antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 16, 2017 13 comments

Хятад улс дампуурч байна гэв. Тэр болзошгүй аюулд Монгол бэлэн үү?

нийтлэсэн Admin

6317760524644455651abfd417ef5cfe

Намайг Японд ноднин 11-р сард хуралд оролцож байхад Хятадын нэг иргэн ингэж хүүрнэж билээ:

-Хятад улс мандан бадарч байна, Хятадын зуун болох гэж байна л гэх юм. Хятад улс мөхлийн замдаа ороод удаж байна шүү. Хятадад аж төрж байгаа хүн бүр айж түгшиж, хэрхэх вэ гэж санаа зовж байна, амар түвшингүй байна.

Хятад улс аль болох их рекорд тогтоох, гайхалтай тоо баримт жагсаахын төлөө улайрч, салбарууд нь утга учиргүй хоорондоо өрсөлдөж, бие биеэс түрүүлэх гэж тэнгэрт тулам өндөр амжилтын мэдээг илтгэсээр байгаад бахардаж туйлдаж унав. Хүн хэвийн хэмжээнд өдөр бүр гүйгээд эрүүл саруул явж болно. Хятад улс ч бас тэгж болох байсан. Гэвч хамгийн их гүйнэ гэж боломжоосоо хамаарахгүйгээр зүтгээд байвал өвчин эмгэг олж, гэмтэж бэртэж, үхэж ч болно шүү дээ. Хятад улс тийм л байдалд ороод байна.

Хамаг үйлдвэр, аж ахуйн газар дампуурч байна. Гадаадын хөрөнгө оруулагчид бүхий мөнгө сөнгөө хамаад ум хумгүй одож байна. Бодлогогүй ихээр баригдсан эзгүй хотууд хорооллууд, байшингууд хаа сайгүй. Үйлдвэр дампуурахаар уурхай бас хаагдаж байна, гаднаас, тэр дотор Монголоос түүхий эд авах, зээл олгох чадалгүй болж байна. Дэлхийн эдийн засагт ч Хятадын бодлогогүй явдал муугаар нөлөөлж хойш нь чангааж, хамт унах гээд байна.

Сүр бадруулсан хий хоосон бүтээн байгуулалтад хууртан олон тариачин хот руу явснаас болж, ХАА уналтад орсон. Байгаль орчин асар доройтож, ХАА эрхлэхэд ч хүнд боллоо. Юмны үнэ хэд дахин өссөн байхад, үйлдвэрлэгчид тариаланчид бүтээгдэхүүнээ борлуулах гэхэд төдийчинээн хэд дахин буурсан үнийг санал болгож, үнэгүйдүүлдэг. Ажилгүйдэл, ядуурал, авлига, нийгмийн дотоод олон зүйлийн хагарал зөрчил, үндэстэн хоорондын эвдрэлцэл дээд цэгтээ тулж, өдөр бүр өчнөөн том жижиг үймээн самуун гарч, Хятадын аварга арми үүнийг дарахад хамаг хүч бололцоогоо зарцуулж байна. Дэлхийг эзлэх гээд цэргийн зардлаа өсгөөд байгаа юм биш шүү, дотоодын самуунаа дарах гэж үйлээн барж байна.

Төрийн байгууллагууд бүгд дампуурч байна. Төрөөс төрийн байгууллагуудаа санхүүжүүлж чадахгүй болохоор цөмөөрөө банкинд хүчиршгүй их өртэй, гэвч банкнаас зээлийг албадаад гаргуулчихдаг. Банкууд бултаар удахгүй хоосрох гэж байна. Хятадын олон дарга бүхий боломжоороо улсын мөнгийг завшдаг, түүнийгээ гадагш гаргаж чадахгүй, ил болгож дийлэхгүй, нэг газар чадан ядан нуусан байдаг. Хэзээ илэрч цаазаар авахуулах бол гэсэн айдастай, хугас нойртой. Гэхдээ дарга нарын хүүхдийн 80 хувь гадаадад сурч байна, гэр бүлээ гадагш гаргаж байна, эднээр дамжуулж, хөрөнгөө гадагш гарган угаах оролдлого хийдэг. Тэгж чадсан даргыг нүцгэн дарга гэдэг. Нүцгэн дарга гэдэг нь хамаг хөрөнгө зөөрөө нүцгэн болтлоо гадагш гаргачихсан, гэр бүлээ гаргачихсан байдаг. Тийм дарга бол Хятадад том асуудал гарвал даруй өөрийн биеийг л аргалаад гаргачихад зэхчихсэн. Тэр тохиолдолд Хятадын хамаг дарга бүгд улсаа орхиж гарахаар зэхсэн, дүрвэлтийн өмнөхи байдалтай байна даа.

Хятадад ямар ч итгэл үнэмшил алга болж, нийгэм нь доройтсон. Яаж их сүйрлийн үед амиа аргацаах вэ гэсэн улс л байна. Мөнгө л хамгийн эрхэм. Хятадад цахилгаан станциуд бүгд дампуурч байна. Үүнээс болж эрчим хүчний систем доголдоод, ус цэвэршүүлэх систем гацаж, усгүй болж болно. Гадаргын усыг хэрэглэх аргагүй. Маш их хэмжээгээр ус цэвэршүүлж хэрэглэдэг. Тийм саатал гарахад л ангаж цангасан иргэдийн бухимдал дэлбэ үсэрч, цөм үймээн самуунд автаж, дэлгүүр хоршоо, баян чинээлэг иргэд, төрийн байгууллагууд руу довтолж аль л амиа аргацаахад хэрэг болох бүхнийг цөлмөнө. Их алаан хядаан болно. Арми тогтоож дийлэхгүй бөгөөд задарч сарнина. Бэсрэг жижиг, дээрмийн цэргийн хүчнүүд үүснэ. Харь гаралтай хүчтэй дарангуйлагч ирж дарангуйлахгүй л бол Хятад ийм байдалд ордог. 1911-1949 онд хоорондоо л байлдаж байсан. Монголд ахин “Шү Шүжан” ирж магад. Олон дүрвэгч ирж болзошгүй.

Тиймээс Монгол улс хүчтэй гадаад холбоотонтой болж, улсаа хамгаалах алхмыг эртнээс бодохгүй бол Хятадтай хамтдаа тамд унана шүү.

Хятад ингэж сүйрч байгаа учир дэлхийн орнууд Хятадаас зайгаа барьж, хоорондоо бүлхэмдэж, Хятадын аюулаас сэргийлэх бодлого боловсруулж байна. Орос-Америк, Орос-Япон гээд шинэ бүлхэмдлүүд үүсэх магадлалтай. Хонконг, Тайваньд тусгаар тогтнох үзэл санаа бүр эрчимтэй дэлгэрч байна. Хятад дахи солонгосчууд хүртэл бид унаган нутаг дээрээ байгаа дарлагдсан түмэн олон, тусгаарлана гэдэг боллоо. Уйгур Афгантай маш ойр, лалын зэвсэгт хүчтэй нийлж тусгаарлах магад, өмнөшөө бол уйгур нь нэн олонхи бүс нутгууд бий. Хятадын армийнхан уйгур бол хэдэн сая дайчид, тэднийг лалууд, Барууныхан зэвсэглэх магадлалтай, манай Хятадын арми бас хэдэн сая хүнтэй, эвгүй дээ гэдэг. Хятад улс дампуурах гэж байна шүү, таминь гэж ярьсан юм. Хэр үнэн бодтойг би өөрөө үзэж мэдээгүй болохоор хэлэх аргагүй юм. Тухайн үед би өөр ажил асуудалд сатаараад энэ ярианд нэг их ач холбогдол өгөөгүй юм. Бас чиг хүний яриаг цааш дамжуулаад яахав гэж бодож байсан. Гэвч анонимаар сийрүүлж болох юм байна гэж бодлоо.

Миний бие Монголын нийгэм-улс төрийн байдлыг түүнд ярихад Хятадтай ав адилхан биш үү гэж гайхаж байсан. Ийм л, нэгэн улс шиг болчихож дээ, хөөрхий. Онцлог нь Хятад бүтээн байгуулалтад улайраад хүнд байдалд орсон бол, Монгол сөнөөж сүйтгэхэд улайраад мэдээж хэрэг, мөхлийн ирмэгт туллаа.

Манай зарим иргэд Хятад улс задарвал Монголд муу, задалж болохгүй шүү гээд хэнд ч хэлээд байгаа юм загнаад л, амаараа хамгаалаад бэхжүүлээд байгаа бололтой сүр бадруулаад, бусдыг бас хамгаал гэж шахаад байгаа бололтой байдаг. Гэвч тэд комментоос яавч хэтрэхгүй л дээ. Тэр задрах задрахгүй нь задарсан хэдэн монголчуудаас даанчиг хамаарахгүй. Цаад улсуудаас өөрсдөөс нь л хамаарах юмсанж. Харин бид муу хувилбарт бэлдэх л хэрэгтэй дээ.

Хятадаас хуйхуй дээрэмчид гээд дайн дажнаас гарвальтай зэвсэгт этгээдүүд Монголд ирж аюумшигтай түйвээж байсан байдаг. Тэгвэл Хятадын цэргийн нэг бүлэглэлийн төлөөлөгч Шү Шүжан ирээд толгойлогчдоо мөргүүлээд, ард иргэд, нутаг орныг түйвээж байсан. Дүрвэгч ирж байсан тохиол нэг их байдаггүй. Ажлын байр өгөх хэмжээний эдийн засгийн хөгжилтэй том хот суурин, ХАА эрхлэхэд нь тохиромжтой нөхцөл орчин манайд байсангүй л дээ. Харин өнөөдөр бол түйвээе гэвэл УБ, бусад хот балгад байна, ХАА эрхлэе гэвэл урьдынх шиг байгальд нэг их захирагдаад байхгүй…

Ташрамд хэлэхэд, Далай ламаас болоод манайд зээл өгөхгүй, манайд хориг арга хэмжээ аваад байгаа ч бас биш юм шиг байна шүү. Гэтэл манайхан баахан уучлал гуйчихсан, Х Богдоо хүчингүй болгож, Хятадын коммунист намын хуурамч Банчингийн хуурамч Богдыг хүлээж авахад тохиромжтой хууль санаачлаад, хуулиа засаад сууж байдаг. Огт өөр юм харж, бодож сэтгэх, хийх бэлтгэх хэрэгтэй байна шүү гэж бодогдно.

Ч.Мөнхбаяр


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • 7758 (January 16, 2017 4:36:53 pm )

    1

  • Зочин (January 16, 2017 5:03:42 pm )

    Энэ үнэний ортой байж болзошгүй. Хятад улсын ихэнхи газар нутаг хуурайшиж олон сая хятад иргэд уух усны хомсдолд орж олон сая хятадууд газар тариалан эрхлэх газаргүй болж бээжинг бараадаж байгаа. Энэ байдал цаашид үргэлжилжвэл өлсөж ангаж цангаж бухимдсан хятадуудын тоо хэдэн зуун саяар нэмэгдэж дотооддоо үймээн самуун дэгдэж, олон сая хятадуудын монгол руу цагаачлахаар орж ирж ч магадгүй. Дээр нь хятадад үндэстэн хоорондын мөргөлдөөн ч гарч болзошгүй. Хятад улс эдийн засгаараа тэргүүлдэг ч, тэр их мөнгө нь улс орноо ард түмнээ тэжээхэд хаанаа ч хүрдэггүй юм. Монгол улс, Хятадаас аажим аажимаар зайгаа барьж, Орос улстай харилцаагаа сэргээсэн өөрсдөд чинь өлзийтэй болов уу.

  • zochin (January 16, 2017 5:35:58 pm )

    mereedeh yamaa

    • mgl (January 18, 2017 12:13:49 pm )

      Muu shees mini tanai uls nuglee daahgui archigdana

  • Зочин (January 16, 2017 6:06:07 pm )

    энэ үнэн үнэн.

  • хүннү (January 17, 2017 10:07:10 am )

    Хятад задрах ёстой, ӨМӨЗО, Шинжан Уйгар, Түвд, Хон-Конг, Тайвань эд нар тусдаа хөгжих ёсой. Монголчууд бидэнд ч гэсэн Хятадын саяын бодлого таалагдсагүй монгол хүн юугаа шүтэх нь хятад хүнд хамаагүй, манай хэдэн балай юмнууд тэдний аманд орж хоёр гараа “өргөж” л байдаг ямар турж үхэх гэж байгаа биш өөрснөө хүнсээ бэлдэж, хувцасаа оёохгүй юу.

  • zochin (January 17, 2017 10:31:36 am )

    Hytadud Mongolian asuudald heterhii ih oriltsoj bn gdg chin mongol tord tednii gar hol bologsod bnaa l gsn ug.hezee bautlaa mongolchuud undsen huuliar olgogdson shuten bishreh errh choloogoo hytaduudaar zaalgaj bsiin arai heterch bgan bishuu

    • Гг (January 17, 2017 4:26:47 pm )

      Хятадуудаар хэзээ заалгасын санххгүй бна. Харин ч Далай ламыг авчраа биз дээ

  • Иргэн (January 17, 2017 12:48:08 pm )

    Судлаач, шинжээчид, эдийн засагчид, тагнуулын байгууллага эл асуудалд онцгой анхаарал тавих ёстой байх аа. Энэ бол их л бодууштай, манйа дээдэс анхааралдаа авах учиртай мэдээлэл байна даа.

  • Зочин (January 17, 2017 4:01:04 pm )

    Яг үнэн.Хятадаас Шинжаан Түвд Өвөрмонгол салахыг хүсэж бна.Хятадад үймээн болоход бид монголоо бараадан гэсэн яриа Шинжаан монголчуудад бгд.Хэрэв олноор дүрвэн ирэхэд бид яахав бодох л асуудал шүү

  • Б.РАДНАА (January 17, 2017 5:45:18 pm )

    Ээ та нар минь бүхэл бүтэн улс орон дампуурах гэдэг бол аймшиг.Ойрхи дорнод хямрахад Европ дахь цагаачлалын асуудал юу болж байна?Энэ их хүн амтай улс дампуурвал манайд яавч сайнаар нөлөөлөхгүй.Битгий л тийм юм болоосой. Өвөр,Шинжаны Монголчуудыг дагаад хичнээн их хужаа ирэх бол?Бидний өмнөх үе 1980 онд Хятадуудыг хөөж гаргах гэж юу болсоныг судлаад үзээрэй.Хятад дампуурвал сүйд болно.Харин зайгаа зөв барьж энх тунх найрсаг хөршийн байдалтай л байвал дээр.

  • Цц (January 18, 2017 1:46:28 am )

    Энэ магадтай шүү

  • Anonymous (January 18, 2017 10:21:25 am )

    Бидний байж байгаа нэг л бишээ.Яаралтай хөгжиж цэргийн хүчээ нэмэхгүй бол оргож боссон бүлэглэлүүд баруун зүүн хаагуур ч ороод ирэх юм билээ!

antalya rent a car