Хотын дарга асан Э.Бат-Үүлийг цагдан хорьлоо гэх мэдээлэл гарснаас тэрбээр хэвлэлээр дуугарахаа больсон. Гэхдээ эх сурвалжууд түүнийг хоригдоогүй гэдгийг хэлдэг. С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгт татагдаад байгааг нь прокурорынхон хүртэл хэвлэлээр дэлгээд байв. Гэвч дараа нь түүнийг уг хэрэгт холбоогүй болсон гэх мэдээлэл бас гарсан юм. Харин хуучин оны сүүлээр Монгол Улсын шүүх С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр гурван хүнийг шийтгээд байгаа.
Эргэн сануулахад, Улсын ерөнхий прокурорын туслах, Дотоод хяналт, аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой мэдээллийг хэвлэлийнхэнд өгөхдөө “С.Зоригийг хөнөөсөн хэрэгт Булганаас гадна нэг бус хүнийг холбогдуулан шалгаж байгаа. Хэрэг нууцын зэрэглэлтэй тул нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй. Хэргийн мөрдөн байцаалт дууссан. Удахгүй шүүхэд шилжүүлнэ” гэж байсан. Тэрбээр ийн мэдэгдсэний араас удалгүй хэргийг Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлж, хэрэг ч шийдвэрлэгдсэн. Харин Б.Булган хэрэгт ямар ч холбоогүй хүн болж хувирсан байдаг.
“Өдрийн сонин”-д нийтлэгдсэн мэдээлэлд С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлэх ажлын хэсгийнхэн Э.Бат-Үүлд холбогдох зүйл заалтыг хэрэгсэхгүй болгосон гэх мэдээлэл гарсан байсан. Э.Бат-Үүлд холбогдуулан шалгаж байсан зүйл анги мөрдөн байцаалтын шатанд гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй. Тиймээс прокурорын шатанд Э.Бат-Үүлд холбогдох хуулийн зүйл заалтыг хэрэгсэхгүй болгосон. Мөн уг хэргийг нууцын зэрэглэлтэй шалгаж байгаа учир ганц хүний асуудлыг тухайлан авч үзэх боломжгүй хэмээх тайлбарыг албан бус эх сурвалж өгсөн гэх мэдээлэл байв.
Харин Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батжаргал хэвлэлд албан ёсны байр сууриа илэрхийлэхдээ “Э.Бат-Үүлийн хувьд 2000 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр сэжигтэнээр, 2000 оны 08 дугаар сарын 29-ний өдөр тухайн үед дагаж мөрдөгдөж байсан 1986 оны Эрүүгийн хуулийн 62 дугаар зүйлд зааснаар яллагдагчаар татан шалгасан.
Энэ сэжигтэн, яллагдагчаар татсан хэргийг 2000 оны 10 дугаар сарын 16-ны өдөр прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Өөрөөр хэлбэл 2000 онд сэжигтэн, яллагдагчаар татсан үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэсэн үг юм.
Нэгэнт сэжигтэн, яллагдагчаар татсан үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсний дараа мөрдөн байцаалтын ажиллагаагаар дахин шалгах үндэслэл гарсан учраас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж буй ажлын хэсэг түүнийг сэжигтэн, яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.
Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу мөрдөн байцаагчийн эрх хэмжээний хүрээнд хийгдсэн ажиллагаа юм.” гэж хэлж байв.
Харин өдгөө бол Э.Бат-Үүл ч, Б.Булган ч С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгт ямар нэг байдлаар хамаагүй хүмүүс болцгоожээ. Тэднийг шүүх хуралд гэрчээр дуудаж болзошгүй гэх мэдээлэл байсан ч, шүүх хуралд тэд оролцоогүй юм.
Эх сурвалж:Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
бат (January 14, 2017 12:18:10 pm )
2000 сонгуульд МАХНамын дарга НЭнхбаяр Манай нам ялбал Зоригийн хэрэг 14 хоногийн дотор илрэнэ гэж амлан 72 суудал авч байсыг санацгаа НЭнхбаяр ББагабанди ШОтгонбилэг тэргүүтэй МАХНам ингэж ялахын тулд Зоригийг алуулсан бөгөөд энэ хэргийг АН-д тохохын тулд эгзэгтэй үеийг нь тохиолдуулан мөн хэнд ч сэжиглэгдэхгүй энэ хүмүүсээр хүмүүсээр хэргийг хийлгэсэн юм Мөн энэ хэрэгт АНыг холбогдуулсан ухуулга маш их хийн Монголын ард түмний сэтгэлд АН буюу БатҮүлийг хийсэн гэдэг ойлголт суулгасан юм Үүнээс болж ард түмэн ялангуяа МАН-ы гишүүд одоо нөгөө 3-ыг хэргийг хийсэн гэдэгт итгэж чадахгүй байгаа юм Ийм учир МАНы засаглалын 2000-12 он хүртлэх 12 жилд хэрэг илрээгүй бөгөөд МАН түүнийг хэн нэгэнд үүрүүлэх оролдлго хийсээр ирсэн юм Өнгөрсөн зун МАН эрх авангуутаа хэрэг илэрснийг мэдэж АН-д тохохын тулд БатҮүлийг холбогдуулах гэсэн боловч ийм боломж олдоогүй юм
-
ЗОЧИН (January 14, 2017 2:26:04 pm )
БУЛГАНААС ГАДНА БАС НЭГ ХҮНИЙГ ШАЛГАЖ БАЙГАА – ГЭЧИХЭЭД ХЭЛСЭН ҮГНЭЭСЭЭ БУЦАН ТАГ ЧИГ БОЛДОГ ПРОКУРОРЫН ТУСЛАХ ГЭХ Э.АМАРБАТ ЧИНЬ ЦАГТАА Н.ЭНХБАЯРЫН ХӨЛИЙГ ГОЗОЛЗУУЛАН АЧИХЫГ УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛЖ ТУШААЖ БАЙСАН АТГ – ЫН ЖИНХЭНЭ БУУНЫ НОХОЙ …
-
irgen hun (January 14, 2017 2:34:44 pm )
Ydarsan jiriin irgend hereg tohood erh medeltenguudees aigaad orhij bga yum biz de
-
Anonymous (January 14, 2017 4:15:10 pm )
bulgan batvvl nar holboogvi yum bol bulganig yagad udaan hugatsand horison yum bl odo bulganig tsagatgaj mongo ogono bhda uuchlalt guihu jirin irgedig gvtgej yallal
-
зочин (January 14, 2017 5:20:40 pm )
Үүргийнхээ дагуу Н.Энхбаярыг барьсан нь зарчимтай шудрага хандсан сайн хэрэг байсан.Харин Зоригийг алсан захиалагчийг ил гаргахгүй байгаа нь шудрага биш байна.Хуулийн зарим нөхдүүд Ардын намын олигаркууд,түүний гар хөл болсон Аюулаас хамгаалах ч гэнэ үү нэг айхтар мангайгаас айгаад зоригтой дуугарч чадахгүй байгаа бололтой.Хэрэв мөрдөн байцаагч байцаалтынхаа явцад Ардын намынханы өс хонэонгоор захиалгаар аллага үйлдэгдсэнийг илрүүлж чадаад нийтэд мэдэгдэх гэх л юм бол дор нь уг мөрдөн байцаагчийг цааш нь харуулна шүү дээ.Удахгүй уг хэргийн хавтаст материалыг АРДЫН НАМЫНХАН УСТГАНА. харж байгаарай.
-
зочин (January 14, 2017 5:32:18 pm )
Энэ үнэн шүү
-
Irgen (January 14, 2017 8:51:32 pm )
Ch.enhee gehch hun s.zorigiin allagiin talaar nadaas asuuhgui baigaa sonind yrsan baisan ug n enhe medlegtei shudraga hun bn blee ene niigem shudrag hunees aij cerveed baih shig bdag ym
-
зочин (January 14, 2017 9:01:36 pm )
Шуурхай минь шуурхаа боль Булган бол цорын ганц гэрч Батүүл бол Зоригийг алагдана гэдгийг Мэдэж байсан хүний нэг Батүүлд яагаад улсын баатар өгсөнийг мэдэх хүн зөндөө бий.
-
Zochin (January 14, 2017 9:04:36 pm )
Ene tsag ue chini tertee 1937 on bish shuu dee , helmegduulelt gej baihgui shuu , huuli shuuhiin umnu hereg hiisen henbugai ch shiitgelee huleedeg , ene hergiig 18- n jil shalgahdaa neleed olon eh uusverees shalgaad etsest ni Erdenet chigleld shalgaad ilruullee
-
зочин (January 14, 2017 11:19:04 pm )
Зориг алагдахад нийслэлийн цагдаагийн дарга байсан Н.Ганболд яагаад тагнуулын дарга, АТГ-ын дарга, бас Москвад ЭСЯ-нд ажиллаад байсан. Гэтэл одоо болохоор цэргийн тагнуулын газрын дарга болов. Аль уже тэтгэврийн насны хүн яахаараа монгол улсын хилийг мэддэг, цэргийн онгоцыг гадаадруу шууд гаргадаг ийм албанд томилогдоод байнаа.Сонин байнаа
-
зоимтимчин (January 14, 2017 11:24:21 pm )
Н.Ганболд бол мэргэжлийн тагнуулчин биш. Цагдаагийн хүн. Тагнуулд Ганболд байх ямарч шаардлага байхгүй.Мэргэжлийн зөндөө сайхан чадвартай хүмүүс бий
-
sana (January 15, 2017 12:07:06 pm )
булган батүүл хоёр ээжээсээ төрөөгүй гэж байгаатай адил сонсогдож байна
-
зочин (January 16, 2017 2:02:01 pm )
Энэ 2 бол Хэргийн гол хүмүүс гэдгийг бүгд мэднэ л дээ,
13 Comments