antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 14, 2017 33 comments

С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэг ба Монгол дахь эрүүл шүүлт…

нийтлэсэн Admin

ae9fe7232c0a8a955934755ee97394a9

С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргээр шийтгэгдээд буй Б.Содномдаржаагийн эхнэр Г.Энхбаяр medee.mn сайтад ярилцлага өгчээ. Түүний хэлж ярьснаас үзэхэд Б.Содномдаржаагаас мэдүүлэг авахдаа бие махбодийн  эрүүдэн шүүлт тулгасан бололтой.  Эхнэр Г.Энхбаяр нь хэлэхдээ  “Нөхрийг минь шоронд тамалдаг байх. Нэг удаа очиход маань үнэн худал хэлүүлдэг аппаратанд суулгасан, зүүн гар мэдээгүй болсон гэж байсан. Тэр нь тэгээд яадаг юм бэ гэхэд үнэн хэлэхээр нь тог цохиулдаг гэж байсан. Тэгсэн ингэсэн гэдгээ хэл гээд би тэгээгүй гэхээр нь тогны хүчдэлээ нэмдэг байсан гэсэн. Хийгээгүй хэргийг хийсэн болгох гэж ингэж байгаа юм чинь, тэр муухай газартаа хүний нүднээс далд хичнээн ямар аймшигтай дарамталж байгааг бид мэдэхгүй шүү дээ.” хэмээн ярьжээ.

Ер нь бол Монголд эрүүл шүүлтийн ноцтой хэлбэрүүд байдаг гэдэг нь хүлээн зөвшөөрөгдсөн л дөө. С.Зориг агсны амийг хөнөөсөн этгээдүүдийн эрэлд хатсан хуулийнхан ч өмнөх олон жилүүдэд хэд хэдэн хүнийг хорьж, шалгахдаа эрүү шүүлт тулгаж бие махбодийн болон сэтгэл санааны зовлон учруулж байсан баримтууд бий.

С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгт холбогдуулан, хил дамнуулан хууль бусаар хулгайлж авчирсан Д.Энхбат агсны асуудалтай холбоотойгоор НҮБ-ын Хүний Эрхийн Дээд Комиссарын Газраас  Манфрэд Новак гэж хуульчийг Монгол руу илгээсэн байдаг. Манфрэд Новак  бол Босниа Херцеговинад болсон хүний эрхийг хөсөрдүүлсэн хэргийг шүүсэн багийн орлогч даргаар нь ажиллаж байсан хуульч бөгөөд Гуантанамо дахь шоронд хоригдогсдыг эрүүдэн шүүж байсныг шалган илтгэсэн гэхчлэн анхаарал татсан олон хэрэг асуудал дээр ажилласан туршлагатай хуульч гэдгийг тухайд үед манай хэвлэлүүд ч бичиж л байсан. М. Новак  манай улсад ирээд ёстой уулзаагүй хүнгүй шахам байдаг.  Ерөнхийлөгч Н.Багабанди, яамдын дээд албан тушаалтнууд, прокурор, шүүх, цагдаагийн удирдлагууд, хүний эрхийн газрын ажилтнууд, УИХ-ын гишүүд, өмгөөлөгчид, гадаад улсуудын элчин сайдууд, олон улсын байгууллагуудын удирдлагууд,  Амгалан дахь жирийн дэглэмтэй 421-р хорих анги, Урьдчилан хорих төв буюу Ганц худаг, 413-р хорих анги буюу Зүүнхараагийн шорон, чанга дэглэмт 405-р хорих анги буюу Тахир Соёот зэрэг газруудтай биечлэн танилцаж Д.Энхбат болон бусад хоригдол, хорих ангийн ажилтнуудаас мэдээлэл авсан байдаг.

Улмаар тусгай илтгэгчийн хувиар тайлан илтгэл гаргасанд нь анхаарал татсан мэдээлэл бий.  Түүний илтгэлээс ишлэхэд  “….2003 оны тавдугаар сарын 15-ны орчимд Франц улсаас орогнол хүсээд байсан Д.Энхбатыг Парисийн нэгэн рестораны өмнө ТЕГ-ын хэсэг ажилтан барьж зодоод, элчингийн машинд суулгаж, Бельги дэх Элчин сайдын яамаар дамжуулан улмаар Герман улсын ЭСЯ-ны байранд хүргэсэн байна. ЭСЯ-нд нэг хонуулахдаа ТЕГ-ын ажилтнууд түүнийг эрүүдэн шүүж, тарчилган зовоосон бөгөөд маргааш нь дугуйт тэргэнд суулган МИАТ-ийн онгоцоор тавдугаар сарын 18-ны өдөр УБ руу авч одсон байна. Монгол улсын хилээр нэвтрэн орсон тэмдэглэгээ хийгдээгүй бөгөөд хотын гаднах нууц байранд хорьжээ. Ардчиллын удирдагч, тухайн үедээ Дэд бүтцийн сайд асан С.Зоригийн аллагад түүнийг ял тулган эрүүдсэн хэдий ч хэргээ хүлээгээгүй байна. Тавдугаар сарын 24-нд түүнийг “ТЕГ-ын мэдээлэгч” гэж бүртгэнгүүтээ 5 сарын 25-нд хилээр нэвтрэн орсон мэтээр цагдаагийн газраар бүртгүүлжээ. Олон цагаар сандал дээр суулгах, буугаар элгэн тус газар нь балбах, хуурамчаар цаазаар авах зэрэг арга байдлаар тарчлааж байжээ…

… 2005 оны зургадугаар сарын 7-нд тусгай илтгэгч Зүүн хараагийн 0413 дугаар чанга дэглэмтэй хориход төрийн нууц задруулсан хэрэгт 3 жилийн ял эдэлж буй Д.Энхбаттай уулзсан. Хүний амийг санаатайгаар хороосон хэргийг угаас худал байсан нь тодорхой тул тул хэрэгсэхгүй болгожээ. Уулзалтын үеэр хөндлөнгийн эмчийн үзлэгт оруулахад амьсгал нь хүнд, шээс нь цустай, чичрэх зэрэг шинж тэмдэг нь биеийн байдал тааруухан болохыг илтгэж байна. Иймд яаралтай эмнэлгийн тусламж шаардлагатай байна. Зайсан дахь хорих эмнэлэгт шилжсэн хэдий ч дорвитой эмчилгээ авалгүй эрс муудаж буй эрүүл мэндийн байдлыг эс харгалзан буцаасан байв.” гэхчлэн өгүүлсэн байдаг.

Түрүүн өгүүлсэнчлэн С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийг илрүүлэхийн тулд манай хуулийнхан эрүүл шүүлт хэрэглэж байсныг, өдгөө ч хэрэглэсээр байгааг дээрх мэдээллүүдээс ойлгож болохоор байна.

Дашрамд өгүүлэхэд,  Эрүүдэн шүүхийн эсрэг хүний эрхийн конвенц гэж байдаг. НҮБ хамгийн анх 1984 онд энэ конвенцыг батлан гаргаад 1987 онд гарын үсэг зурж хүчин төгөлдөр болгосон. Монгол улс үүнд 2000 онд нэгдэж орсон.Уг конвенцын нэгдүгээр зүйл дээр эрүү шүүлт гэж юу юм бэ гэдгийг хамгийн өргөн утгаар тайлбарласан байдаг.

Үүнд :

Эрүүдэн шүүлтийг үйлдлийн шинжээр нь авч үзвэл биемахбодын болон сэтгэл санааны шаналал зовлон учруулсан хууль бус аливаа үйлдлийг хэлж байгаа юм.

Энэ асуудал хэнд хамаатай юм бэ гэхээр төрийн албан хаагч буюу төрийн эрх мэдэл бүхий хүн өөрөө эсвэл өөр бусдаар дамжуулан энэ үйлдлийг хийсэн хүнд хамаатай.

Үүнд өртөх эрсдэл бүхий хүмүүс нь тэдний эршээлд байгаа буюу аливаа нууц мэдээ сэлтийг мэдэж байгаа сэрдэгдэж байгаа хүн юм.

Ямар зорилгоор эрүүдэн шүүлт хийдэг вэ гэхээр тэдгээр хүмүүсээс мэдүүлэг авах, мэдээ сэлт гаргуулж авах зорилготой хүмүүс хийдэг.

Энэ өргөн утгатай ойлголтыг л эрүүдэн шүүлт гээд байгаа юм. Гэхдээ конвенцоор бас нэг зүйлийг онцолсон байгаа нь хууль ёсны дагуу хүлээлгэж байгаа сахилга шийтгэлийн улмаас үүсч байгаа шаналал зовлонг эрүү шүүлтэд хамааруулахгүй гэж заасан байдаг. Жишээлбэл гэмт хуулт ёсны дагуу буруутайг нь шүүхээр тогтоогоод хорих ял оногдуулахад хэнд ч таатай байхгүй. Мэдээж тэрний улмаас шаналал зовлон, сэтгэл санааны дарамт учирсаныг эрүү шүүлт гэж үзэхгүй гэдгийг албаны хүн хэлж байгаа юм.

2005 онд  Хүний эрхийн үндэсний комисс Монгол улсад эрүү шүүлт байгаа гэдэг асуудлыг үндэсний хэмжээнд нээлттэй авч үзэж,  хяналт шалгалт хийсэн байдаг. Улмаар УИХ-аар  хоёр өдөр хэлэлцүүлж гаргасан тогтоолд Монгол улсад эрүү шүүлт байгаа гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг юм.

Э.Болорхажид

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

33 Comments

  • бат (January 14, 2017 12:40:08 pm )

    Хүн хийсэн хэргээ мэддэг юм аа хэлэхгүй байвал төр ямар нэг аргаар хэлүүлдэг юм

  • Zochin (January 14, 2017 2:54:29 pm )

    shoron hetsvvdee hvn hvseh yam bish yam yam bsaar bgaa

  • ЗОЧИН (January 14, 2017 3:18:11 pm )

    Төрийн ямар хуулинд ямар ч арга хэрэглэж эрүүдэн шүүж болно гэсэн заалт байгаа вэ.Дээрх сэтгэгдэл бичсэн нөхөр бол Ганцын тахар,аль дээр үед Ард Аюушийг шүүж байсан новш байна.Хийгээгүй хэргийг л хүлээлгэсэн монголын ногоон малгайтнууд шүү дээ

  • зочин (January 14, 2017 4:29:33 pm )

    Ер нь иймэрхүү мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах бүрийд тэр дор нь уг санааг мушгин гуйвуулж олон түмний анхаарлыг өөр тийш нь чиглүүлж байдаг тусгай томилогдсон тагнуул,туршуулууд байдаг.Тэд Зоригийн амийг улс төрийн өс хонзонгоор авчихаад мэдээжийн юмыг яаж булзайруулах гэж байгааг олон түмэн одоо ойлгож эхэлж байна Эхлээд Бат-Үүл рүү хандуулж ард түмний анхаарлыг сарниулаад тэр нь газар аваагүй. Одоо Ерөнхийлөгчийн сонгуулийг угтан:” Элбэгдоржоос л бүх зүйл шалтгаалсан”, мэтээр хүмүүсийн анхаарлыг өөр тийш нь сарниулахыг оролдож байна Аллагын захиалагч Ардын намынхан гэдэг нь энэ шүүх хурлын нууц ажиллагаа харуулав.Эрдэнэтийн захиралаар Отгонбилэгийг дахин томилохгүй гэсний төлөө түүнийг улс төр,мөнгөний өш хонзонгоор Ардын намынхан уламжлалт аллага хийв Яг л1980 аад онд Төмөр Очирыг хөнөөсөн шигээ.Одоо хэдэн хүнийг хэлмэгдүүлэх бол !!!

  • зочин (January 14, 2017 4:37:29 pm )

    энэ” Бат” нь хүний мах,цусны үнэрт шунагчийн нэг юм байна даа.Ардын намынхан ийм этгээдийг зориуд сайтуудад томилж суулган,үнэний эсрэг гүтгэлэг хийж байгаа нь энэ дээ

  • Зочин (January 14, 2017 6:38:24 pm )

    Щорон амарт сувилал биш шуудээ 4 хун шатаасан гээ биздээ эхнэр нь юу мэдэхийн нотлох баримтаа л узээч омгоологч , хэрэгтэн 2 танилцах эрхтэй гэдэг биздэ хэрэгээ хулээсэн гэсэн яасийн битгий хууль завхаруулах арга хайгаад байцгаа хууль хяналтын тийм олон шатны хумуус бугд худал хуувилдаж чадахгуй тэнд цохилох зурхтэй шударга хумуус зондоо бгаад эргэлзэхгуй бн

  • Зочин (January 14, 2017 6:44:05 pm )

    Тэгээл юу ч мэдэхгуй биесруугээ дайрахаа болиоч улс орныг бидний ур хуухдийн ирээдуйг суйтгээд бгаа улсдаа шасрдлага тавьж анхаарлаа хандуулах хэрэгтэй

  • 0000 (January 14, 2017 7:07:12 pm )

    Хулгайч луйварч алуурчин гадаадын тэжээвэр ноходоор дүүрсэн төрөөс ийм зүүл гарна Ногоон малгайтан хэмээх тэжээвэрүүд юу хийсэнийн мартсан уу иргэдээ

  • монгол (January 14, 2017 9:17:48 pm )

    энэ АНУ гийн заавраар монголчуудыг нэг муу юманд уриалсан юм л энэ тарвага тэр ТЕГ тагаа хамтраад сэдээд байна. Нийслэлийн ЗДарга Батболд утааны талаар шийдвэртэй алхам хийгээд эхэлсэн чин Тарвагадорж УБ т хөрөнгө оруулж хэрэггүй зугт гэдэг чинь одоо вюу гэсэн үгн вэ. энэ хятад хүн дуугу байж байгаад 7 онд яваад өгч болохгүй байна уу. эсвэл 17 онд бид бандаашдана шүү

  • зочин (January 14, 2017 10:10:40 pm )

    Жинхэнэ захиалгатай гутгэлэг байна даа худлаа ярихыг нь мэдээд тог цохидог машин байдаг л гэнэ шуу цаана чинь унэн яривал унсдэг машин бас байна гэсэн шуу хумуусээ

  • Anonymous (January 14, 2017 11:17:38 pm )

    Eruu shuult geech

  • Hurtsil (January 14, 2017 11:44:30 pm )

    Bat gedeg ni Hurtsiin ovog shuu dee.Batiin Hurts gedeg bizdee.Uuruu bichsen yum bush uu.Ene novsh Mongol hun mun uu. Dalimduulaad hun nuhaad bail shig baih yum

  • баяр (January 15, 2017 8:58:17 am )

    90 ээд оны ГАНЦ ХУДАГТ аймаар эрүү шүүлт болж байсныг бүгд мэднэ. Тэр үед хэрэг хүлээсэн хүмүүсийн тал шахам нь бусдын хэрэг хүлээсэн гэж бодож байна.

  • БАТ (January 15, 2017 9:54:55 am )

    Вышинский – Нямдоржийн арга

  • Anonymous (January 15, 2017 10:07:45 am )

    Монгол өр утаа хаёрт баригдсан аюултай улс учар Хөрөнгө оруулаж болохрүй хуцваа муу луухаан Элбэгээ

  • зочин (January 15, 2017 11:11:53 am )

    Зарим үед бусдын амь насыг аврахын тулд зарим хэрэгтэнг золисох хэрэгтэй тэд гэмт хэрэг үйлдэж аллага хийхдээ бусдыг энэрч хайрлаагүй шүү дээ тэгээд үйлдсэн хэрэг хүлээхгүй байна гэдэг чинь дахин хэрэг үйлдэнэ шүү дээ өмч ашиглах,хулгай хийдэг улс чинь хаширахгүй шүү дээ

  • Зочин (January 15, 2017 1:29:40 pm )

    Отгон билэг, Балдорж нарын хам хэрэгтэн Багабандиас мэдүүлэг авчих зориг зүрэхтэй аавын хүү Монголд байна уу

  • Зочин (January 15, 2017 1:32:13 pm )

    25-р суваг ТВ сүүлийн 2 өдөр Отгонбилэгийг “ОНЦ” хүн байсан гэж тархи угаагаад байгааг та нар харж байна уу

    • zochin (January 16, 2017 8:23:46 am )

      Шо-г, шуналт алуурчныг мөн их магтсан кино маягийн юмыг, ард нь багабанди байдаг 25-р тв цацаж байгаа нь улам л эд нар жинхэнэ алуурчид юм гэдгийг батлаад бн. Маш олон үйлдвэрийг шо-д давхар хариуцуулж байсийм бн лээ. Төөрүүлж идэхэд амар байж энэ багабанди, с.баяр, балдорж, шо нарт. 25 Тв чинь бас балдоржынх, өнөөдөр сонин чинь түүний охиных. Багабанди энэ тв-ыг ашиглаж бн. М.энхболд эд нарыгаа илчилж чадах бол уу. Нэгэнт хэргийг нь илрүүлээд өгсн юм чинь захиалчдыг нь илр бол шууд ерөнхийлгч болно доо

  • иргэн (January 15, 2017 2:56:17 pm )

    Зоригийг алсан хэрэг яалт ч гүй улс төрийнхөн оролцсон хэрэг л дээ. Яагаад гэхээр Батүүл, Элбэгдорж хоёр луу чиглүүлэх гэсэн санаархал аягүй их байгаа нь хэсэг хүмүүсийн хандлагаас харагдаж байгаа юм. Тэр ял авсан Содномдаржаа гэгчийн ээж нь гэхэд улс төрийн хэргийг миний хүүд тохлоо л гээд байгаа. Улс төрийн хэрэг л байх юм бол ямар нэг аргаар замруулж болдог гэсэн ойлголт алуурчдын ар гэрийнхэнд байх шиг байна. Ер нь нэг ойлгомжтой юм нь Зоригийг алах ажиллагааг МАН зохион байгуулж, захиалж хийлгэсэн нь тодорхой болоод байна. Үүний нэг нотолгоо нь энэ хэргийг Батүүл, Элбэгдорж нар луу нялзаах гэсэн улайрал яваад байгааг анзаарч харахад л тодорхой байна. Илрэхгүй олон жил болж байгаагийн шалтгаан нь энэ л дээ.

  • чимх (January 15, 2017 5:26:01 pm )

    Хэрэг хийсэн бол гүрийгээд байгаа хулгайч нарын толгойг элэх шаардлаггүй. Цаазын ялгүй болсноор хууль маш их завхарч байна. Хүн их алах боллоо төрөөс хулгай хийгчэд опшорт мөнгөө нуугаад мартдаг боллоо гадаадад хөрөнгөө гахгаж байшин сав газар авдаг боллоо. Төрд хулгайч нар хэн хэн байгааг бүгд мэдэж байгаа. Тэд хуулиар өөрийгөө хамгаалуулсан. Ийм ялзарсан төр хуульч хуультай байж шудрага юм гэж байхгүй. Филипиний ерөнхийлөгч шиг хүн гарч ирэхийг хүлээхээс өөр аргаггүй. Тэрнээс өмнө монгол гадных болчихгүй бол

  • zochin (January 15, 2017 5:39:30 pm )

    Alah abah ymandch ARDIIN NAMCH zagalmailsan etsegde!!!!!! Allagin darahan Baga Otgo hoerin ner heseghen zuur garch vile tegeed daragdsanda.terl ih ibguide!!!!!!!!!!!

  • төрөө цэвэрлэе (January 15, 2017 7:17:14 pm )

    Цаашид ард нийтийн хурал төр барьдаг тогтолцоо л хэрэгтэй. Нам төрд гарахаар нам дагасан луйварчид төрд гарч хууль бус үйлдлийг дэлгэрүүлдэг жам тогтлоо. Энэ Зоригийн хэрэгт ёстой эрүү шүүлт, сэтгэцийн эмчмлгээг өргөн хэрэглэж Европоос хүн хулгайлж байсан Хурц гэгчийнг заавраар бүх ажил явагдсан бололтой. Ингэж арай болохгүй. Шударга ёсыг уландаа гишгэж иргэдээ тамлаж болохгүй дээ. Арай дэндлээ

  • Anonymous (January 15, 2017 7:18:53 pm )

    Захиалагч нь Элбэгдорж гүйцэтгэгч нь Бат-Үүл,казино Энхбаатар юм биш үү үүнд тагнуулч оролцсон байх

  • Зочин (January 15, 2017 7:33:57 pm )

    Зоригийн хэргийг мөрдөхөөр томилогдсон багийг хоёр удаа тараасан эзэн нь Элбэгдорж шүү дээ. Тэр яагаад мөрдөн байцаах ажилд зориудаар саад хийсэн бэ? Үүний учрыг олох ёстой байтал хуулийнхан хараат биш ажиллагаа явуулдаггүй нь харамсалтай.

  • BAAGII (January 15, 2017 8:25:17 pm )

    hun hiigeegui herege heze ch huleedeggui l bhgui yu…aluurchid ni bol ene 3 baaraggui men…harin teriin nuuts gj nuutslaad bga heden darga nariin neriig il bolgoj chadval ard tumen shuuh tsagdaada itgeh itgel ni duuren bolno doo…

  • Энхтөр (January 16, 2017 12:07:25 am )

    Манай улсад хүний эрх хариуцсан нэг нөхөр байдаг юм Бямбадорж билүү энэ хүн ер нь олон нийтийн мэдээлэлийн сувагаар энэ тухай хэлж ярьж байгаа нь харагдахгүй юмаа.Эсвэл би олж харахгүй байна уу?

  • zochin (January 16, 2017 8:11:50 am )

    вулган тэр хумуусийг таньсан болов уу. тэр уед дараагийн хун ватуул эрдэнэтийн гэсэн уг хэлсэн гээ биз дээ

  • Tsogt (January 16, 2017 9:22:08 am )

    ГЭМ ЗЭМГҮЙ ХҮНД ЯЛ ҮҮРҮҮЛЭХЭЭ ЗОГСОО!!!!!!! ХЭЛМЭГДҮҮЛЭЛТЭЭ ЗОГСООХЫГ ШААРДАЖ БАЙНА!!!!!!!

  • kkkk (January 16, 2017 12:45:24 pm )

    ene humuus alsan baihaa huuli hyanltiinhan sain l togtooson bgui harin aluurchdiin ar geriinhen uls turiin geed helchbel yalgui l gej bodood baih shig bn hils heregt orson bol ter humuus yu gej tiim taiban baib gej dee harin zahialagch hen be Otgonbileg l gej bodogdood bga yum daa Erdenetdee bol hyazgaagui erh medeltei haan bsn yum bishuu

  • zochin (January 16, 2017 11:13:50 pm )

    Odoo uls turjij bie biee uzen yadatsgaahaa boliyo uls oron maani hetsuudlee. Buh tuvshinduu hariutslagaa changaruulj eh oronch uzleer ajillaj amidartsgaamaar baih yum daa!!!

  • төрөө цэвэрлэе (January 17, 2017 7:30:13 am )

    АН, МАН төрд байхад эх орон минь хөгжихгүй. Нам тойрсон луйварчид төрөөр тоглож дууслаа. Иргэдийн ярьж байгаа ард түмний их хурлыг төр удирдах хэрэгсэл болгосон цагт өөрчлөлт гарах боломж бий. Тэр цагт хуулийн байгууллагуудыг ч үндсээр нь шинэчлэж шударга ёсыг дээдэл шударга хүмүүсээр зохион байгуулах ёстой. Эрүүдэн шүүдэг ёсыг яаралтай халдах ёстой.

  • цочин (January 19, 2017 10:25:14 pm )

    Багабандыг байцаа тэр нэг юм ярих байх найзна юм чинь эрдэнтиин мөнгииг хоёуулаа хувааж идсэн байлгүй ардиин намынхан мэдэж байгаа хүмүүс олон би намаа бодоод дуугуй байгаад байгаа юм нөгөө муу юмаа ардчилруугаа чихээд сурчахсан хүмүүс шүү ардчил бол өрөвдмөөр хүмүүс юм хиисэнч хиигээгүй энэ төриин алдаа болгныг баруун хойт талын овойхой бүх муу юмаа чихнэ ямар лайтай нам бэ

antalya rent a car