antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 14, 2017 1 comment

Хүнсний бүтээгдэхүүний үнэ 10.5 хувиар өсчээ

нийтлэсэн Admin

33a69dd60ba58f1foriginal

Үндэсний статистикийн хорооноос хүнсний гол нэрийн барааны үнийн судалгааг гаргажээ. Энэ сарын 11-ний байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сартай харьцуулахад 10.5 хувь, өмнөх 7 хоногтой харьцуулахад 1.2 хувиар өсчээ.

Махны дундаж үнэ: Хонины ястай махны үнэ өмнөх сараас 29.9 хувь, үхрийн ястай махны үнэ 21.3 хувь, үхрийн цул махны үнэ 8.8 хувь, адууны ястай махны үнэ 5.6 хувь, ямааны ястай махны үнэ 21.3  хувиар өссөн байна.

Өмнөх 7 хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 3.6 хувь, үхрийн ястай махны үнэ 2.1 хувь, үхрийн цул махны үнэ 2.0 хувиар өссөн бол, адууны болон ямааны ястай махны үнэ өөрчлөлтгүй байв.

1 кг хонины /ястай/ мах дунджаар 5705 төгрөг, үхрийн /ястай/ мах 6765 төгрөг, үхрийн цул мах 8235 төгрөг, адууны /ястай/  мах 4650 төгрөг, ямааны /ястай/  мах 4300 төгрөгийн үнэтэй байна.

Гурилын үнэ: Гурилын үнийг өмнөх сартай харьцуулахад задгай 1-р зэргийн гурилын үнэ 0.2 хувиар буурч, бусад гурилын үнэ өөрчлөлтгүй байв.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: Цагаан будааны үнэ өмнөх сартай харьцуулахад 0.4 хувиар өссөн бол өмнөх 7 хоногтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сартай болон өмнөх 7 хоногтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: Төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад байцааны үнэ 11.8 хувь, луувангийн үнэ 1.0 хувиар өсч, төмсний үнэ 0.3 хувь, манжингийн үнэ 3.6 хувиар буурчээ. Өмнөх 7 хоногийн үнэтэй харьцуулахад луувангийн үнэ 1.0 хувиар өсч, төмсний үнэ 0.7 хувиар буурч, бусад хүнсний ногооны үнэ өөрчлөлтгүй байна.

Сүү, өндөг, ургамлын тосны дундаж үнэ: Сүүний үнийг өмнөх сартай харьцуулахад савласан /1 литрийн/ сүүний үнэ 1.2 хувь, “Элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 0.9 хувиар өсч, задгай сүүний үнэ өөрчлөлтгүй байна.  Ургамлын тосны үнэ өмнөх сартай харьцуулахад 4.4 хувь, өмнөх 7 хоногтой харьцуулахад 2.3 хувиар өсчээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • irgen (January 15, 2017 7:10:45 pm )

    хямралтай үед үнэ хямдардаг байхад манайд л бүх барааны үнэ өсөх юм. Үнэхээр гажиг.

antalya rent a car