antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 12, 2017 7 comments

Хохь нь болж байна даа

нийтлэсэн Admin

olloo_mn_1484179414_olloo_mn_1427344260_xiinxooloiМонгол Улс дэлхийн хамгийн хүчирхэг хоёр их гүрний дунд хавчуулагдсан азгүй, бас азтай улс. Уг нь хоёр талд байгаа энэ том хоёр гүрнийг эдийн засгийн боломж талаас нь ашиглаж чадвал манайх азтай улс шүү дээ. Дээрээс нь Монгол Улсын газар нутаг тун онцлог. Ази, Европыг холбох хамгийн дөт зам гэх мэтээр хараад үзвэл.

Харамсалтай нь манайх 20 гаруй жил хоосон улстөржиж суусаар бух боломжийг алдлаа. Өнөөдөр Монголд ирэх сонирхолтой хөрөнгө оруулагч ч гэж алга. Саяхан УИХ-ын дарга М.Энхболд ярьж байсан. Гадны хөрөнгө оруулагчдын ихэнх нь Монголын хяналтын байгууллагуудын дарамтаас болж “үргэсэн” гэсэн судалгааны дүн гарсан талаар. Мөн гадаадын хөрөнгө оруулагчид Монголоос биш манай дарга нарын “Надад ямар ашигтай юм, хэдэн хувийг нь өгөх вэ” гэдэг шуналаас зугтсан гэдэг онч үг ч гараад байгаа.

Ерөөсөө сүүлийн жилүүдэд төрд гарсан эрх мэдэлтнүүд, дарга нар хий улстөржиж, хэрэлдэж, өөрийнхөө эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, олон ажлыг унагаж, нураасан. Түүний “ачаар” өнөөдөр хоёр хөрш манайхыг зүгээр л “жийж” орхиод байна.

Тухайлбал, Оросоос байгалийн шатдаг хийг Хятад руу дамжуулах асуудат яригдаж эхэлсэн цагаас Монголоор хоолойг нь явуулах талаар яриа гарсан. Баруун чигглэлээр дамжуулах хоолойны асуудал л даа. “Баруун чиглэл”-ээр гэдэг нь 2006 оноос хойш яригдаж байгаа “Алтай” нэртэй хий дамжуулах хоолойг байгуулах дамжуулах юм. Энэ хоолойг тавих тухай Орос, Хятад хоёр бараг арав орчим жил ярилцаж байгаад ,     нэгэнт тохиролцоонд
хүрсэн.

Мэдээж манайх яаж боломжийг зүгээр алдах билээ, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шатдаг хийн хоолойн Хятад хүрэх хэсгийг Монголын нутгаар тавихын давуу талыг “зардал бага” “аюулгүй байдал”, “товч зам” хэмээн тодорхойлж, Оросын Ерөнхийлөгч Путиныг манайд айлчлахад хэлж байлаа. Ерөнхийлөгч Путин тухайн үедээ манай даргын энэ саналд ямар нэг тайлбар хийлгүй дуугүй өнгөрсөн.

Тэгээд л хийн хоолой манайхыг дайралгүй, баруун талаар яваад өнгөрөх нь. Уг нь манайхаар дайруулбал хамаагүй ойрхон, үнэ хямд гээд давуу тал ихтэй. Гэвч тэд энэ бүхнийг тоосонгүй. Мөнгөө хэмнэхгүй гэсэндээ биш, манай улстөрчдийн хариуцлагагүй байдал залхаасан учраас тэр.

Сая УИХ-ын даргыг Орост очих үеэр ямар хатуу үг шидэж байсан билээ. Хариуцлагагүй гэдгийг улалзтал хэлээ биз дээ. Тэгэхдээ монголчууд гэж тодотгож байгаад дурьдсан. Өндөр дээд албан тушаалтай хүний албан ёсны айлчлал болохоор хамгийн зөөлнөөрөө хэлсэн нь тэр байх.

Дөрвөн жил тутамд сонгууль болдог ч засаг нь нэг хоёр их л бол дөрвюөн жил болоод солигддог. Нэг шинэ хүн гарч ирээд, өмнө нь хийсэн бүхнийг үгүйсгэж, арчдаг. Уялдаа холбоо байдаггүй. Хамтарч ажиллахаар тохиролцоонд хүрсэн ч хийж чаддаггүй. Улстөржилт нь хэрээс хэтэрчихсэн. Өндөр албан тушаалтнууд нь хувийн амбиц ихтэй, амин хувийн эрх ашгаа нэгдүгээрт тавьдаг. Энэ бүхнээс залхаад хоёр хөрш зугатаж байна. Үгүй ээ, бод доо. Сая УИХ-ын даргыг Орост очих үеэр ямар хатуу үг шидэж байсан билээ. Хариуцлагагүй гэдгийг улалзтал хэлээ биз дээ. Тэгэхдээ монголчууд гэж тодотгож байгаад дурьдсан. Өндөр дээд албан тушаалтай хүний албан ёсны айлчлал болохоор хамгийн зөөлнөөрөө хэлсэн нь тэр байх. Түүнээс биш зад загнамаар санагдсан биз, Оросын талынхан.

Япончууд яаж байна. Манайхныг байнга уриалгахан хүлээж авдаг, тусалдаг, дэмждэг. Гэтэл одоо манай дарга нарын элий балай байдлаас залхаж байна шүү дээ. Хятад ч гэсэн хатуурхаж эхэллээ. Энэ бүхэн юунаас болов, манайхны хариуцлагагүй байдлаас, дахин хэлэхэд. Нэг засаг солигдоод, дарга нь өөрчлөгдөөд л гадагшаа айлчлал нэрээр явдаг. Орос, Хятад, Япон руу ихэнхдээ явдаг. Тэгээд л хамтарч ажиллах гэрээ байгуулаад, санамж бичигт гарын үсэг зураад л давхичихна даа. Худлаа хэлсэн хүнд аль 10 жилийн өмнө байгуулж байсан гэрээгээ л дахин дахин очиж хийгээд байгаа юм шиг л ажилладаг. Өмнөх ажлынх нь үр дүн гардаггүй, хийдэггүй. Шинэ дарга нь өмнөхийнхөө ажлыг үгүйсгэдэг, үргэлжлүүлдэггүй.
Шинэ юм яриад л туучихна.

Энэ бүхэн манай улсыг хөсөр хаягдахад хүргээд байна. Үнэндээ хохь нь болоод байна даа. Зарим хүмүүс “Орос, Хятад хоёр угаасаа л манайхаар юугаа ч дайруулахгүй. Манай улстөрчид үүнийг нь мэддэг ч зүгээр л дайруулна гэж худлаа шоу хийгээд байгаа юм” гэж яриад байгаа. Нэг талаараа үнэн ч байж болох. Гэхдээ л манайхнаас өөр өөдтэй хүмүүс байсан бол яаж ийж байгаад төмөр замаа болъё гэхэд хийн хоолойг Монголоор дайруулах талаас нь ажиллах л ёстой байсан. Ажиллаад, зүтгээд, Монголоор дайруулах л байсан юм.

Гэвч чадсангүй, манайхан. Хий л улстөржөөд, сүртэй сүртэй юм яриад байхаас өөрийг хийхгүй байна. Одоо Орос, Хятадыг холбосон дэлхийн жишигт нийцсэн хурдны зам тавьчихвал гэх яриа гараад байгаа. Бас л зөв санаачилга. Манайх өөрөө хөрөнгө мөнгөнийхөө асуудлыг шийдээд, ямар ч хамаагүй аргаар Хятадын хилээс Оросын хилд тултал хурдны зам тавьчих хэрэгтэй шүү дээ. Хэрвээ тэгвэл Ази, Европыг холбосон хамгийн дөт зам манайх болно. Эдийн засгийн өндөр ач холбогдолтой. Зам дагаад үйлчилгээний газрууд бий болно. Улсын орлого нэмэгдэнэ. Юу эсийг тоочиж барах вэ дээ. Гол нь хийх, ажил хэрэг болгох л хэрэгтэй байна.

Тэгэхгүй дөрвөн жилд хэрэлдэж хэрэлдэж, дарга болсон нь баяжиж, баахан хувь хүртчихээд буугаад явчихдаг. Дараагийнх нь гарч ирээд яг тэр замаар нь замнадаг. Өмнөх ажлаа үгүйсгэдэг, байнга тогворгүй байвал яаж өөдлөх билээ дээ. Хөрш орнууд гадаадын өндөр дээд албан тушаалтнууд бүр аргаа барж, сүүлдээ хэлж байна шүү дээ. Хариуцлагагүй байдлаа л боль гэж. Энэ дөрвөн жил дахиад л бид баахан мөрөөдөл ярьж, орон болгонд айлчилж, шинэ хамтын ажиллагааны санамж бичиг байгуулаад л өнгөрвөл хөөрхий л болох байх даа. Орос, Хятад хоёр лав манайхаас гадуур бүх зүйлээ хийгээд дуусах нь.

Монголын мэдээ
Н.Пунцагболд


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • Мөрөөдөгч (January 12, 2017 9:18:08 am )

    Улс орныхоо хувь заяаг улс төрчид арай л дэндүү харлуулж байна даа. Бурхан л энэ хүмүүсийг шийтгэх байх. ӨӨр юу ч дийлэхгүй болж байна даа. Хүний амьдрал нэг л мөчлөгт болоод өнгөрнө. Ард түмэн, улс орноо гэх сэтгэлгүй, зөвхөн хар амиа боддог эрх мэдэлтнүүд мөнх амьдрах гээд байгаа юм болов уу, үр удамгүй хүмүүс юм болов уу, эрх мэдэл, улсаа худалдсан мөнгөөрөө үхэшгүй мөнхийн рашаан уучихсан юм уу, гуравхан сая хүнийг яаж л бол яаж амьруулж, улс орноо хөгжүүлж болмоох санагдах юм даа, Эх орноо гэсэн цэвэр ариун сэтгэлтэй , эх орон ч хүмүүсд нв даанч эрх мэдэл нь алга даа. ЭВ ЭЕИЙГ ЭРХЭМЛЭЖ, УЛС ОРНОО ХӨГЖҮҮЛЖ, БУРУУД НҮД ХУРЦ, ЗӨВ ГАРЦЫГ СОНГОЖ АЖИЛЛАХ ХОЛ Ч УХААНТАЙ БАЙЦГААЯ Л ДАА МОНГОЛЧУУДАА. УЛААНБААТАРЫН УТААНААС ИЛҮҮ СЭТГЭЛ ХЯМАРЧ БАЙНА ДАА. ХУДЛАА ХОШГОРУУЛАХАА БОЛЬЦГОО Л ДОО. СЭТГЭЛ ЗҮРХНЭЭСЭЭ ЗҮТГЭЦГЭЭЕ

  • Anonymous (January 12, 2017 9:44:59 am )

    Үе үеийн арчаагүй улс төрчдөөс, ялангуяа 4 жил АН гэж балайгаас бас элбэгдоржоос болж 2 том гүрэн биднээс нүүр буруулав. Тэд Энхбаярыг л үнэлдэг байлаа ш дээ. Элбэгээ тэнэг америк гэж гажигтаад энэ 2 улсын дургүйг хүргэсэн. Баярцогтын өвөө цэвэр хужаа элбэгээгийн өвөө бас цэвэр хужаа гсн шүү хүмүүсээ

  • Anonymous (January 12, 2017 9:47:30 am )

    ЭНХБАЯР ДЭЭР БСАН БОЛ ОЛОН УЛСАД МАШ НЭР ХҮНДТЭЙ БАЙХ БАЙЛАА. ГАДНЫХАН ГАДНЫ ЗАХИАЛГААР АЛЬ ХЭРЭГТЭЙ САЙН УЛС ТӨРЧӨӨ УНАГАЖ БН ГЭЭД МОНГОЛЫН ТӨРД ИТГЭХЭЭ БАЙСАН. ЭЛБЭГЭЭ ЯВААД ЭНХБАЯР ГАРААД ИРВЭЛ МОНГОЛЫГ СОНИРХОГЧИД НЭМЭГДЭХ ЮМ БГААН

  • Anonymous (January 12, 2017 9:49:32 am )

    МАН миеэ энхболдоос болж бас өөдлөхөө болих нь уг нь АН ыг бодвол тууштай боловсон хүчин сайтай мундаг нам бсан. Энхбаяраас хойш бас л уруудчлаа. Тэгэхээр энхбаяр мундаг удирдагч байжээ

  • туяа (January 12, 2017 10:07:14 am )

    Одоо Элбэгдорж буугаад л шууд гадагшаа явна та нар хараарай. Монголын хөрөнгийг хангалттай идсэн учраас тэрэнд одоо зовох юм юу ч байхгүй. Олон хавар нэгэндээ гэж тэр хахаж үхнэ л дээ

  • ZOCHIN (January 12, 2017 11:48:17 am )

    ENE ELBEGDORJ , BAYAR, BAYARTSOGT NARIIG BURHAN TENGER NEG ODOR SHIITGEESEI. UR HUUHED HOICH UE N LAV SAIN SHAN AMIDRAHGUI DE

  • зочин (January 12, 2017 1:24:19 pm )

    АН сүүлийн 4 жил хамаг зүйлсийг сүйтгэсэн шүү дээ, үнэхээр хорлонтой хогнуудыг 12 онд сонгосондоо харамсаад барахгүй нь ээ

antalya rent a car