Хэвлэлээр бичигдэх тусам олонд танигдаж, од болдог гэх ойлголт бий. Үнэхээр ч хэвлэлд тийм хүч бий. Тэрийг нь мэдэх хүмүүс яаж ийж байгаад хэвлэлүүдээр гарчих юмсан, нэр усаа хүмүүст таниулчих юмсан гэх оролдлогууд хийдэг нь үнэн. Шоу бизнес, арилжааны чиглэлийн салбар дахь хүмүүст бол маркетинг талаасаа энэ нь хэрэгтэй байж болно.
Харин түмний өмнөөс төрд хариуцлагатай алба хашиж байгаа хүмүүсийн тухайд тийм шоучин арга барил тохирохгүй л болов уу. Нэгэнтээ ард түмний өмнөөс эрхийг нь эдэлж байгаа юм бол хариуцлагатай хандах ёстой, урдах ажилдаа.
Тухайлбал, парламентын шинэ гишүүдийн нэг Н.Амарзаяа гэж хүн өөрийнх нь бохь зажилж байгаа бичлэг мэдээллийн сайтууд, сошиал сайтуудаар цацагдаж байгаа явдлыг тархи толгойндоо хэрхэн хүлээж авч байгаа юм бол. Өмнөговиос л сонгогдсон гэхээс өөр хэлж ярих юмгүй тэрбээр “Ард түмнийхээ итгэл, зүтгэлээр сонгогдлоо. Бидэнд дуудах нэрийг аав, ээж минь өгдөг. Тэднээрээ маш их бахархаж байна. Монгол Улсын Төрийн тэргүүнээр уриулж, гар бариад, 76 гишүүнийхээ хамгийн эхэнд тангараг өргөнө гэдэг их хувь заяа.” гэж байсан. Уг нь Төрийн тэргүүнээр уриулж залуулах яахав, төрийн тэргүүнтэйгээ гар барих яахав, гол нь түмний өмнөөс, түмний эрхийг нь эдэлж, төрд гарчихаад, үүрэгт ажилдаа хариуцлагатай хандахын оронд зах дээр яваа хүн шиг бохь зажилчихсан хээв нэг сууж байна гэдэг ёсзүйн хувьд тураал шахуу юм. Хэдийгээр хууль журамд УИХ-ын гишүүн хүн чухал асуудал хэлэлцэж байхад бохь зажилж болохгүй гэж заагаагүй ч, энэ бол ёс суртахууны асуудал юмаа.
Үүнийг л Н.Амарзаяа гэдэг гишүүн ойлгож аваасай. Хатуухан хэлэхэд ард түмний эрхийг амандаа зажилж байгаа юм шиг дэндүү бүдүүлэг бас харгис харагдаж байна шүү дээ.
Нэг сэтгүүлч Н.Амарзаяа гишүүнээс “Та өөрийгөө ганцхан үгээр тодорхойлбол?” хэмээн асуухад “ӨӨДРӨГ” хэмээн хариулсан байна лээ. Магадгүй та өөдрөг болохоороо өөрийнхөө эл үйлдлийг нэг л сайн дүгнэж цэгнэж чадахгүй байж болох юм.
Сэтгүүлч түүнээс “Та азтай хүн мөн үү?” гэсэн агуулгатай асуулт асуухад “-Азтай гэхээс илүүтэй “Нутгийн сонгогчдынхоо итгэлийг хүлээж чадах хүн мөн байна” гэж ерөөсөн сонгогчдоороо бахархаж байлаа… Харин Өмнөговийнхон маань азтай. Нэр дэвшээд очиход л хүн бүр баярын нулимстай, итгэлийн галтай, сэтгэлийн цогтой хийморьлог ард түмэн минь хүч түрэн, уухай өргөн дэмжсэн дээ.” хэмээн хариулсан байсан. Тэгэхээр түүний хэлж байгаагаар Н.Амарзаяаг сонгосон Өмнөговьчууд азтай юм билээ.
Үнэхээр тийм бол нутаг усныхаа хүмүүсийг өөрийнхөө өмнөөс ичээгээд байлгүй өмнөх ажлаа хий л дээ. УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдааныг өргөтгөсөн байдлаар хийж, агаарын бохирдлын асуудлыг хэрхэх тухай хэлэлцэж, гаргасан зөвлөмжийг хэлэлцэж байхад эрхэм гишүүн та өөрийнхөө хэрхэн яаж сууж байсныг энэ бичлэгээс хараад эргэцүүлж нэг бодоорой. Эрх мэдэлтнүүдийн ямба сүрийн тухай сэдэв энд яригдаагүй.
Монголын ирээдүй болсон мянга мянган хүүхдүүдийн өвчлөлийн шалтгаан болоод байгаа утаа, агаарын бохирдлын тухай энд ярьж байсан шүү дээ.
Эрхэм гишүүн та өөрийг нь УИХ-д нэр дэвшүүлж ард түмэнд минь илгээсэн МАН-ын бүх шатны байгууллага, удирдлагадаа баярлалаа гэж хэлье хэмээсэн байдаг юм билээ. Баярлаж болно оо, бололгүй л яахав. Гэхдээ та төр түшиж яваа хүн юм бол ТӨРИЙН ХҮН шиг байгаач!
Харалган, хувиа хичээсэн эрх баригчдаас болж Монгол төрд итгэл түмний итгэл алдарч ядаж байхад, дээр нь нэрмээс болсон хүмүүс цөөн байгаасай гэж хүсье.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
ЗззочиночинкочиночинзочинЗочин (January 16, 2017 10:41:59 am )
Ер нь сонгогчид оо, нэр дэвшигчдийн бие хаа, царай зүсийг ядаж харж байж сонгодог болъёо.
-
Зочин (January 16, 2017 11:01:09 am )
Царай зүс яах вэ Ямарх хүмүүсийг сонгочихвоо Мэдлэг боловсрол Ёсзүй гэж алга Ер нь хүн таарсан тохирсон ажлаа л хийгээд явж байх ёстой шдээ Тэр хувийнхаа юмыг хийгээд явж байвал болоо бишүүү Энэ хүн эх орон ард түмнийхээ төлөө юу хийнэ гэж гарч ирсийн бэээээээ Юу хийхийн бэ
-
цэцэг (January 16, 2017 12:06:52 pm )
Төрийн хүнд байх хүмүүжилээр дутуу хүмүүс ордоноор нэг ханхалзах нь юуны учир вэ?Уяанга нар архидсанаа ерийн л нэг хуушуурдалт байсан гэж тайлбарлаж байсан .хувь хүний юм үзэж нүд тайлсан энэ тэр гээд ахуйн соёлыг зааж өгмөөр юм .
-
baaskabaaska (January 16, 2017 12:36:23 pm )
ene hunii umnuus mash ih ichij bainaa.zah deer esvel huushuuriin gazar baigaa yum shig l haragdaj baina.ene avgai odoo uldej baigaa 3 jil yugaa hiij huihaa maajna daa huurhii
-
инж (January 16, 2017 12:47:51 pm )
Биеэ засаагүй хүн төрөө засах уу
-
зочин (January 16, 2017 1:03:04 pm )
Ажилд шинэ хүн авах гээд сонголт хийх болоход Өмнөговийн хүмүүсийг буцаачихдаг юм. Ийм хүнийг сонгосон юм чинь үүнээсээ долоон дор хүн л байж таарна биз дээ.
-
САНАЛ (January 16, 2017 1:21:39 pm )
ХАРАХ ЦАРАЙНЫ ХӨДӨӨНИЙ Л АВГАЙ ШҮҮДЭЭ ЯАЖ СОНГОГДСОН ЮМ ХӨӨРХИЙ ХИЧЭЭХ ИЧИХ ХЭЖ 1 БАЙМААР ЮМ УГ НЬ
-
Зочин (January 16, 2017 1:43:40 pm )
Ккк хэн ч танихгүй өөрийгөө харин ч нэг таниулж байгаа юм бишүү
-
Хаха (January 16, 2017 1:46:49 pm )
Миний ардын сонголт цагаан гэж… шал балай юм
-
Anonymous (January 16, 2017 2:51:19 pm )
хэцүү л хүмүүст төр түшүүлж байна даа
-
zochin (January 16, 2017 2:54:38 pm )
ийм заваан царайтай муухай хүүхэн ядаж биеээ хэрхэн авч явах хичээлд 1 сар суумаар юм говийнхоо намрын тэмээ шиг ордонд хивээд сууж таарахгүй биздээ олны өмнө говьчууд ч угаасаа хээгүй л дээ гэхдээ Их хуралд сонгогдсон энэ нэг юмандаа хэлж баймаар юм
-
123 (January 16, 2017 3:36:37 pm )
bohi zajilsan emegteig boorloj bhaar ard tumnee suhruulsen erunhiilugch,offshorchidtoigoo ingej hun muuldag shigee temtseech teneguud ee,hunii aman dotorhi bohi uls orniig dorduulaad bna uu,UUTNAASAA GARCH SETGE
-
зочин (January 16, 2017 3:37:45 pm )
амарзаяа яах вэ .Өмнөх парламентад чинь эрдэнэчимэг гишүүн төрийн ордонд архидаж секс архи тамхи байх ёстой гээд тунхаглаа биздээ.
-
Anonymous (January 16, 2017 3:44:58 pm )
Aldaagvi xvn gej baidgiimyy monociin erdenechimeg shig tenegtsen bish
-
иргэд (January 16, 2017 4:20:47 pm )
Амарзаяа амаа хөдөлгөсөн,бохь зажилсан хоёрын алин болохыг газар дээр нь шалгаж амнаас нь бохийг нь гаргаж баримтжуулсан явдал байна уу?ямар учир шалтгаанаар энэ охины ам хөдөлсөн бохь зажилсан асуудлыг ийнхүү өндөр авахуулаж олон хоног нэхэл дагал болоод байнаа,тэрэндээ тулвал бохь зажилсан,монгол улсын өмч хөрөнгө хууль ёс шудрага үнэнийг зажилцгаасан улсуудын хэнийх нь нийгэмд учруулсан хор хохирол аюултай байгааг тооцож үзсэн ухаантан,тооцож үзэх зориг зүрэхтэн байна уу?
-
ЗОЧИН (January 16, 2017 4:23:12 pm )
ЭНЭ БОХЬ ЗАЖИЛСАН ЛАЛАРУУД ОЛШРОХ ТУТАМ Л БИДНИЙ АМЬДРАЛ МУУДСААР Л БАЙНА ХААНА БАЙНА ТЭР ТЭНГЭР ЗАЯА МӨХӨЖ ДУУСЛАА Ш ДЭЭ БООЖ ҮХМЭЭР
-
үнэн (January 16, 2017 6:44:05 pm )
тарган адууны гита гэж нэг залуу өхөөрдсөн”
-
Anonymous (January 16, 2017 7:23:22 pm )
Бохь зажлах яах вэ Бусад юмаараа зөв явъяа Бусад солиотнууд их бна
-
mandah (January 16, 2017 11:15:13 pm )
iim gishuun baidag yumuu hudlaa toglood baigarai huuhduud mini,ene chini hudaldagch bishuu
-
ИЧИГ , ИЧИГ (January 17, 2017 12:19:37 am )
АМАНДАА БОХЬТОЙ АЛМАС ЗАЯА АА ГЭЖ ! НЭГ ТЭНЭГ НЬ ОХИН Ч ГЭХ ШИГ , ЭНЭ ЭМГЭН ОХИН БАЙЖ ЧАДАХ УУ . ИХ ХУРАЛД ИЙМ МАТАР СУУЖ БАЙХЫГ АНХ УДАА Л ХАРЛАА . ИЧМЭЭР ЮМ АА . ЯАХААРАА ИЙМ ГАХАЙН ТООРОЙ ШИГ ЮМ ГАЗРЫН ХААНААС ГАРААД ИРДЭГ БАЙНА АА , НУТАГ ОРНЫХОО НЭРИЙГ ГУТААСАН ЧАВГАНЦ
-
Nutgiin naiz (January 17, 2017 9:34:02 am )
Gahai urgelj l idej hevj baidagshdee Un surtei um ta nar odo
-
nuursnii chenj bna shu de (January 17, 2017 11:17:20 am )
umnugoviin nuursnii chenj yaj deeshee garaav de?howo mashinii kabind bohi jajil bsan shigee uih jajilj baih shiv de?nuursnii cheenjuudiig yah gj UIH gargsan yum be?umnugoviinhoo
-
Anonymous (January 17, 2017 1:37:30 pm )
Jinhene teneg awgai
-
Зочин (January 17, 2017 7:46:10 pm )
Миний ардын сэтгэл цагаан гээд бохь зажилж орилсоор байгаад Өмнөговь аймгаас гарч ирсэн л юм байна. Одооноос дууны дугуйланд явна аа. Бохь зажилж сурна аа. Бас орилж сурна.
-
Anonymous (January 18, 2017 10:30:57 pm )
turiin ordondoo arhiddag seks yridag tamhi tatdag ynz ynziin gishuun zunduu bgaa ted naraaraa oroldooch.yndarmaa gishuun chuulgandaa sogtuu suuj bna ene humuusee yriach.umnugovi aimgiin 50000 garui irgeniig turd tuluulj bgaa hunshuu.luivardaj garj ireeguishuu.turiin mungu hulgailahgui l bol boloo.umnugoviihon bol aztai humuus gej helseniig ni zuv oilgooroi buh baylag ni bna.busad oron nutagiihnaas amjirgaanii tuvshin deeguur hugjiluuruu terguulj,ulsiin tusuvuus tataas avdagui aimag
25 Comments