Туркийн эрх баригчид хөрш Сири, Ирак хоёроос олон зуун км-ын инженерийн хаалтаар тусгаарлах арга хэмжээ авлаа. Байгууламжийн гол нь өндөр бетон хана бөгөөд ханын нийт урт нь 330 км бөгөөд өөр 191 км-т өргөст торон хаалт татжээ.
Ханыг хууль бус цагаачлагчидтай тэмцэх мөн Исламын улстай нэгдэхээр хил нэвтрэх гэсэн хүмүүсийн эсрэг босгосон гэж Туркийн Жанжин штаб мэдээллээ гэж Анадолу агентлаг дамжуулсан байна.
Хилийн хана босгосны дараа хилээр хууль бусаар нэвтрэх гэсэн 400 мянган хүн саатуулагдсан гэж Туркийн ДХЯ мэдээлжээ.
Холбоотой мэдээ
Comments are closed.