Тэмээн сүргийн тоо толгой 2000 оныг хүртэл тогтмол буурсан тоон үзүүлэлттэй байсан Баянхонгор аймаг 2012 оноос хойш тогтмол өсч 2016 оны жилийн эцсийн мал тооллогоор 4200 гаруй болгож өсгөсөн үзүүлэлттэй гарчээ.
Өдгөө Баянхонгор аймаг нь Монгол Улсдаа тэмээн сүргийнхээ тоо толгойгоор Өмнөговь аймгийн дараа хоёрт орж байна. Тиймээс их газрын заан, арслан хэмээн нэрлэгддэг тэмээн сүргийн тоо толгойг цаашид өсгөх, ашиг шимийг олон нийтэд сурталчлан таниулах бодлогыг аймаг, орон нутгийн удирдлагууд барьж байна.
Хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуйн салбарт тэмээн сүргийн бүтэц, үүлдэр угсааг сайжруулахад Баянхонгор аймаг онцгой анхаарч ирсэн байдаг. Тухайлбал “Ламын гэгээний улаан” тэмээн сүрэгт эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн ажлын арга зүйн дагуу судалгааны ажил хийж, үржлийн хэсэг, омгоор батлуулахаар хүсэлт хүргүүлснээр ХХААЯамнаас үржил селекцийн ажлын ололтыг хянан магадлах, дүгнэлт гаргах ажлын хэсэг 2015 онд томилогдон 2016 оны 11 сард Баянхонгор аймагт ажиллаж байжээ.
Үржүүлэг, селекцийн ажлын үе шатыг авч үзвэл 1943-1960 он Тоо толгойг өсгөх бодлого, 1960-1980 он Зүсийг жигдрүүлэх бодлого, 1980-1990 он Ноос, сүүний гарцыг нэмэгдүүлэх бодлого, 1990 оноос хойш Хурдлах чадварыг нэмэгдүүлэх бодлогыг явуулж ирсэн байна. Харин саяхан тэмээчдийн баярыг зохион байгуулж буй Баян-Өндөр суманд хурдны чиглэлийн бүлэг тэмээ байх боломжтой тул энэ онд судалгааны ажлыг эхлүүлэхээр зэхэж байгаа аж.
Б.Мөнхзул
Эх сурвалж: Монцамэ.мн
Холбоотой мэдээ
-
jgj (January 12, 2017 10:15:58 am )
http://Cash4Visits.com/ref.php?refId=344036 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.
-
Зочин (January 12, 2017 10:50:58 am )
Сэтгүүлч нарт тооны хичээл ордоггүй юм уу. Юун 4200 тэмээ вэ.
-
zochin (January 12, 2017 1:46:33 pm )
monkhzulaa 4200 temee chin heg l ailiin maliin too baih shuu
-
монгол хүн (January 13, 2017 5:05:17 pm )
Яанадаа. Сэтгүүлч гэхэд арайчдээ. Энэ чинь дэлхийн хэмжээнд уншиж байгаа цахим сэтгүүл биздээ. Монгол улсын 60 гаруй сая малын 4200 нь л тэмээ юм биздээ.Бичсэн зүйлийнхээ алдааг эргэж хардаггүй,хянаж шалгадаггүй юмуу. Сэтгүүлч нэртэн гуай.
4 Comments