Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо буюу 13 дугаар хороололд үйл ажиллагаа явууулдаг ломбардыг энэ сарын 10-нд буюу мягмар гарагт зэвсэглэсэн этгээдүүд дээрэмдсэн хэрэг гарчээ.
Тодруулбал, хар хүрэмтэй 170 орчим см өндөртай 25 орчим насны хоёр залуу тэнд ажиллаж байсан 30 настай Г гэх эмэгтэйг сандалтай нь хүлээд 1.1 сая төгрөг, гурван ширхэг гар утас, алт, үнэт эдлэл зэрэг нийт 15 сая төгрөгийн хохирол учруулжээ.
Хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтсийнхэн шалгаж, Улаанбаатар хотын харьяат 1982 онд төрсөн Т, Сэлэнгэ аймгийн харьяат 1990 онд төрсөн Г, Ц нарын гурван хүн үйлдсэнийг тогтоон хоёрыг нь саатуулж, нөгөөг нь эрэн сурвалжилж байгаа аж.
Холбоотой мэдээ
-
RP (January 13, 2017 10:03:19 pm )
Manai huuli muu uchraas zurchil ih garah yumaa
1 Comment