antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 17, 2017 Comments are off

Ашигт малтмалын үнэ унаж, Хятадын эдийн засгийн өсөлт саарсан нь Монголыг хямралд орууллаа

нийтлэсэн Admin

1484614064587d69b042607

ВАШИНГТОН. /Forbes/. Австрали, Хятад, Орос болон Хойд Америкийн уул уурхайн компаниуд зэс, алт зэрэг ашигт малтмалыг олборлохоор өргөн уудам газар нутагтай Монгол руу хошуурч, Монголын иргэд ажилтай, орлоготой байсан цаг саяхан. 2014 оноос дэлхийн зах зээлд ашигт малтмалын үнэ унасны улмаас гадаадын хөрөнгө оруулалт ч дагаад буурав. Хөрөнгө оруулалтын гол эх үүсвэр болох Хятадын эдийн засгийн өсөлт саарсан нь Монголын эдийн засагт ихээхэн сөргөөр нөлөөлсөн юм.

Монголчуудын хувьд 2017 он ч бүрхэг байх нь ээ. Эдийн засгийн байдал сайжрахгүй байж магадгүй. Ард иргэд эдийн засгийн гүн хямралд орж, эрх баригчид нь эдийн засгаа сэргээх дорвитой арга замын эрлээ үргэлжлүүлэх төлөвтэй байна.

“Монголын бүтцийн сорилтуудыг шийдвэрлэж, ашигт малтмалын тэсрэлтийн он жилүүдийг буцаан авчрах бараг боломжгүй” гэж Монгол дахь үл хөдлөх хөрөнгийн нэгэн томоохон компанийн захирал Ли Кашель хэлэв. Тэрбээр цааш нь хэлэхдээ “хэрвээ Монгол Улс өсөн нэмэгдэж буй ашигт малтмалын эрэлтийн үр шимийг хүртэхийг хүсч байгаа бол дэлхийн зах зээл дэх ашигт малтмалын үнийн өсөлтөд илүү үр дүнтэй хариу үйлдэл үзүүлэх хэрэгтэй” гэжээ.

Монголын эдийн засаг 2017 онд өнгөрсөн оны өсөлтийн тал хүрэхгүй хувиар буюу 1 хувиар өснө гэж Олон улсын валютын сан урьдчилан таамаглаж байна. Харин Францын хөрөнгө оруулалтын “Natixis” банкны таамаглаж байгаагаар, өнгөрсөн онд хөрөнгө оруулалт буурсны улмаас 12 тэрбум доллароор хэмжигддэг Монголын эдийн засгийн өсөлт энэ онд тэг хувьтай гарч магадгүй.

Нийлүүлэлт илүүдэж, Хятадад эрэлт буурсны улмаас дэлхийн зах зээлд ашигт малтмалын үнэ эрс буурах болсон билээ.

Гэхдээ агаарын бохирдолтой тэмцэх болон нүүрсний хэт олборлолтыг танах хүчин чармайлтын хүрээнд Хятадад хийж буй ажлууд нь нүүрсний үнийг өсгөж, Монголын эдийн засгийн төлөв байдалд эерэг дохио болж байна гэж Ли Кашель цохон тэмдэглэлээ. Нүүрсний томоохон орд болох “Тавантолгой”-н өрөнд бүтцийн өөрчлөлт хийснээр Монголын Засгийн газрын орлогыг 2 тэрбум доллароор нэмэгдүүлнэ гэж туршлагатай хөрөнгө оруулагч Кашель үзэж байна гэж Америкийн “Forbes” сэтгүүлд эдийн засгийн шинжээч Ральф Женнингс бичжээ

Г.Доржханд MONTSAME.MN


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car