antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 17, 2017 Comments are off

Стефен Карри мөнгөнд дургүй

нийтлэсэн Admin

0077649481ebe191great

“Алтан мужийн дайчид”-ын холбон тоглогч Стефен Карри гэрээний үнийн дүнд санаа зовдоггүй, “мөнгөнд дургүй” гэдгээ өгүүлжээ.

Сүүлийн хоёр улирлын үнэ цэнэтэй тоглогч 2012 онд дөрвөн жилийн 44 саяын гэрээ байгуулж байсан нь багтаа дөнгөж дөрөвт орох үзүүлэлт юм. Кевин Дюрэнт, Дрэймонд Грин болон Клэй Томпсон нараас Стеф бага цалин авдаг аж.

“Аав маань хүний мөнгийг битгий тоолж бай гэж үргэлж сургадаг. Хэрвээ би дөрвөн жилийн хугацаанд 44-хөн саяыг л оллоо гэж бодоод эхлэх юм бол, миний амьдралд төрөл бүрийн асуудлууд гарах болно” хэмээн Карри ярьжээ.

Энэ зун “Голден Стэйт”-ийн удирдлагууд од тоглогчдоо 5 жилийн 210 сая долларын гэрээг санал болгох сураг гарч байгаа билээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car