antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 17, 2017 3 comments

Гадаадын хөрөнгө оруулалт татахад тээглэж буй “БУЛ ХАР ЧУЛУУ”

нийтлэсэн Admin

zasgiin_gazarrrrr

Уул уурхайн баялгаараа гадныхныг хуйлруулж явсан Монгол Улсын эдийн засаг өдгөө сул дорой, хүчгүй байна. Бөөн бөөнөөрөө Монголыг зорьж байгалийн баялгийг нь сонирхож байсан гадныхан цөөрч, сүүдэр нь ч харагдахаа болив. Энэ нөхцөл байдал манай төр засгийн бодлого шийдвэртэй шууд холбоотой гэдэг дээр олон хүн санал нийлдэг. Ялангуяа Гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн зарим нэг заалтыг чангаруулснаас болж гадаадын шууд хөрөнгө оруулалттай компаниуд хөрөнгөө татсан гэдэг. 2011 онд Монголын гадаадын шууд хөрөнгө

 оруулалт 4.7 тэрбум ам.доллар байсан бол 2014 онд 508 сая ам.доллар болтлоо бараг арав дахин буурсан байдаг. Монгол Улсын уул уурхайн салбарын хамгийн том хурал болох “Discover Mongolia” 2011 онд 1400 орчим гадны хөрөнгө оруулагч ирж байсан бол 2015 онд 400 гаруй болтлоо буурсан нь гадныхан Монголыг сонирхохгүй болсныг гэрчилнэ.

2012 оноос эрдэс баялгийн түүхий эдийн үнэ дэлхийн зах зээл дээр унасан ч манай улстай адил нөхцөлтэй гэж хэлж болох Африкийн Мозамбик улс гадаадын шууд хөрөнгө оруулалтаа 6.6 тэрбумаас 4.9 тэрбумд барьж чадсан байдаг. Харин манайх тогтвортой байдлаа хангаж чадаагүй. Бүр дордуулсан гэж хэлэхэд болно. Энэ байдлыг манай эрх баригчдын сул бодлого, улстөрчдийн хэтэрсэн популизмтай холбоотой гэж хэлэхээс өөр аргагүй. Гэсэн атлаа гадаадын хөрөнгө оруулалт татна гэж мөрөөдөж, ичих ч үгүй тэднээс гуйлга гуйгаад явж байх. Хотондоо хоньтой хэрнээ түүнийгээ өсгөж хариулж чаддаггүй, арчаагүй сул дорой, зээлсэн мөнгөө нэг хоёрхон өдрийн дотор үрээд дуусгачихдаг, дараа нь зээлээ төлөх чадваргүй хүнд ямар ч сайхан сэтгэлтэй ид шидтэн туслахгүй шүү дээ. Яг л үүнтэй адилхан дүр зураг манай улсад бий. Хөрөнгөтэй хэрнээ өсгөж, арчилж чаддаггүй. Бэлэн амьдралд туйлсан баян айлын эрх жаал шиг. Ийм байхад гадаадын хөрөнгө оруулагчид шилээ харуулах нь зүй ёсны хэрэг шүү дээ. Энэ арчаагүй байдлаа хурдан өөрчилж, даацтай бодлого хэрэгжүүлэхгүй бол гадаадын шууд хөрөнгө оруулалт татах мөрөөдөл талаар болно. Цаашлаад 2025 он хүртэл гадаад өрийн дарамтан дор өнгөрөх төлөв ажиглагдаж байгааг эдийн засагчид хэлж байна.

Манай улс 17.8 хувийн эдийн засгийн өсөлтөө дөрөвхөн жилийн дотор 0.8 хувийн төвшинд хүргэсэн нь гадаадын шууд хөрөнгө оруулалтын талаар прогматик, уян хатан бодлогогүй байгаатай шууд холбоотой. Иймд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг зөв зохион байгуулж эдийн засгийн өсөлтийг 17 жилийн турш нэг төвшинд тогтвортой барьж чадсан Япон улсын туршлагаас судлах хэрэгтэйг судлаачид хэлдэг.

ГАДААДЫН ШУУД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ТАТАЖ ЧАДСАН УЛС ОРНУУДЫН ЖИШЭЭ

1980-аад оны эхээс гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгал хөгжингүй орноос хөгжиж буй орнууд руу чиглэж байжээ. Учир нь тухайн үед хөгжиж буй орнууд илүү нээлттэй эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэн өмч хувьчлалыг дэмжих бодлогыг баримталж байсантай холбоотой аж. Тухайлбал, Канад болон Сингапур улсууд гадаадын шууд хөрөнгө оруулалтъш үр дүнд хөл дээрээ боссон түүхтэй. 1970-аад оны эхэн үед Канадын дийлэнх хөрөнгө оруулалт АНУ-аас санхүүжигдэж байсан бөгөөд хамтарсан хяналтын тогтолцоог хэрэгжүүлж байсан байна. Сингапур ч мөн адил 1960-1990 оны хооронд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг идэвхтэй дэмжиж хамтарсан үйлдвэрүүд, газрын тосны химийн төвүүд зэргийг олноор бий болгосон байдаг.

Харин манай урд хөрш БНХАУ ч мөн энэ үед хөрөнгө оруулалтаар цангаж байсан гэдэг. Тэд хөрөнгө оруулалтын хосолсон стратегийг баримталсан бөгөөд энэ нь дотоодын хадгаламж, банкны зээлээс гадна гадны шууд хөрөнгө оруулалтаас бүрдэж байжээ. Хятадууд тодорхой эдийн засгийн бүсүүдийн идэвхитэй үйл ажиллагааны талаарх бодлогыг хэрэгжүүлсний үр дүнд хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлж чадсан байна. Ингээд 2005 онд хөрөнгө оруулалтын нийт хэмжээ нь 60 тэрбум ам.долларт хүрчээ. БНХАУ-ын гадаадын шууд хөрөнгө оруулалт өнгөрсөн онд дөрвөн хувь өсч 129 тэрбум ам.долларт хүрснээр дэлхийд тэргүүлж байна. Хятад 1978 оноос гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татаж эхэлсэн бөгөөд 2005 он гэхэд нийт экспорт арван тэрбумаас 570 тэрбум ам.долларт; импорт нь 11 тэрбумаас 540 тэрбум ам.доллар болтлоо өсчээ. Эдийн засгийн өсөлт, түүний тогтвортой байдлыг хангахад хөгжилтэй орнуудад нийт хэрэглээ нь, хөгжиж буй орнуудад хөрөнгө оруулалт нь гол нөлөө үзүүлдэг байна. Иймд дэлхийн улс орнуудын гол өрсөлдөөн нь гадаадын шууд хөрөнгө оруулалт бөгөөд түүнийг дагаж менежментийн арга барил, технологи, ноу-хоу, хуваарилалтын сувгууд өргөжин хөгжиж байдаг аж. Мэдээж энэ өрсөлдөөний зорилго нь ядуурлаа бууруулах, хот төлөвлөлтөө хөгжүүлэх, амьдралын стандартаа дээшлүүлэх, ажлын байраа нэмэгдүүлэх зэрэг гол асуудлаа цэгцлэх байдаг байна.

ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ИТГЭЛ ЮУН ДЭЭР ТОГТОХ ВЭ

Монгол Улс авлигын төвшнээр 168 улсаас 72 дугаар байр эзэлж буй нь онцгой анхаарал татаж байгаа юм. Энэ нь бас л нөгөө хөрөнгө оруулагчдын итгэлийг сулруулах хөшүүрэг нь болж байгаа хэрэг. Төр засаг нь байнга солигдож, тэрийгээ дагаад авилгал, хээл хахуул нь дээд цэгтээ хүрсэн улсад яаж ч итгэх вэ дээ. Дээрээс нь Монгол Улсад далд эдийн засаг хөгжин цэцэглэж байна гэхэд болно. Ихэнх аж ахуйн нэгжүүдийн жинхэнэ эзэд хэн болох нь нууц байдаг. Үүний ард улс төрд нөлөө бүхий этгээд ямар нэгэн байдлаар холбоотой, ашиг хүртэх сонирхолтой байдаг гэж хардахад хүргэдэг. Ийм тодорхойгүй нөхцөл байдалд гадныхан манайд хөрөнгө оруулах нь бас л эргэлзээтэй. Компанийн засаглал сайн хөгжсөн улс оронд хөрөнгө оруулалт маш ихээр нэмэгдэж, тэр хэрээрээ эдийн засаг нь сэргэн манддаг жишээнүүд бий. Тиймээс эдийн засгийн эрх Чөлөөг хангах гол, гол үзүүлэлтдээ анхаарал хандуулсан бодлогоо нэн даруй хэрэгжүүлэх шаардлагатай байгааг судлаачид хэлж байна.

Түүнчлэн эдийн засгийн гадаад харилцааны бодлогын эорилго, чиг үүргийг хэрэгжүүлж тогтвортой өсөлтийг бий болгоход зайлшгүй чухал үүрэгтэй банкны системд анхаарал хандуулах цаг ирсэнийг ч сануулж байгаа. Мөн эдийн засгийн цусны эргэлтийг сайжруулах нэг томоохон хүчин зүйл нь бизнес дэх төрийн хэт дарамтуудын нэг хэсэг болох тусгай зөвшөөрөл, түүнийг алгох, сунгах зэрэг асуудлуудыг түргэн шуурхай, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд тулгуурлан явуулах шаардлага байгааг эдийн засагчид хэяж байна. Хамгийн гол нь улстөрчдийн хийрхэл, амин хувиа хичээсэн өөдгүй зангаас болж улс орон хохирох ёстой гэж үү. Үүнийг л залруулах хэрэгтэй байна.

У.САРАНГЭРЭЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Зочин (January 17, 2017 10:42:17 pm )

    ДӨРӨВХӨН ЖИЛИЙН ӨМНӨ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨРӨӨ ДЭЛХИЙД ГАЙХАГДАЖ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД ХУНГИЙН ЦУВАА МЭТ ЧУУЛЖ БАЙСАН УЛС МААНЬ ЯАГААД ӨСӨЛТӨӨ БАРЬЖ ЧАДАХГҮЙ ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ ӨДРӨӨС ӨДӨРТ НЭМЭГДЭЖ ЭДИЙН ЗАСГИЙН ТААГҮЙ ҮЗҮҮЛЭЛТ УЛАМ ДААМЖИРЧ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД БУУРСААР АМ.ДОЛЛАРЫН ХАНШ 1300 ТӨГРӨГӨӨС 2500 ТӨГРӨГ ХҮРТЛЭЭ ӨССӨӨР БАЙГАА ВЭ? ЭНЭ БҮХНИЙ ЦААНА УЛС ТӨРИЙН БУРУУ БОДЛОГО ХАРАЛГАН ШИЙДВЭРҮҮД НУУГДАЖ БАЙНА. УЛС ОРНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТУЛГУУР БОЛСОН УУЛ УУРХАЙ БОЛОН ДЭД БҮТЭЦИЙН САЛБАРЫГ УЛСТӨРЖИХГҮЙГЭЭР АЛС ИРЭЭДҮЙГ ХАРСАН ЗӨВ ТОГТВОРТОЙ БОДЛОГООР ХЭРЭГЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. ҮҮНИЙ ХҮРЭЭНД ХАМГИЙН ТҮРҮҮНД ОЮУТОЛГОЙТОЙ ХИЙЖ БУЙ ХЭЛЦЛИЙГ ШИЙДВЭРЛЭЖ ДАЛД УУРХАЙН АЖЛЫГ ЭХЛҮҮЛСНЭЭР ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ АЖЛЫН БАЙР БЭЛТГЭН НИЙЛҮҮЛЭХ САЛБАРЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ТАВАНТОЛГОЙГ ҮР АШИГТАЙ БАЙДЛААР ЗОХИОН БАЙГУУЛАХ МӨН УУЛ УУРХАЙГ ҮР АШИГТАЙ ХӨГЖҮҮЛЭХЭД ШААРДЛАГАТАЙ ТӨМӨР ЗАМЫН ЗӨВ ДЭД БҮТЭЦИЙГ ТӨРӨӨС БҮХ ТАЛААР ДЭМЖИХ ШААРДЛАГУУДТАЙ НҮҮР ТУЛААД БАЙНА. МАНАЙ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ГОЛ ХӨДӨЛГӨГЧ ХҮЧ БОЛЖ ДАНГААРАА ЭКСПОРТЫН 82%-ИЙГ БҮРДҮҮЛЭГЧ ГОЛ САЛБАР ЯАХИЙН АРГАГҮЙ УУЛ УУРХАЙН САЛБАР ЮМ. ҮҮН ДОТРОО УУЛ УУРХАЙН ЭКСПОРТЫН ТАВЬ ОРЧИМ ХУВИЙГ НҮҮРС ЗЭС ХОЁР БҮРДҮҮЛДЭГ. ЖИШЭЭ НЬ ТАВАНТОЛГОЙН МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 22,2 ТЭРБУМ НҮҮРСНИЙ НӨӨЦТЭЙГИЙН 7,5 ТЭРБУМ ТОННЫГ ТАВАНТОЛГОЙ ЭЗЭЛДЭГ. ТАВАНТОЛГОЙН ДЭЛХИЙД АШИГЛАГДААГҮЙ НҮҮРСНИЙ НӨӨЦӨӨРӨӨ НЭГТ ОРДОГИЙГ ТА МЭДЭХ. ТЭГВЭЛ ЭНЭ ИХ БАЯЛГИЙГ АГУУЛСАН ТАВАНТОЛГОЙН НҮҮРСНИЙ ОРДЫГ ҮР ӨГӨӨЖТЭЙ АШИГЛАХ ХАМГИЙН ЭХНИЙ ГАРЦ БОЛ ЯАХИЙН АРГАГҮЙ ТӨМӨР ЗАМ ЮМ. ЯГ ОДООГИЙН БАЙДЛААР ТАВАНТОЛГОЙН НҮҮРСИЙГ ГАШУУНСУХАЙТЫН ХИЛИЙН БООМТ РУУ ЗӨВХӨН АЧААНЫ МАШИНААР ТЭЭВЭРЛЭЖ БАЙНА. ЭНЭ НЬ ЗАРДЛЫН ХУВЬД ТӨМӨР ЗАМААС ХОЁР ДАХИН ИЛҮҮТЭЙГЭЭР ЗОГСОХГҮЙ БАЙГАЛЬ ОРЧИНД ҮЗҮҮЛЭХ ХОР ХӨНӨӨЛИЙН ХУВЬД ЯРИХ Ч ЗҮЙЛ БАЙХГҮЙ. ЭНЭ БАЙДЛЫГ ХАРГАЛЗАН ҮЗЭЖ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2010 ОНД ТӨРӨӨС ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГЫГ БАТАЛЖ БОДЛОГОД ТУСГАГДСАН НЭГ БОЛОН ХОЁРДУГААР ҮЕ ШАТНЫ 1800 КМ ТӨМӨР ЗАМЫГ БАРЬЖ БАЙГУУЛАХААР БОЛСОН. ҮҮНД ТАВАНТОЛГОЙ ГАШУУНСУХАЙТЫН ЧИГЛЭЛИЙН 225 КМ УРД ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМ. ЗҮҮН ЧИГЛЭЛИЙН БУЮУ ТАВАНТОЛГОЙГООС САЙНШАНДААР ДАМЖИН ХӨӨТ ХҮРЭХ 918 КМ. ХӨӨТӨӨС ЧОЙБАЛСАН ЧИГЛЭЛИЙН 155 КМ БОЛОН ХӨӨТӨӨС БИЧИГТ ХҮРЭХ 200 КМ УРТ ТӨМӨР ЗАМЫГ БАРЬЖ БАЙГУУЛАХ АЖИЛ БАГТАЖ БАЙНА. ТАВАНТОЛГОЙН БОЛОН ЭНЕРЖИ РЕСУРС НАР НИЙТ ХҮЧИН ЧАДЛААРАА ДООД ТАЛ НЬ ЖИЛИЙН 50 САЯ ТОНН НҮҮРС ОЛБОРЛОХ БОЛОМЖТОЙ БОЛ УРД ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВЭРЛЭЛТИЙН ДЭЭД ХЭМЖЭЭ ЖИЛИЙН 30 САЯ ТОНН ЮМ. ТИЙМЭЭС ҮЛДСЭН 20 ОРЧИМ САЯ ТОННЫГ НЬ ЗҮҮН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМААР ЗАЙЛШГҮЙ ТЭЭВЭРЛЭХ ШААРДЛАГАТАЙ. ЭХ ОРНЫ МААНЬ ТУСГААР ТОГТНОЛ АЖ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН АЛС ИРЭЭДҮЙГ ХАРСАН ЗҮҮН ЧИГЛЭЛИЙН 1500 КМ ОРЧИМ ТӨМӨР ЗАМЫГ БАРЬСНААР НЭГ ХУДАЛДАН АВАГЧИЙН МОНОПОЛООС СЭРГИЙЛЖ ГУРАВДАГЧ ЗАХ ЗЭЭЛД БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ НИЙЛҮҮЛЭН ДЭЛХИЙН ЖИШИГТ НИЙЦЭХҮЙЦ ӨРСӨЛДӨХҮЙЦ ҮНЭЭР БАЙГАЛИЙН БАЯЛАГАА ҮНЭЛЭХ БОЛОМЖТОЙ БОЛЖ БАЙГАА ЮМ. 2013 ОНЫ БАЙДЛААР НИЙТ ЭКСПОРТЫН 82% НЬ ЗӨВХӨН ӨМНӨД ХӨРШ РҮҮ ЧИГЛЭСЭН НЬ МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ НЭГ ОРНООС ХАРААТ БАЙГААГ ХАРУУЛЖ БАЙНА. МӨН ЧАЛКОГИЙН ГЭРЭЭ МОНГОЛД ЮУ АВЧИРСНЫГ БИД БҮГД САЙН МЭДНЭ. ЭНГИЙНЭЭР ЖИШЭЭ АВАХАД ТА ҮХЭРИЙН СҮҮ ЗАРДАГ ЖИРИЙН ИРГЭН БАЙЛАА ГЭЖ БОДЬЁ. СҮҮГЭЭ ЗӨВХӨН НЭГ Л ЗАМААР НЭГ Л ХҮНД ХЯМД ЗАРААД БАЙХ НЬ АШИГТАЙ ЮУ ЭСВЭЛ ХОЁР ГУРАВ ДӨРӨВ ТАВ ДАХЬ ГАРЦУУДЫГ ГАРГАЖ ИЛҮҮ ОЛОН ХҮНД ӨРСӨЛДӨХҮЙЦ ҮНЭЭР ХУДАЛДААЛАХ НЬ ДЭЭР ҮҮ? ТИЙМЭЭС ХЯТАДААС ГАДНА ЗҮҮН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМААР ДАМЖИН БИЧИГТИЙН ХИЛИЙН БООМТ ХҮРЧ УЛМААР НҮҮРСНИЙ ХАМГИЙН ТОМ ХЭРЭГЛЭГЧ МУЖУУД ХЭБЭЙ, ЛЯОНИН МУЖУУД ЦААШЛААД УСАН БООМТУУДААР ДАМЖИН ЯПОН, СОЛОНГОС ЗЭРЭГ ОРНУУД РУУ ӨРСӨЛДӨХҮЙЦ ҮНЭЭР НҮҮРСЭЭ ХУДАЛДАХ БОЛОМЖТОЙ. ТАВАНТОЛГОЙН НҮҮРС ЯГ ОДОО НЭГ ТОНН НЬ 60 ХҮРЭХГҮЙ ДОЛЛАРООР УЛСЫН УРД ХИЛ ДЭЭР ЗАРАГДАЖ БАЙГАА БОЛ ТӨМӨР ЗАМААР ХЯМД ТЭЭВЭРЛЭН УЛСЫН ЗҮҮН ХЭСГИЙН ХИЛИЙН БООМТ РУУ ХҮРГЭСНЭЭР НЭГ ТОННЫГ НЬ 140 ДОЛЛАРООС 160 ДОЛЛАР ХҮРТЭЛ ҮНЭЭР БОРЛУУЛАХ БОЛОМЖТОЙ БОЛОХ ТАЛТАЙ. АШИГТ МАЛТМАЛЫН УРСГАЛЫГ ШУУД УЛСААСАА ГАРГАХГҮЙГЭЭР ДОТООДДОО БОЛОВСРУУЛАН НЭМҮҮ ӨРТӨГ ШИНГЭЭХЭД ЭНЭХҮҮ ЗҮҮН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМ ЧУХАЛ АЧ ХОЛБОГДОЛТОЙ. УЛС ОРНОО УРТ ХУГАЦААНД ЭЕРЭГ ҮЗҮҮЛЭЛТЭЭР БАЙЛГАХ ДАРААХ НЭГ ХҮЧИН ЗҮЙЛ НЬ АЖ ҮЙЛДВЭРЛЭЛ БУЮУ ДАХИН БОЛОВСРУУЛАН НЭМҮҮ ӨРТӨГ ШИНГЭСЭН ЭЦСИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ХИЙЖ ЧАДВАЛ ЁСТОЙ АТГАСАН ШОРОО БҮРИЙГ ЧУЛУУ БОЛГОНО ГЭСЭН ҮГ. ЖИШЭЭ НЬ БИД НООЛУУРАА ТҮҮХИЙГЭЭР НЬ НЭГ КГ-ИЙГ 80 МЯНГАН ТӨГРӨГӨӨР УРД ХӨРШДӨӨ ХУДАЛДААЛАХЫН ОРОНД ЭЦСИЙН БҮТЭЭГДЭХҮҮН БУЮУ ЦАМЦ ПАЛЬТО БОЛГОН НЭГ ШИРХЭГИЙГ НЬ ХОЁР ЗУУН МЯНГААС ГУРВАН ЗУУН МЯНГАН ТӨГРӨГӨӨР ЗАРЖ ДӨРВӨӨС ТАВ ДАХИН ӨСГӨН НЭМҮҮ ӨРТӨГ БҮТЭЭЖ ЧАДАЖ БАЙГАА. ЯГ ҮҮНТЭЙ АДИЛ БИД АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРТ Ч ЭНЭ МЭТ ХУВЬСЛЫГ ХИЙХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. ИРЭЭДҮЙН ЭХ ОРНОО КАНАД АВСТРАЛИЙН АДИЛ УУЛ УУРХАЙ ДЭЭРЭЭ АМЖИЛТТАЙ ХӨГЖҮҮЛЖ ЧАДСАН УЛС БОЛГОХЫГ ХҮСЧ БАЙНА.

  • bi mongol hvn (January 18, 2017 1:00:15 am )

    үнэхээрийн хөгжилд олон жил чөдөр тушаа болж байгаа ашигт малтмалын газрын хүнд суртал мэргэжилтэнгүүдийнх нь чадвар ёс зүй нэн ялангуяа эрдэс баялагын зөвлөлийн хүнд суртал удаан зохион байгуулалтын хэвшмэл байдал ийм байхад яаж хөрөнгө оруулалт ирэх вэ ? зугтана шүүдээ шүүдээ монгол хүн улс орондоо мэргэжлээрээ нэг насаа зориулсан ажлаа хийж амьдарч чадахгүй байхад гадныхан саналтгүй байх далд уурхай мэдэх хүн барга байхгүй байж шийдвэр гаргаад сууж мэддэг ганц нэг хүнээ сонсохгүй ямар том толгойтнууд вэ ? хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх алхамыг хийгээч дэлхий гадаадын хөрөнгө оруулалтыг ашиглаж байгааг хятад гэхэд манайхаас өмнө үр ашигийг нь хүртээд бидний нүдэн дээр хөгжиж байгааг сохор дүлий биш бид харж л байна

  • цочин (January 19, 2017 4:47:48 pm )

    тэр их хөрөнгө оруулаад байсан мөнгө чинь хайчсан юм бэ одоо уул уурхай одоо болсон хөдөө орон нутгиин малыхаа бүтээгдхүүнээ чүлуу болгох хэргтэй уул уурхайгаа ухаад байвал хойд үе чинь амдрах газаргүй болно

antalya rent a car