antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 6, 2012 Comments are off

Алтыг нь аваад авдрыг нь хаясан компанийнхан экологид учруулсан хохирлоо төлөхгүй

нийтлэсэн Admin

Байгаль орчинд хохирол учруулчихаад, алтыг нь аваад авдрыг нь хаясан компанийнхан Монголд маш олон.

Тухайлбал, “Алтан дорнод Монгол”, “Монгол газар”, “Эрэл” гээд олон компанид нөхөн сэргээлт хийгээгүй гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж байсан боловч шийдэгдээгүй. Учир нь экологи эдийн засгийн хохирлыг тооцох боломжгүй гэж одоогоос хэдэн жилийн өмнө үзэж байсан. Харин сүүлийн үед экологи, эдийн засгийн хохирлыг тооцох аргачлал гаргаснаар хариуцлага тооцох боломжтой болсон гэж хууль хяналтын байгууллагынхан тайлбарладаг. Гэвч алтыг нь аваад авдрыг нь хаяж орхисон компанийн хэргийг прокурорын байгууллагаас хэрэгсэхгүй болгож буй сурагтай.

Байгаль эх үг хэлдэггүй, бусад төрлийн хэрэг шиг хохирогч нь зарга хийгээд явдаггүй учраас Монгол эх орны минь газар шороо чимээгүй хохирч үлдэж байна. Тийм нэг компанийн нэг нь Байгаль орчны сайд асан нэгний хүүхдүүдийн байгуулсан “Рийч Могол” гэх компани аж. Тус компани Дархан-Уул аймгийн Хонгор, Шарын гол суманд ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл эзэмшдэг юм байна. Тусгай зөвшөөрлийнхөө дагуу тус компани багагүй хэмжээний, албан бус эх сурвалжийн өгүүлснээр 600 кг алт олборлосон гэнэ. Гэвч тус компанийнхан ашигт малтмал олборлосон газраа нэг ч удаа нөхөн сэргээлтйин ажил хийгээгүй, газрыг нь сэндийчсэн чигт нь орхиод явжээ. Нутгийн иргэд нөхөн сэргээлт хийгээгүй тус компанийнхныг байгаль орчны нөхөн сэргээлт хийлгэхийн тулд удаа дараа хандаж байсан боловч үл ойшоосон бололтой. Тиймээс хууль хяналтын байгууллагад хандсан юм байна.

УМБГ-ын Байгаль орчны гэмт хэрэг мөрдөх хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, экологи эдийн засгийн хохирлын хэмжээг 300 сая төгрөгөөр тогтоосон гэнэ. Өөрөөр хэлбэл “Рийч Могол”-ынхон нөхөн сэргээлт хийгээгүйн улмаас байгаль орчинд 300 сая төгрөгийн хохирол учирсан гэдгийг шинжээчид тогтоосон байна. Гэвч прокурорын байгууллагаас тус компанийнханд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож буй сурагтай. Монголд байгаль орчны нөхөн сэргээлт хийгээгүй компанийнханд холбогдох хэрэг бараг шийдэгддэггүйн илтгэх нэгэн жишээ дээрх буюу.

Байгаль орчны гэмт хэрэг, тур дундаа ашигт малтмалтай холбоотой хэрэг нэг л удаа шүүхээр шийдвэрлэсэн тохиолдол байдаг юм. Тэр нь Дархан-Уул аймгийн Шарын гол сумын “Баялаг” компанийн дэргэд барилгын материалын үйлдвэрлэлийн зориулалтаар газар эзэмшиж, түүндээ алт олборлож байсан “Ланд Лайн” ХХК-ийн захирал Д.Нэргүй. Тус компанийнхан барилгын үйлдвэрлэл нэрийн дор багагүй хэмжээний алт олборлосон нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон. Шинжээчдийн дүгнэлтээр байгаль орчинд 20 гаруй сая төгрөгтэй тэнцэх хэмжээний хохирол учруулсан гэсэн тооцоо гарсан байна.

“Ланд Лайн” компанийн захирал Д.Нэргүй байгаль орчинд учруулсан хохирлоо шүүхээс өмнөх шатанд нөхөн төлснөөр тэнсэн харгалзах ял сонссон.

Н.Мөрөн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car