 2017 3:50:10 pm )

    uul ni2-uulaa l turshlagatai uls torchid…

  • zochin (January 18, 2017 4:09:53 pm )

    Ene 2 zaluu demjij bna.

  • зочин (January 18, 2017 4:15:48 pm )

    Баярцогтоо чи ч мөн Энхболдоос дутахгүй гэнэн байна даа Хятадын монголын Баярцогт гэчихээр БНХАУ-ын иргэншлээр хайна гэж бодоод Монголд хамаагүй байх гэж бодсон уу. Чи бол Хятад үндэстэн гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Гэхдээ МИНИЙ МОНГОЛ-д хэтэрхий олон жил амьдарчихсан байнаа. Үүнийг сайн бодоод хөлсөө гаргаж үз. Чи хөлс яаж гардгийг ч мэдэхгүй. Харин Луйвар хийсэн нь илрэхэд л дух чинь чийгтэж байсан байх МУУ ХУЖАА

  • зочиняг (January 18, 2017 4:37:51 pm )

    энэ хүнийг нэг монгол л нухандоо? удахгүй хувсгаль хийх юм шивдээ? тийм болж таарах вы дээ? ёстой аймшиг?

  • зочин (January 18, 2017 5:20:45 pm )

    Энэ 2 уг нь сурсан мэдсэнээ Улс орондоо зориулсан бол зүгээр л байсийм, Даана ч тэгсэнгүй дээ, Хар залуугаараа энэ 2-ыг 10-н ХАР НҮГЛИЙНХЭЭ ЗАМААР ОРЧИХОНО гэж хэн санахав дээ, Үеийнхэн залуучууд нь Урлаг, Спорт, гээд чадах чадахаар Монгол Улсынхаа нэрийг Дэлхийн тавцанд гаргаж явахад Баярцогтоос эхлүүлээд Би МОНГОЛ хэлхээсээ ичиж явдаг байх гэж, Баярцогт, Сайханбилэг 2 үеийнхээ залуусаас ИЧМЭЭР юм дөө, Ийм залуугаараа Ард иргэддээ чичлүүлж явах нь тийм сайхан л байдаг юм байх даа, өөрсдөд нь,

  • Irgen (January 18, 2017 11:10:13 pm )

    Ardchilsan nam geh buleglel iimerhuul hunii shaar savhruunuudin tsugluulga bolsoniig ard tumen medej avag

  • иргэн (January 19, 2017 10:10:12 am )

    энэ хоёр хятад хулгай хийж байгаад л дараа нь АНУ- руу зугтаж тэндээ хэвтэж байгаад буцаад л ирж хулгай хийдэг мэргэжлийн хулгайч нар төржээ монголчууд энэ хоёрт доромжлуулсаар 27 жилийг үдлээ????? хятад руу нь цөл ????

  • цочин (January 19, 2017 12:06:10 pm )

    та бүгэд залуучуудаар төр баруулна гээд байдаг билүү энэ залуу хүмүүс чинь алдаа гаргна шүү дээ одоо 45 аас дээш насныхан бол арай дээр шүү дээ энэ хоёор алдаатай алдаагүйг би хэлж мэдэхгүй цаг хугцаал харуулах байх даа

  • содном (January 19, 2017 5:25:53 pm )

    Энэ 2 залуу руу яасан их дайрцгаах юм бэ? ОТ гэрээг Баярцогт ганцаараа санаачилаад,хөөцөлдөөд,хийчихсэн юмуу? Үүнийг нь мэдэж байгаа хүмүүс байгаа бол баримт материалыг нь ил болгоод ард олонд дэлгээчээ.МАН-ынхан одоо болио хэдийд танай нам төрийн хүмүүстэй болох юм бэ? Одоо УИХ-ын гишүүд нь ч,аймаг,хот сум дүүргийн дарга, албан хаагчид нь ч,ЕС, ЗГ-н ч нэгл их улс төржсөн хүмүүс байх юм. Сонгуулиас хойш 6-7 сарын хугацаанд өнгөрсөн 4 жилийг муу хэлж, хяналт шалгалт явуулж, албан тушаалын томилгоо хийхээс өөр ямар юм хийвдээ? Цочины хэлснээр залуучуудаар төр бариулна гэдэг бол МАН-ын санаа. Тэд хүүхдүүдийг дээрлэхэж байхад амар гэж ийм PR явуулж байгаа гэдгийг ойлгомоор юм.АН-ынхан одоо нас бие жигдэрч одоо л төрийн хүн болох насан дээрээ ирэхтэй зэрэгцэн тэдний нэр хүндийг унагах довтолгоог мөн ч идэвхитэй хийж байнадаа.Үе үеийн ЕС,СС нарын хэнийх нь үед их өрөнд орж байсан юм бол? Одоо энэ жил төлөгдөх өр өнгөрсөн 4 жилд тавьсан өр мөн юм болов уу? Мэдэж байгаа хүн байна уу? Эцсийн эцэст Монголыг өрөнд оруулаад,хямруулаад байгаа нь АН-уу,МАН-уу гэдгийг ялгаж салгаж ойлгоцгооё.

antalya rent a car