antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 16, 2017 27 comments

Ерөнхийлөгч Г.Уянгын шаардлагаар бус утааны асуудлаар суудлаасаа унах уу

нийтлэсэн Admin

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн бүрэн эрхийн хугацаа хагас жил орчмын дараа дуусна. Харин түүнийг хугацаанаас нь өмнө огцруулах шаардлагатай юу гэх асуулт өнөөдөр улс төрийн болоод олон нийтийн дунд хөвөрч байна. Учир нь нэр бүхий гишүүд болоод УИХ-ын гишүүн асан Г.Уянга нар Ерөнхийлөгчийг хугацаанаас нь өмнө огцруулахыг шаардаж байгаа билээ. Тодруулбал УИХ-ын гишүүн асан Г.Уянга болон намын гурван гишүүн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах 12 үндэслэлийг өнгөрсөн оны сүүлчээр тавьсан бөгөөд үндэслэлүүдээ УИХ-ын гишүүдэд хүргүүлсэн. Тэгвэл Г.Уянгын хүсэлтийг УИХ-ын гишүүн С.Жавхлан хүлээн авч, тэд Ерөнхийлөгчийг огцруулахын төлөө хамтрах болсноо өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм. Ингэснээр С.Жавхлан гишүүн УИХ-ын чуулганд Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг оруулах боломжтой болсон.

 777de5usv70hfpcodb18357l8k

Тэгвэл өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж мөн л Ерөнхийлөгчийг хугацаанаас өмнө яаралтай огцруулах хэрэгтэй хэмээн уриалсан нь олны анхаарлыг эрхгүй татав. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Утааны асуудлаар сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийсэн. Тэрбээр энэ үеэр “2011 онд намайг дэлхийн агаарын бохирлын талаар хамгийн их санаачлага гаргаж байгаа Ерөнхийлөгч гэж НҮБ-ын байгаль орчны шагналаар хүртэл шагнаж байсан. Та нар сонсоогүй байж магадгүй л дээ. Утааны гамшиг бол Монголчуудын өөрсдийн тарьсан гамшиг. Үүнийг ойлгооч. Утааг гаргаж байгаа зуухны ард тоо суугаагүй хэн нэгэн хүн сууж байгаа. 120 мянган өрх, айл гээд тоо яриад байгаа. Тэгвэл өнөөдөр энэ бүх хүмүүс сэтгэл нь өвддөг байх хэрэгтэй болъё. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн эмч нарыг муулаад суугаад байхын үүнийхээ оронд дуудлага хүлээж авдаг болчих л доо. Хэцүү байгаа юм уу. Ер нь утаа их гаргаад байгаа зүйл түлж байгаа хүмүүсийг бүртгээд олонд илчлээд өгчих. Тэгвэл алдаагаа засдаг болно.

Үнэндээ утааны асуудлаар байр сууриа илэрхийлсэн Ерөнхийлөгчийн үг гишүүдийн төдийгүй олон нийтийн дургүйцлийг төрүүлж, цахим ертөнцийнхөний “дайсан” болоод байгаа гэхэд нэг их хилсдэхгүй болов уу.

Улаанбаатарын утаа гамшгийн түвшинд хүрсэн гэдгийг хүлээн зөвшөөрье. Тэгээд онцгой горимоор ажиллах хэрэгтэй боллоо. Гамшгийн бүсэд ардчилал ярих хэрэггүй. Тодорхой эрхүүд хязгаарлагдаж, үүрэг биелүүлэхгүй бол шийтгэл хүлээлгэдэг болгоно. Гамшгийн бүсээс нүүдэг, иргэдээ энэ аюултай орчноос нүүлгэдэг байх ёстой. Би Улаанбаатар хот амьдрахад таатай, сайхан хот гэж хэзээ ч хэлж байгаагүй. Харин Улаанбаатар амьдрахад аюултай хот боллоо. Тиймээс Улаанбаатар руу битгий зүглээрэй гэдгийг долоон жилийн өмнө хэлж байсан. Гамшгийн хэмжээнд хүрсэн ийм хотод хэн хөрөнгө оруулалт хийх юм бэ” гэсэн.

Тэгвэл түүний энэ үг УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн эгдүүцлийг төрүүлсэн бололтой. Тэрбээр чуулганы нэгдсэн хуралдааны үеэр “Ерөнхийлөгч өчигдөр Агаарын бохирдлын талаар мэдээлэл хийхдээ “Улаанбаатар ирээдүйгүй болсон байна. Улаанбаатарт хөрөнгө оруулалт битгий хий” гэсэн утгатай юм ярьсан байна. Энэ хүнийг хугацаанаас нь өмнө огцруулахгүй бол болохгүй болж байгаа юм байна. Улсаа ингэж доромжилж болохгүй. УИХ-ын гишүүдийг Ерөнхийлөгчийг огцруулах бичигт гарын үсэг зурахыг уриалж байна” хэмээсэн юм.

Үнэндээ утааны асуудлаар байр сууриа илэрхийлсэн Ерөнхийлөгчийн үг гишүүдийн төдийгүй олон нийтийн дургүйцлийг төрүүлж, цахим ертөнцийнхөний “дайсан” болоод байгаа гэхэд нэг их хилсдэхгүй болов уу. Ерөнхийлөгч утааны асуудлыг аль эртнээс л ганцаараа хэлж, хийж байсан мэт зүйлийг өгүүлсэн нь ийнхүү олны дургүйцлийг төрүүлсэн нь лавтай. Тэрбээр энэ удаагийнхаа мэдээллийн үеэр сэтгүүлчдийг хүртэл утааны асуудлаар дуугарч байгаагүй, утааны талаар бичиж, сурвалжилж байсан бол өнөөдөр Улаанбаатар “утаанбаатар” болохгүй байсан гэгчлэнгийн зүйл ярьсан нь ч хэвлэлийнхэний эгдүүцлийг төрүүлээд авсан. Тиймээс ч зарим хэвлэл мэдээллийнхэн утааны асуудлыг бичиж байсан гэх баримтыг хүртэл дэлгэж, Ерөнхийлөгчид хариу бариад авна лээ. Үнэн зүйл үнэнээрээ сайхан гэдэг энэ.

Тэгвэл өнөөдөр Ерөнхийлөгчийг хугацаанаас нь өмнө огцруулах нь зүйтэй эсэх, энэ асуудлыг УИХ-ын гишүүд хэрхэн хүлээн авах бол гэдэг нь олны анхаарлыг татаж байгаа юм. Ямартай ч Ерөнхийлөгчийг огцруулах галт тэрэг хэдийнэ хөдөлсөн бололтой. Харин асуудал хэрхэн шийдэгдэхийг цаг хугацаа харуулах буй за.

Б.Энхжин

Эх сурвалж: 24 tsag.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

27 Comments

  • жирийн гишүүн (January 16, 2017 11:56:09 am )

    зөвөө зөв огцоруулья үтэр түргэн огцоруулья????????????

  • Timur (January 16, 2017 12:12:54 pm )

    Аль эрт л огцруулах хэрэгтэй байсымдаа

  • лхагва (January 16, 2017 12:45:04 pm )

    дvр эсгэсэн хуурамч эх орончид бол маш хорлонтой ,мэдээлэл багатай жирийн ард иргэдийн толгойг эргvvлж нийгэмд эсрэг ухамсар толовшvvлж хvмvvсийн амьдрах эрмэлзлийг мохоож ганц оортоо ашиг олдог хувалзнууд монголын хамгийн том хувалз Ц.Нямдорж эм хувалз нь Г.Уянга бяцхан хувалз нь С.Жавхлан угаасаа сайн ч мууч хугацаа нь дуусч байхад худлаа ваагалаад байгаа хvмvvсийн vйлдэл хэнд ямар ашигтай билээ харин хэн хохирхов маш ойлгомжтой тvмэн олон минь хэрсvvжээсээ билээ

    • zochin (January 17, 2017 10:00:38 am )

      Архаг, эмсгий, жижгэвтэр хувалзнуудын тухай бичсэн хүнийг бүрэн дэмжиж бн. Үнэхээр нийгмийг усттал нь хордуулж, үгүй болгох гээд бн шүү. Үүнийг зөвхөн тэдний хөнөөлт үйлдэл гэж харахгүй бн, урд зүгийн мөнгө, дэмжлэг, бүр чиглүүлэгчтэй гэж ойлгогддог. Нямдорж гэж бөөн нян бактери ч юув дээ. Энд тэндхийн бэлэн бохир дээр очоод л наалдчихдаг. Хятадын тагнуул болохыг чинь илчилсэн жингрээ чинь уянга. Та нар ингэж л урваж, өөр хоорондоо шарвалдаж, ухаж түнхэж бай. Бие биесээ удахгүй барьж иднээ.

  • Anonymous (January 16, 2017 12:45:49 pm )

    Естой харийн гаригаас ирсэн хүн шиг хуцаж байна лээ зэвүү хүрсэн

  • irgen (January 16, 2017 12:59:58 pm )

    vnen vg helsen hvnd hvn oshtei vher unasan hvnd nohoi oshtei gedeg dee vneniig helsen bhad nyamka yu be. bitgii utaag buuruulah ajliin erch sulruulah oroldlogo hiigeed bai. vzven yadah syndrom tussan bol shar hadnii emnelegt emchlvvl

  • irgen (January 16, 2017 1:27:07 pm )

    Элбэгдорж оо !!!олон юм яримгүй бна маш хурдан болиод өг за юу одоо болоо .

  • идэр (January 16, 2017 1:34:19 pm )

    Ард түмэн хурдан жагсах хэрэгтэй би хасах 50 байсан ч жагсана хүмүүсээ урагшаа !!!

  • Цэцийн бүрэн эрхийн асуудал мөн. (January 16, 2017 1:38:32 pm )

    МУ-ын Ерөнхийлөгчийг огцруулахыг гагцхүү МУ-ын Үндсэн хуулийн манаач л ерөнхийлөгчийг огцруулахыг шийдэж УИХ-д өргөн баригдвал хэлэлцэн шийдвэрлэхийг МУ-ын ҮНДСЭН ХУУЛЬ-д хуульчилсан билээ…. хэн дуртай нь Ц.Нямдорж,, Уянга нарын араншин хийрхлээр болдог асуудал бишээ….. ганц Ц.Нямдорж л улсын хуулийг мэддэг гэвэл эндүүрэл шүү…….муу зан үйлээ татаасай……

  • Зочин (January 16, 2017 3:10:56 pm )

    Өөрийнхөө халаасанд байдаг АТГ-ыг Ганцхан Энхбаяртай тэмцэх газар болтол үйл ажиллагааг нь даншуулан лавшруулсан нүглээсээ эдүгээ Ерөнхийлөгч Элбэгдорж бултаж байна. Солонгос улсад эмчлүүлж байгаад ирэхтэй нь холбогдуулан шүүгчдийн өмнө, бас прокурорын ажилтнуудын хурал дээр 4-5 цаг ганц Энхбаяртай хамаатай сэдвээр илтгэл тавьж, бугшин бухаж, зүхэл урсгаж байсан нь түүний улс төрийн зам харгуйд тун ч өвөрмөц дүр төрх болон үлдсэн байдаг. Бас цагаан сарын өмнөхөн Солонгосоос ирсэн экс ерөнхийлөгч УИХ-ын гишүүн Баасанхүүтэй Бөхийн Өргөөнд ирж ард иргэдийнхээ дунд суухад Элбэгдоржийн нүд ямар аймаар болж байсныг эдүгээ хэн ч мартаагүй байгаа. Үнэндээ ард түмнийхээ дунд Ардчилсан Ерөнхийлөгч байна хэмээн амлаж байсан Элбэгдоржийн амлалт одоо харахад хов хоосон уриа лоозон цуурай төдийхөн байжээ. Энхбаярт зориулсан 25 утга бүхий үг үйлдлээр түүнийг хүн биш бараг л мангас болгон цоллож байсныг тухайн үед тоолж тооцоолон гаргаж байсан сан. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас Удвал Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж, басхүү Монголын улс төрийн түүхэнд сонирхолтой хуудсыг нээсэн билээ. Ямартаа ч Удвал Монголын түүхэнд Ерөнхийлөгч болох шахсан хамгийн анхны эмэгтэй улс төрч болж түүхэнд нэрээ мөнхөлсөн. Харин 7 хувийн санал авснаар Элбэгдорж цагийг эзэлсэн их аварга Бат-эрдэнийг өвдөг шороодуулсан билээ. Их аваргыг өвдөг шороодуулсандаа хөөрч догдолсон Элбэгдорж гэх энэ эр сүүлийн үед юм л болохоор төрийн далбаа руу харчихсан дэвж шаваад явж байдаг болсон билээ. Түүний энэ мэт ааш авирыг харахад түүнд хийх ямар нэгэн ажил байхгүй, хий дэмий л цаг нөхцөөж, шүлс үсчүүлж явна уу гэлтэй санагддаг. Өнгөрсөн жилээс мөнхийн дайсан Энхбаяртаа хир халдаахгүй, бүүр би түүнд хайртай гэх нь холгүй аашлах болсон билээ. Ерөнхийлөгч миний зүгээс Энхбаярт хандсан ганцхан хандлага бий. Тэр бол төрийн тэргүүний хувьд уучлал үзүүлж, гэмт хэргийг нь уучилсан явдал хэмээн царай нь хувирахгүй сайхан гээч нь хэлчихлээ. Харин түүнийг Хархорин сумын засаг дарга болох өргөдөл биччихсэн Энхбаярын гэрт салбайлгаад очиж байсныг гэрчилсэн Цолмонгийн үг хэзээ ч өөрчлөгдөхгүй биз ээ. Энхбаярын нэр хүнд Азид улам өсч, Элбэгдоржийн тамгаа шилжүүлэх цаг үетэй уралдан уралдан, сэрж сэргэсээр байна. Энхбаярыг яаж ч бодсон Элбэгдорж шиг хүнтэй зүйрлэж болохгүй хүн гэдгийг олон улсад бичих болжээ. Түүгээр ч зогсохгүй Энхбаярын эхнэрийг баясгалантай, аз жаргалаар бялхсан эмэгтэй, сайн хань юм хэмээн тодорхойлсон байна. Тэхдээ хайртай ханийнхаа төлөө ямар хүчтэй эмэгтэй болохоо харуулан тэмцэж байсныг нь илүүтэй авч харсан хэрэг л дээ. Элбэгдоржийг хэрэв зэ, шорон гянданд хорьж, гэм буруутайд тооцож, олон хоногоор өлсгөлөн зарлан тэмцэхэд хүргэлээ гэвэл түүний эхнэр нь яаж тэмцэх бол. Арай нөхрөө өмөөрч тэмцэхээсээ зүрх алдан, хар толгойгоо хамгаалж, нууц байдалд орох ч юм бил үү хэн мэдлээ. Шинэ оны босгон дээр өмнөх гурван Ерөнхийлөгчөө дуудаж авчраад төрийн ордонд ард түмэнтэйгээ мэндчилүүлсэн нь хөөрхий Элбэгдоржийн хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага шиг болсон өрөвдмөөр хувь тавилан, ийм зүйл хийхэд хүргэсэн үйл лай билээ. Түүнээс биш тэр өмнөх Ерөнхийлөгч нартаа хайртай, нөхөдлөөд нэг сайхан хөзөр тоглочих гэсэндээ ийм зүйл хийсэн хэрэг яавч биш л дээ.

  • зочин (January 16, 2017 3:33:32 pm )

    Төрд байгаа эрхэмүүд бүгд жавхлан уянга нямдорж шиг ард түмэн эх орноо гэсэн бодолтой болвол монголчуудын амьдрал дээшилж монгол улс амархан хөгжинө дөө.

  • irgen (January 16, 2017 3:59:19 pm )

    hiih yumgui hooson populistuud

  • ажиглагч (January 16, 2017 5:29:26 pm )

    Энэ хүмүүс ийм юм ярьж өндөр дуу гаргаж байж олны анхааралд өртдөг юм.Өндөрлөгт хүрэхээрээ олигархиудын хамсаатан болоод живчихдэг юм даа хөөрхий гэж

  • hujaa elbeg (January 16, 2017 6:02:34 pm )

    ene novshiig yu hutsuulj blgaad bgaag oilgohgui hurdan zailuulj yl ogoh heregte ARD TUMEN MINEE BOOJ HULEE

  • иргэн (January 16, 2017 7:15:10 pm )

    3 teneg yu yaruad bn.uursduu ytaagaa arulgachux.ard tvmeng yryy tataad ajild saad xiigeed bai ta3 ????????????????

  • Hochinteressant (January 16, 2017 8:33:31 pm )

    Ogtsoruulayaaaaaaa

  • Zochin (January 16, 2017 8:34:11 pm )

    Ogtsoruulayaaaaaaa

  • zochin (January 16, 2017 9:30:21 pm )

    Ene ulsuud mon ch moroodoh yum da.

  • ДЭНДЭР (January 16, 2017 10:39:17 pm )

    утааны эсрэг биш утаанбаатар болгох гэж улаирсан хужааг нэн даруй огцруулаад шоронд хатаа

  • Irgen (January 17, 2017 5:04:46 am )

    Ogtsoruulhiig demjij bn

  • иргэн (January 17, 2017 9:17:44 am )

    Огцруулахыг дэмжиж байна. Жагсацгаая

  • Anonymous (January 17, 2017 11:32:11 am )

    erguu huniig hurdan ogtsoruulah heregtei

  • Anonymous (January 17, 2017 3:16:20 pm )

    Сүлжээний бизнес шиг танаас мөнгө шаардахгүй!!! http://Cash4Visits.com/ref.php?refId=344203 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.

  • Anonymous (January 17, 2017 3:52:34 pm )

    ASEM-d 350 terbum zartsuulsan nx unen bol manai Eba l Ulsiin tosov-oos UB-d khorongo oruulalt khiigeed barsangui gesen ug uu?

  • дүрвэд (January 17, 2017 9:28:04 pm )

    жавхлан.нямдорж,уянга мэтийн ардын нэр барьсан хий хоосон хэнээрхэл,хэрэгтэй үедээ гаргадаг худлаа шудрага зангаар хэдэн мулгуу монголын толгойг эргүүлж байгаа мэт боловч яг үнэндээ төр, улс орныг аймаар самууруулж байна.монголчуудын эв нэгдэл,хөгжил дэвшилд ийм огцруулдаг ,муулж харлуулдаг жижиг улс төр асар их хохирол учруулж байна шүү.

  • цочин (January 19, 2017 5:55:13 pm )

    УЯАНГАА чи болиоч чамаас болж монгол улас өрөнд орж байлаа чи амлснаа биелүүл гэж ард түмны нам гэж баахан хүн бужагнуулаж эд нар аргүй амалсанаа биелүүлэхиин тулад гадаадаас өр зээл таваж байж тавиж өгсөн чамайг тэгээгүй бол өр таваачуу үгүйч юу муу балай хүүхэн тэр өрөө чи өрөө төлөрөй дандаа болохгүй санаачилга гаргнаа хичнээн хүнии нэр төрд халдах юм бэ түрүү чичин хиисэн хэл ам ягаачгүйл байна одоо сологдохиин хооронд яахгээд байгаа юм Нямдорж гэж нэг лууварчин хоргдол моргдол олон хүны аминд хүрсэн хужаад талтай монголд ашиг багтай ажилдаг хүн шүү дээ одоо толгойг хужаад өгөх гээд ам тэмцэж яваа хүн шүү

  • цочин (January 19, 2017 6:19:27 pm )

    Уянгаа чи боль битгии төр засаг бужинуулаад бай чи ханилаж яваад нөхрөө яалаа сонгуулаар Эрдэнчиииг ялаа чи тун тусгүй хүүхэн би чамайг дэмжиж явсан үе би одоо чамайг харах хүэслгүй чи тиим мундаг юм бол сая сонгуулаар гархгүй яасан юм бэ чамад хүмүүс дургүй болоод байна хүны нэр төр бол хүнии хамгиин нандан зүйл гэдгииг чи мэдэг юмуу би чамайг ингэж муу хэлээд бичээд байвал яахав чи тиим цэвр хүн юмуу юуч хиихгүй дандаа хүн шүүмжилэж таашаал авч байдаг юмуу чинии хиисэн ажил юу байна олгтой ч хуль гарагсан юмуу чи юуу хиидгииг би дандаа харнаа чамайг мундаг хүн шүүмжилдэг хүн юм хиисэн байлгүй чи хиисэн ажилаа тайлгна

antalya rent a car