antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 6, 2012 Comments are off

Н.Цэндлхам: Тэр айхтар үнэтэй ууцыг авч чадахгүй ээ, ёслоод л өнгөрнө

нийтлэсэн Admin

Тун удахгүй цагаан сар болох гэж байна. Гэтэл саяхан Нийслэлийн ахмадын хорооноос ахмадуудын амьдрал хүнд хэцүү байгааг дуулгаж хэдийгээр одоо ч хамаагүй жагсмаар байгаа ч, хаврын урь ортол хүлээзнэж байгаад “жагсаж, тэмцэнэ” хэмээсэн.

Манай улс залуу орон гэгддэг бөгөөд хүн амынх нь 8 хувийг настнууд эзэлдэг. Ердөө 200 гаруйхан мянган ахмадуудаа байгалийн баялгаараа гайхагдсан манай улс жагсах хүртэл нь ядрааж байгаа хэрэг үү.

Өдгөө нийслэлд 86668 ахмад настан байдаг. Тэтгэврийн зөрүү гэж яриад байдаг 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан ахмадуудын бүрэн тэтгэврийн доод хэмжээ 105,3 мянга, бүрэн бус нь 70,2 мянган төгрөг байгаа.

Бид 105,3 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг ЧД-ийн 17-р хорооны өндөр настан Н.Цэндлхамынд очсон юм.

Н.Цэндлхам гуай өдгөө 76 настай бөгөөд тэтгэврийн зөрүү хэмээх ярианы гол баатрын нэг. Өөрөөр хэлбэл 1995 оноос өмнө тэтгэврээ тогтоолгосны учир ийм бага тэтгэвэр авч байгаа хэрэг. Түүнтэй адил тэтгэврийн зөрөөгөө арилгуулж чадаагүй ахмад настан нийслэлд гэхэд ердөө л 238 ахмад байдаг. Гэвч төр засгаас энэ хүмүүсийн тэтгэврийн зөрүүг арилгаж чадахгүй найман жил ярьж байгаа юм.

Өөрийн охин Г.Отгонцэцэг болон зээ охины хамт амьдардаг энэ айлын амьжиргаа тун ядруухан. Охин Г.Отгонцэцэг нь ослын улмаас хоёр гар нь мухар учир 80 хувийн групптэй. Зээ охин нь мөн сонсголын бэрхшээлтэй бөгөөд хэнгэрэгийг нь нөхөхийн тулд 300 мянган төгрөг хэрэгтэй ч өдийг хүртэл нөхүүлж чадахгүй явсаар нөгөө чихнийх нь сонсголд ч муугаар нөлөөлөх болжээ.

Айлын хашаа түрээслэн гэр барьж амьдардаг байсан энэ айлынхан өнгөрсөн зун гэрээ барих газаргүй болчихжээ. Тиймээс охин Г.Отгонцэцэг нь хөөцөлдөж явсаар уулын энгэрт газар авч, гэрээ 750 мянгаар зарж, өөрийнхөө группийн мөнгийг болон ээжийнхээ тэтгэврийн мөнгийг олон сараар зээлж байж блокон байшин барьжээ. Гэвч дан блокон байшин нь цан цохиж, тун ч зутруухан байх аж. Өндөрлөг газар учир хөгшний даралт ихсэх ч “өөрийн гэсэн газартай” гэж баяртай ярина.

Ядрахад нэрмээс болж шинэ зуух авсан нь дэлбэрч, улмаар шинээр ханан пийшин бариулсан ч өнөөх утаагүйгээрээ гайхагдсан шинэ зуух нь муухан халах аж.

“Амны билгээс ашдын билэг гэдэг дээ. Ээжийн тэтгэврийн зээл нь сая дууссан. Одоо дахиж зээл тавьж байгаад цагаан сараа ёслоод өнгөрөөнө” хэмээн Г.Отгонцэцэг ярина. Тэрээр өдрийнхөө хоолыг авахын тулд хуруугүй ч гэлээ хааяахан гар дээрээс наймаа хийнэ.

Худаг нь л гэхэд км гаруй газар байхад 80 хувийн групптэй өрх толгойлсон эмэгтэй яаж ундныхаа усыг дөхүүлж, энэ гурван хүн яажшуухан өдөр хоногийг өнгөрөөдөг нь үнэхээр төсөөлөхөд бэрхтэй. Гэвч “хүн юм чинь амьдрахын төлөө зүтгэх л хэрэгтэй” гэж Г.Отгонцэцэг ярина.

Ийнхүү түлэх түлээгүй, идэх махгүй, авсан тэтгэвэр нь шалихгүй хэдэн хөгшчүүд минь ядруухан л амьдарч байна.

Нийслэлийн гудамжинд -30 хэмийн хүйтэнд нүүрээ битүүлэн боосон ахмадууд ширхгээр тамхи, чихэрхэн зарж, утсаар яриулан суугааг та хаа сайгүй л харсан байх. Дулаан гэртээ сүүтэй цайгаа ууж байх ёстой тэд насныхаа эцэст ясаа янгинатал даарч хөрж суухыг харах үнэхээр харуусалтай. Зуухан мянган төгрөгөөр амьжиргаагаа залгуулах настнуудад “тэтгэврийг чинь гурав дахин нэмэгдүүлнэ” хэмээн Засгийн газар амласан. Гэвч тэд амлалтандаа хүрээгүй тул энэ хавраас ахмадуудтайгаа жагсана хэмээн нийслэлийн ахмадын хорооноос мэдэгдээд байгаа юм.
Улсдаа хийх зүйлээ хийчихсэн хүмүүс насныхаа эцэст өлөн зэлмүүн амьдарч, ядарч туйлдаж байна. Алтыг нь аваад авдрыг нь хаяна гэдэгчлэн нас залуу цус шингэн явахад нь улсынхаа хөгжлийн түлхүүр болон ашиглачихаад өтөлсөн хойно нь буруу харчихдаг засаг баймааргүй санагдана. Энэ хорвоод амьдарч буй хэн ч мөнхийн хутгыг олоогүйн учир хэзээ нэгэн цагт хөгшин настан болох нь дамжиггүй билээ. Харин тэр үед чухам ямархан тавилан угтахыг хэн ч таашгүй…

Хэдийгээр одоо манай улсын хүн амын 8 хувь нь өндөр настангууд байгаа ч тун удахгүй энэ тоо 30 хувьд хүрнэ гэж байгаа. Өөрөөр хэлбэл настангуудад чиглэсэн бодлогоо одоо л сайжруулахгүй бол хожим нь та бид, та бидний үр хүүхдүүд өлөн зэлмүүн амьдралд шилжих нээ.

Жич: Та бүхэн Н.Цэндлхам гуайн гэрээс хийсэн видео сурвалжлагыг холбоотой мэдээнээс хүлээн авч үзнэ үү.

О.Ариунбилэг, зураглаач О.Сүхбат


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car