antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 17, 2017 12 comments

Ч.Сайханбилэг: “Доожоогүй” Ерөнхий сайд гэж хэлүүлэхийг хүсээгүй

нийтлэсэн Admin

1484615052587d6d8c867d8

АН-ын “хуучин” лидер Ч.Сайханбилэг өчигдөр телевизийн шууд нэвтрүүлэгт оролцож баахан бухимдав. Өөрөөр хэлбэл Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тухайн цаг үеийнхээ талаар зургаан сарын дараа анх удаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр нээлттэй ярив. Тэрбээр Ерөнхий сайд байх хугацаандаа болсон Эрдэнэтийн асуудал, Оюутолгой, Тавантолгой болон намын доторх уур амьсгал, эв нэгдлийнхээ талаар өөрийн байр сууриа илэрхийллээ.

“Эрдэнэтийн 49 хувийн асуудал дээр “Доожоогүй” Ерөнхий сайд гэж хэлүүлэхийг хүсээгүй”

Ч.Сайханбилэг сүүлийн үед олны анхаарлын төвд ороод буй Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн асуудал дээр хамгийн түрүүнд өөрийн байр сууриа илэрхийлэв. Сонгууль болохын өмнөх өдөр болсон уг мэдэгдэл болон дээрх шийдвэрээ цагаа олсон, алдаж болохгүй цаг хугацаа дор хийгдсэн чухал шийдвэр байсан гэв. Түүний хэлж буйгаар Эрдэнэтийн асуудал бүр зургаан сарын эхээр яригдаж эхэлсэн бөгөөд гурван улсын төрийн тэргүүнүүдийн уулзалтын үеэр тус асуудлыг шийдсэн байх ёстой байсан тул яаравчлан шийдвэрлэсэн гэдгийг хэллээ. Түүний хийсэн мэдэгдэл сонгуулийн дүнд эерэгээр бус сөрөг нөлөөлөл үзүүлсэн хэмээн үзэж буй иргэдийн бодолтой Ч.Сайханбилэг санал нийлсэнгүй. Эрдэнэтийг 100 хувь эх орондоо авч ирэхийн тулд миний оронд хэн ч байсан үүнийг хийх л байсан гэсэн юм.

Харин мэдэгдэл хийх болсон шалтгаанаа тэрбээр Орост зарим хэвлэлүүдээр дээрх асуудлыг ярьж, бичиж эхэлсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор зарим улс төрийн хүчнүүд Эрдэнэтийн асуудлаар худал ташаа мэдээлэл өгч байсан учраас өнгөрсөн оны зургаадугаар сарын 28-ны үдээс хойш гэнэт мэдээлэл хийсэн гэв. Мөн Эрдэнэтийн 49 хувийн асуудал дээр Засгийн газар хууль зөрчсөн зүйлгүй гэдэг байр сууриа ч илэрхийллээ. Угтаа бол Засгийн газар дээрх асуудлыг шийдэх учиргүй бөгөөд УИХ-аар заавал хэлэлцүүлэх ёстой байсан. Гэвч гурван улсын төрийн тэргүүний уулзалтын өмнө амжуулахын тулд Эрдэнэтийн асуудлыг яаравчилж шийдсэн нь өөрөө асуудалтай юм.

Дубайд зурсан Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын гэрээг ашигтай гэв

Оюутолгойн гэрээний асуудал бол түүний ярьсан нэгэн сонирхолтой сэдэв байлаа. Тэрбээр сонгууль болохоос яг нэг жилийн өмнө Дубайд очиж гэрээнд гарын  үсэг зурсан байдаг.  Оюутолгойн далд  уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтын төлөвлөгөөг монголчуудад ашиггүй байдлаар “зурагласан” гэж түүнийг одоо болтол буруутгаж байгаа. Гэвч өчигдөр Ч.Сайханбилэг Оюунтолгойн гэрээнд гарын үсэг зурж далд уурхайг хөдөлгөсөн нь өөрөө давуу талыг бий болгож байгаа гэв. Өнгөрсөн хугацаанд дээрх гэрээ үр ашгаа өгсөөр ирсэн бөгөөд энэ оны эхээр гэхэд 50 орчим сая ам.доллар Монгол руу орж ирэхээр байгаа аж. Гэвч тус гэрээг тухайн үеийн улстөрчид “Төлөвлөгөө нэрээр гэрээ  байгуулсан нь ноцтой асуудал.  Энэ гэрээгээр  Монгол Улс 2048 он хүртэл Оюутолгойгоос татвар авахгүй, бидний төлөх өр нэмэгдэнэ. Оюутолгойн далд  уурхайн бүтээн байгуулалтын  санхүүжилтын төлөвлөгөөний 4.4-т  зааснаар 2010-2014 оын санхүүгийн тайланг Сангийн яам  тав хоногийн дотор баталгаажуулахыг тулгасан байна. Үүний цаана Монгол Улс 6 тэрбум ам.долларын хохирол хүлээнэ.  Ер нь гэрээгээ биелүүлэхгүй байгаа талын санхүүгийн тайланг хүлээн  зөвшөөрөх нь Засгийн газрын том алдаа.  Энэ төлөвлөгөө гэгч гэрээ  батлагдсанаар хөрөнгө оруулалт нэртэй өндөр хүүтэй зээл авч, Оюутолгойгоос  авах Монголын талын ногдол ашиг 2048 он хүртэл  0 болно. Үндсэндээ 8.1 тэрбум ам.долларын барьцаанд Монголын ашигт малтмалын орд  тавигдах  нөхцөл байдал  үүсээд байна” гэж байлаа.

АН дотооддоо эвдрэлцэлтэй байсан нь сонгуульд нөлөөлсөн

Ардчилсан намаа тэрбээр эвдрэлцлийн байдалтай байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөв. Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулах асуудлыг МАН-тай нийлж байгаад АН-ын хоёр фракц хийсэн гэдгийг ч хүлээн зөвшөөрөв. Өнгөрсөн жилүүдэд засгийн газрыг огцруулахаар нэлээн оролдлого болсон гэнэ. Сөрөг хүчин нь Н.Алтанхуягийн тэргүүлж байсан Засгийн газрыг огцруулахын тулд хоёр жил гаруй хөөцөлдөж байж адаг сүүлд нь АН-ын хоёр фракц “ордны хуйвалдаанд” оролцож намаа шавартай хутгажээ.

Мөн огцрохоос өөр аргагүй болсон Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа Шинэчлэлийн Засгийн газрын бодлогыг үргэлжлүүлэхийн тулд Ч.Сайханбилэгийг 28 дахь Ерөнхий сайдад зүтгүүлж байжээ.

Ийнхүү Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг төрийн өндөр албан тушаалаа хүлээлгэн өгсөнөөс зургаан сарын дараа одоо болтол бидний дунд маргаан, мэтгэлцээн дагуулаад буй асуудлуудаар ийнхүү тайлбар өглөө.

Б.Анир

ZAluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • зочин (January 17, 2017 10:49:06 am )

    Сайханбилэг энэ яваа насандаа үзсэн миний хамгийн муу боловсрол багатай хор ихтэй Ерөнхий сайд болго.

  • бб (January 17, 2017 12:28:20 pm )

    доожоогүй биш дотоожгүй ерөнхий сайд гэж хэлүүлэх нь арай оновчтой байлгүй

  • Anonymous (January 17, 2017 1:02:50 pm )

    chadwargui

  • irgen (January 17, 2017 1:44:53 pm )

    erdenebataas tohoi ilvv dee.

  • Anonymous (January 17, 2017 2:27:51 pm )

    ANIHAN ADILDA ADIL GODILDO GODUILUD SH DR

  • Anonymous (January 17, 2017 4:56:36 pm )

    Монголоо гэсэн сэтгэлээр ажиласан байхаа итгэж байна амжилт

  • Anonymous (January 17, 2017 5:30:08 pm )

    жинхэнэ мулгуу гар …

  • Улс тор судлаач. (January 17, 2017 6:10:01 pm )

    Дунд сургуульд байхаасаа л улаан буч зуусэн, худал хэнхэг цариалж багш бурээр дунгээ засуулсан сурлага муутай, охидууд голцуу найзтай сонин хуухэд байсандаа. Дараа нь математик, физик гэх мэт оюун ухаан шаардахгуй хонгон Консомолийн сургуульд суралцаж, зун бухэн нь багш нарын ач буянаар “Найрамдал” зусланд цэврлэгч, уйлчлэгч, булгийн удирдагчийг 1сар хийдэг байсан ч, харамсалтай нь одоо тэр тухай огт санадаггуй, тэр уеийн бух багш нарыг ч огт танадаггуй гэсэн. Консомолийн сургууль тогсож ирээд л Баярцогт, Г.Ганболд нартай нийлж МХЗЭ-ийн Холбоог суйруулж, Нарангэрэл даргыг ч мон ч баллаж, эцэст ажлаас нь огцруулахад хургэсэн юмдаа. Дараа нь бараг уе мултарсан Б.Дэлгэрмаатай найз болж, тууний ач буянаар Ардчилсан намд орсон юм. Намд ормогцоо л Н.Алтанхуягийг тойгдож итгэлийг нь олж аваад л мон ч олон жил сайд дарга хийсэн ч сэтгэл нь ханахгуй даварсаар эцэст нь Н.Алтанхуягийгаа Еронхий сайд хийж байхад нь тууний дэмжлэгтэйгээр жагсаалтаар УИХ-ын гишуун, ЗГХЭГ-ын дарга болчихоод Элбэгдоржтой нийлж, МАН-тай хамтарч Н.Алтанхуягийгаа огцруулж, оронд нь оороо Еронхий сайд болж, энэ бух хулгай дээрмийг хийсэн хэрэг шуу дээ. Сайханбилэгийг Амаржаргалтай нам дотроо Еронхий сайд болохоор орсолдоход нь “оорийг нь бусадтай нийлээд огцруулж байгааг мэдээгуй Н.Алтанхуяг нь ДЭМЖЭЭД Еронхий сайд болгож байсан гэж бодохоор л унэхээр Монголчууд яасан итгэмтгий цайлган хумуус юм бэ? гэж боддог юмдаа. Саяхан С.Баярцогт нь АТГ-т шалгуулахаар АНУ-аас ирчихаад л “Юу болоогуй юм шиг сонин хэвлэлээр ярилцлага огоод байна гэсэг, гэтэл Сайханбилэг гэдэг энэ хулгайч бас юу гээд л байгаа юм. Одоо ЭНЭ ШУНАЛ ТАЧААЛДАА БАРИГДСАН ЗАЛУУЧУУДЫГ ШУУД ШАЛГААД, ТОХИРОХ ХАРИУЦЛГЫГ НЬ ХУЛЭЭЛГЭВЭЛ ЗАЛУУ УЕИЙНХЭНД УЛГЭР ДУУРАЙЛАЛ БОЛНО. Туунээс биш нэг хэсэг нь хулгай хийсэн ч гэх шиг, оорсдоо маш сайн хун ч юм шиг эргэлзсэн асуудал уусгээд байвал АРД ТУМЭН ЧИНЬ БОСНО ШУУ.

  • зочин bna (January 17, 2017 6:52:21 pm )

    Эрдэнэтийн 49, ,таван толгойг авах найдвар нь бүдгэрээд ирэнгүүт энэ 2 хөгийн ,Элбэгд0ржийн далбаан дор 26 жил галзуурсан, нэг нь хужаа, нөгөө нь суваг солихоос өөр чадваргүй 2 долдой дахин чичрэлдэж гүйж гарч ирж түмний хараал идэж солиорцгоож эхэллээ. Чи хичнээн өөрийгөө магтсан ч ,чи бол хамгийн эргүү, Сармисцогтын утсан хүүхэлдэй, тэгсэн мөртлөө өөрийгөө андуурчихсан ,Монголыг дэлхийн шившиг болгосон 2 амьтны нэг\Нөгөөх нь Элбэгд0рж\.Үлдсэн амьдралдаа сайн үг сонсохгүй дуусах амьтан.

  • zochin (January 17, 2017 9:22:21 pm )

    tor udirdaj ybsan hvnd sain muu olon ynziin l asuudal bdag l baih hvn bvhni sanaa oor muu zvileese ooriigo steberlej sain vils ihiig bvteehiig hvsej bna Bayarstogt ch mon adil ta nartegreg naidbar bga shv

  • ашхшгүл (January 18, 2017 12:17:02 am )

    Яаж ч бодсон 2048 он болтол ОТ -гоостатвар авахгүй гэв үү, АРД ТҮМНИЙ эсрэг хийсэн хамгийн том гэмт хэрэг………. …….Ямарч гэрээ хэлцэл татвараа авхаар хийгддэг юм. Эргүү мал….. Сармисны хүүхэд тэнэг лалар .

  • ашхшгүл (January 18, 2017 12:26:13 am )

    Татвар 2048 он болтол ОТ-гоос авахгүй гэж гэж гэрээ хийсэн нь Мрнгроын эрх ашгыг байхгүй болгосон бна, үүний төлөө шоронд бүх насаар насаар нь суулгаад хөрөнгийг нь хураах хэрэгтэй

antalya rent a car