Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн дараагийн сэдэв нь Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг дагаж мөрдөх, журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх байлаа.
Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд цэргийн алба хаагчийн эрэгтэй 25, эмэгтэй 20 жилээс дээш алба хааж, илүү ажилласан сарын нэмэгдлийг тэтгэвэр бодоход тооцох, гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүний 2 тэжээгч нь нас барсан тохиолдолд тэжээгчээ алдсаны тэтгэврийг нас барсан 2 даатгуулагчийн авч байсан хөдөлмөрийн хөлсний нийлбэрээс бодож тогтоох асуудлыг төсөлд тусгасан нь УИХ-аас 2015 онд батлан мөрдөж байгаа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу энгийн тэтгэвэр авагчид одоо мөрдөж байгаа зарчимтай нийцүүлжээ.
Мөн хуулийн төсөлд Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6.4 дүгээр хэсгийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх, цэргийн алба хаагчийн нийгмийн баталгааг хангах үүднээс цэргийн алба хаагчийн иргэний байгууллагад ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нэг жилийг 6 сар цэргийн байгууллагад ажилласнаар тооцож, тэтгэврийг Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу тогтоох, цэргийн байгууллагаас халагдсанаас хойш ажил хөдөлмөр эрхлээгүй, энгийн байгууллагад нийгмийн даатгалын шимтгэл төлж ажиллаагүй байх үедээ хөдөлмөрийн чадвараа алдвал хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоох, тухайн иргэн нас барсан тохиолдолд түүний гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд тэжээгчээ алдсаны тэтгэврийг тогтоон олгох зэрэг харилцааг тус тус зохицуулахаар тусгасан хэмээн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр танилцуулсан.
Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлбэл нэг жилд 260.2 сая төгрөгийн нэмэлт зардал гарах тооцоо хийжээ. Одоогийн байдлаар цэргийн тэтгэвэр авагчийн тоо 16.3 мянга байгаа бөгөөд 2017 онд энэ тоог 1.1 мянган хүнээр нэмэгдүүлж, 17.4 мянган цэргийн тэтгэвэр авагчид 104 тэрбум төгрөгийн зардлыг төсөвт тусган баталсан тул хууль хэрэгжүүлэхэд гарах зардал батлагдсан төсөвт багтаж нэмэлт зардал гарахгүйгээр хэрэгжих боломжтой юм байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Д.Сарангэрэл, М.Оюунчимэг нар асуулт асууж байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн учир чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Эх сурвалж: unen.mn
Холбоотой мэдээ
-
үнэн (January 11, 2017 1:40:18 pm )
Яасан гэж цэргийнхэн өндөр тэтгэвэр авдаг юм бэ? Тэд хувцас, гутал, малгай бүгдийг нь улсаас үнэгүй авна, дээр нь цолны мөнгө авна, удаан жилийн мөнгө авна арайч дээ. Адилхан л баймаар байна шүү.
-
Нагаан (January 11, 2017 1:59:45 pm )
хуц
-
их буу (January 11, 2017 7:45:08 pm )
харанхуй шөнөөр дохио өгөөд хээр гаргавал чи чадах уууу туяхан согооноооо монголоо мэдэрч чадах ууууу хаягаа үлдээчихээээээээээ адилхан байя л даааааааааа ваав л даааа
-
-
hilchin. (January 11, 2017 2:13:49 pm )
yag.ene mochod.bolon jiliin.4-ylirald eh oron ard tvmeniihe toloo.nvde javchilgvi.manj.baiga.helchid ychiraash,ogch baigaa yum
-
Anonymous (January 11, 2017 3:32:01 pm )
Ontsgoigiihon hiliin tsereg zevsegt huchnii alba haagchidiig tetegvert garhad ni 3uruu bair land 200 ugdug bolgoj huuichlah heregtei bnaa ene 3n salbar bhgui bol mongol uls gej bhgui gesen ug tiim bolhoor iimerhuu l joohon argaar hol yavahgui ee
-
Shuu (January 11, 2017 3:32:43 pm )
Ontsgoigiihon hiliin tsereg zevsegt huchnii alba haagchidiig tetegvert garhad ni 3uruu bair land 200 ugdug bolgoj huuichlah heregtei bnaa ene 3n salbar bhgui bol mongol uls gej bhgui gesen ug tiim bolhoor iimerhuu l joohon argaar hol yavahgui ee
-
Anonymous (January 11, 2017 4:38:48 pm )
Цэргийн байгууллагын хүмүүсээ л харж үзэж байх хэрэгтэй мянган жил тэжээж нэг өдөр л. ашигла гэсэн үг байдын шүү. ямар нэгэн аюул заналхийлэл учирахад хамгийн түрүүнд цэргийнхэн л тушаал гүйцэтгэж явна шүү дэ
-
Хилч (January 12, 2017 11:46:34 am )
Алба,албаны онцлогийг мэдэхгүй алба хааж үзээгүй гоожуурууд л тэгж ярина даа хуулийн төслийг дэмжиж батлаасай билээ
8 Comments